Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/04722

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        11         13                                             182/ШШ2024/04722

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  тоотод оршин суух, дугаар регистртэй, М овогт Э-ы Э,

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, З овогт О-ын О нарын нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Ч овогт О-ы А-д холбогдох

             

Хан-Уул дүүрэг, тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нарийн бичгийн дарга П.Наранмандах оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Э нь ээж О.Отэй хамт 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ, Барьцааны гэрээг О.Атай байгуулан 30.000.000 төгрөгийг зээлсэн юм. Хамтын өмчлөлийн Хан-Уул дүүргийн  тоот 33.09 м2 байраа барьцааны гэрээ байгуулан барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учир О.А бид хоёр дээр шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №1047 тоот магадлалаар 26.793.735 төгрөгийг ээж бид хоёроос гаргуулахаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан юм. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөрөө бүрэн төлсөн дууссан тул 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай №24-4/319 тоот тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Дуусгавар болсоноос хойш нэхэмжлэгч О.Атай холбогдож барьцааны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөчээ гэж удаа дараа холбогдсон боловч янз бүрийн шалтгаг шалтгаан хэлж би Ховд хотод байгаа хот орж чөлөөлж өгөх гэхээр замын зардал  гээд мөнгө хэрэгтэй болно мөнгө өгвөл чөлөөлж өгч болох юм гэх мэтээр чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Бид зээлийн гэрзэ байгуулан зээлийн гэрээний дагуу өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө барьцааны гэрээ байгуулан барьцаанд тавьсан ба зээлийн гэрээний төлбөр тооцоогоо дууссан байтал янз бүрийн төлбөр нэхээд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд иргэн Э.Э, О.О нарын өмчлөлийн ХУД, тоотод байрлах 33.09 м2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч О.А нь Хан-уул дүүргийн тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхөөр эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид дараах байдлаар эвлэрэв. О.А миний бие Хан-уул дүүргийн  тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхөөр тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  

                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

                    

Нэхэмжлэгч Э.Э, О.О нар нь хариуцагч О.Ад холбогдуулан Хан-уул дүүргийн тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, Хариуцагч О.А нь Хан-Уул дүүргийн  тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

                                                                                                                         

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.Э, О.О нарын нэхэмжлэлтэй О.Ад холбогдох Хан-Уул дүүргийн  тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь Хан-Уул дүүргийн тоотод байрлах, 33.09 м.кв талбай бүхий дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч О.Ааас гаргуулж, нэхэмжлэгч Э.Э, О.О нарт олгосугай.

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН