Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 302/ШШ2025/00395

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Х. Хаяг: Б аймаг, Ө сум, 8 дугаар багт оршин суух, 

Хариуцагч: А. Хаяг: Б аймаг, А сум, 5 дугаар багт оршин суух, 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 4 ширхэг автомашины дугуйны үнээс үлдсэн 1,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь зээлээр авсан 4 ширхэг автомашины дугуйны үнээс үлдсэн 1,650,000 төгрөгийг нэхэмжлэгч Х т төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч А аас нэхэмжлэгч Х ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийн тал нь болох 20,675 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 20,675 төгрөг, мөн хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 20,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х т олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч А нь зээлээр авсан 4 ширхэг автомашины дугуйны үнээс үлдсэн 1,650,000 төгрөгийг нэхэмжлэгч Х т төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийн тал нь болох 20,675 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 20,675 төгрөг, мөн хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 20,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ