Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00331

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

 

Нэхэмжлэгч: Д ББСБ ХХК /гүйцэтгэх захирал Ш /, Хаяг:У хот, С дүүрэг, 8-р хороо, С 20 давхар, 2015 тоотод үйл ажиллагаа явуулах ,

 

Хариуцагч: Ө . Хаяг: Б аймаг, Ө сум, 9 дүгээр багт оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээлийн үлдэгдэл 4,999,000 төгрөг, хүү 1,627,071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,989 төгрөг, нийт 6,701,061 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,999,000 төгрөг, хүү 1,627,071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,989 төгрөг, нийт 6,701,061 төгрөгийг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2.Хариуцагч Ө ээс нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,167 төгрөгийн тал нь болох 61,083 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 61,083 төгрөг, мөн хариуцагч Ө ээс улсын тэмдэгтийн хураамжид 61,083 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ө нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,999,000 төгрөг, хүү 1,627,071 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,989 төгрөг, нийт 6,701,061 төгрөгийг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,167 төгрөгийн тал нь болох 61,083 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 61,083 төгрөг, мөн хариуцагч Ө ээс улсын тэмдэгтийн хураамжид 61,083 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ