Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00404

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: М газар ХХК /гүйцэтгэх захирал Б/, Хаяг: У хот, Х дүүрэг, 18-р хороо, зайсан, Ф 503 тоотод үйл ажиллагаа явуулах, 

Хариуцагч: А. Хаяг: Б аймаг, Ө сум, 12 дугаар багт оршин суух,

Нэхэмжлэлийн шаардлага:Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 3,007,585 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 3,007,585 төгрөгийг нэхэмжлэгч М газар ХХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч А ээс нэхэмжлэгч М газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,071 төгрөгийн тал нь болох 31,535 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 31,535 төгрөг, мөн хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 31,535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М газар ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч А нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 3,007,585 төгрөгийг нэхэмжлэгч М газар ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч М газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,071 төгрөгийн тал нь болох 31,535 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 31,535 төгрөг, мөн хариуцагч А ээс улсын тэмдэгтийн хураамжид 31,535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М газар ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ