| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0710/э |
| Дугаар | 0773 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 0773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч С.Солонго, шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Э овогт Э Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806041870946 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт Э Т, 19 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, компанийн борлуулалтын менежерээр ажилладаг, ам бүл 3, ээж, хүү нарын хамт дүүргийн дүгээр хороо 1 дүгээр хороололын дугаар байрны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн дүгээр хорооны ахмадын хороололын дүгээр байрны тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Э.Т 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хорооны ахмадын хороололын дүгээр байрны тоотод С.А цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 12.00 цаг өнгөрч байхад А, Ц, Б нар над дээр ирсэн. Б бүтэн нэрийг мэдэхгүй. Би энэ 3 залуутай найзууд. Тэд бүгд согтуу байсан. Ц, А хоёр А үүдэнд нэг шил архи хувааж уугаад ирлээ Бямбааг замаараа авсан гэж ярьсан. Тэд нарыг манай гэрт ирэхээр нь би авсан байсан 0.75 граммын Хараа архийг задлаад бид хувааж ууцгаасан. А, Б хоёр тасраад унтчихсан. Ц бид хоёр дуу компьютерээр сонсоод байж байтал Ц жаахан хэвтэе гээд А зөрөөд босоод ирсэн. А Ц унтуулахгүй босоод ир гээд байсан чинь Ц уурлаад гараад явчихсан. Архи уухаасаа өмнө тэд нар мөн маргалдаад байсан. А бид хоёрыг сууж байхад Б сэрсэн. Б, А хоёр бие биенээ цохиод байсан. Би тэр хоёрыг болиулсан. Би ширээн дээр байсан шилтэй архийг аваад хана руу савчихсан чинь архи хагарсан. Би сууж байсан пивор сандалаа аваад тэр хоёрыг нэг нэг удаа цохиод А, Б хоёртой уг өрөөндөө ноцолдсон. Тэр явцад гэрээр дүүрэн цус болсон. Ухаан ороод юу болов гэсэн чинь Ц хаалга тогшоод орж ирээд юу болов гэсэн. Тэр үед А зүүн гарын гаднах булчин хавиас нь болон хамарнаас нь цус гарсан байсан. Аг сууж байхад нь Б гараараа хамар луу нь нэг удаа цохиж байсан. Тэр үед л цус гарсан байсан юм. Би зодоон болохоос өмнө такси дуудчихсан байсан юм. Тэгээд таксинд суугаад явсан. Би А сандалаар цохиод орон дээр ноцолдох явцдаа архины хагарсан шилээр гарыг нь зүссэн байх гэж бодож байгаа юм. Түүнээс би ямар нэгэн зүйл барьж байгаад зүссэн явдал болоогүй. Хутга мэс огт байхгүй байсан. Намайг сандалаар цохихоос өмнө тэр хоёр бие биенээ цохиод байсан. Гар хөл зүсэгдсэн нь миний буруугаас л болсон байх гэжээ. /хх-ийн 17/
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 12.00 цагийн үед Цо хамт Тд очсон. Замаасаа Гр билүү залууг аваад очсон. Т гэртээ ганцаараа байсан. Бид орохдоо нэг шил архи, нэг шил пиво аваад орж хувааж уусан. Г Т чи муу нохойн гөлөг минь хэзээ ийм болсон юм байгаагаараа бай, чадахгүй бол зайлаарай гээд байсан. Би Г өмөөрсөн ингэж болохгүй адилхан найз нөхөд байж гэж хэлэхэд Т намайг түлхсэн. Тэгэхээр нь би хариу үйлдэл хийгээгүй. Нэг мэдэхэд Т жижиг хутга баруун гартаа барьж ирээд миний зүүн гарын булчинд нэг удаа хутгалсан ба би хутгыг нь тавиулаад чи ингэж болохгүй хөгшөөн гэхэд Т намайг боогоод гар хөл өчөөд газар унахад толгой болон элэг рүү өшиглөсөн. Би хариу үйлдэл хийх гээд дийлээгүй. Би босоод Ц найзыгаа аваач гэхэд хараад сууж байсан хөдлөөгүй. Тэгээд Т, Ц, Г бид 4 болкон дээр гарч тамхи татсан. Би Т чи найзыгаа ингэчихлээ би гомдолтой явлаа гэж хэлсэн. Миний зүүн гарын булчингаас их цус гараад байсан тул би булчингаа нойлын цаасаар дараад гэрээс нь гарах гэтэл Т миний араас татаж боож унагаагаад толгой руу хэд хэд өшиглөсөн. Би өөрөө тэмцэж байгаад босож зугтаасан. Би Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очиж гартаа оёдол тавиулсан. Би Г дээрэлхээд байхаар нь өмөөрсөн чинь намайг зодож хутгалсан. Би Т нэг л удаа түлхсэн. Түүнээс цохиж өшиглөөгүй. Ц тухайн үед хараад сууж байсан салгаагүй. Би зодуулж хутгалуулсандаа гомдолтой байна гэжээ. / хх-н 6-14/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 11.00 цагийн үед Б, А нарын хамт Т ирсэн. Бид нар нэг нэгнээ таньдаг юм. Т ирэхээс өмнө А машин дотор 2.5 литрийн Хараа архи уусан. Бид замаараа Б дайрч аваад явсан. Тухайн үед Т надад уурлангуй илүү хүн аваад ирчихсэн юм шиг хандаад байхаар нь би гэрээс нь гараад явчихсан юм. Тэгээд 1 цаг гаран гадна сууж байгаад эргээд гэрт нь ороход Т хаалгаа тайлж өгсөн ба тэдний шалан дээр архины шил хагарчихсан Б орон дээр унтаж байсан. Тэмүүлэн компьютерийн урд сандал дээр суусан. Би хогны шүүр аваад хагарсан шилийг хамаад 00-ийн хогны саванд хийхэд А миний ард ирээд зогссон. Эргээд хартал цустайгаа холилдчихсон, толгой нь хагарсан байдалтай зогсож байсан. А бие тэр чигээрээ цус болчихсон байсан. Т А яасан юм гэхэд дуугараагүй. А толгойноос цус гараад нүүр лүү нь урссан байсан. Би угаалгын өрөөнд дагуулж ороод толгойг нь угаасан. Тэгээд эмнэлэг явий гээд үүдэн дээр зогсоож байгаад өөрөө Б босгоод ирий гээд яваад иртэл А гараад явчихсан байсан. Араас нь гарч хайгаад олоогүй. Хэн чамайг ингэсэн юм гэхэд дуугараагүй. Надаас утасны дугаар асуугаад байхаар нь би Т гэмтээсэн юм байна гэж ойлгосон гэжээ. / хх-н 18-20/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 21/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 6010 тоот ДҮГНЭЛТ:
1.С.А биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд шарх, зүүн тохой, зүүн дал, цээж, зүүн бугалга, хүзүү, дух, зүүн мөрөнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зүүн бугалганы шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 23-24/
Э.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 26-28/
Э.Т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-34/
Э.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 35/, С.А гаргасан хүсэлт /хх-н 42/ зэрэг болно.
Э.Т 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хороонд байрлах Ахмадын хороололын дүгээр байрны тоотод С. цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
С.А биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд шарх, зүүн тохой, зүүн дал, цээж, зүүн бугалга, хүзүү, дух, зүүн мөрөнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх зүүн бугалганы шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 6010 тоотын дүгнэлт /хх-ийн 22/
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. Нэг мэдэхэд Т жижиг хутга баруун гартаа барьж ирээд миний зүүн гарын булчинд нэг удаа хутгалсан ба би хутгыг нь тавиулаад чи ингэж болохгүй хөгшөөн гэхэд Т намайг боогоод гар хөл өчөөд газар унахад толгой болон элэг рүү өшиглөсөн. …Би Т чи найзыгаа ингэчихлээ би гомдолтой явлаа гэж хэлсэн. Миний зүүн гарын булчингаас их цус гараад байсан тул би булчингаа нойлын цаасаар дараад гэрээс нь гарах гэтэл Т миний араас татаж боож унагаагаад толгой руу хэд хэд өшиглөсөн. Би өөрөө тэмцэж байгаад босож зугтаасан. Би Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очиж гартаа оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг / хх-н 6-14/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Т хаалгаа тайлж өгсөн ба тэдний шалан дээр архины шил хагарчихсан Б орон дээр унтаж байсан. Т компьютерийн урд сандал дээр суусан. Би хогны шүүр аваад хагарсан шилийг хамаад 00-ийн хогны саванд хийхэд А миний ард ирээд зогссон. Эргээд хартал цустайгаа холилдчихсон, толгой нь хагарсан байдалтай зогсож байсан. А бие тэр чигээрээ цус болчихсон байсан. Т А яасан юм гэхэд дуугараагүй. А толгойноос цус гараад нүүр лүү нь урссан байсан. Би угаалгын өрөөнд дагуулж ороод толгойг нь угаасан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Б, А хоёр бие биенээ цохиод байсан. Би тэр хоёрыг болиулсан. Би ширээн дээр байсан шилтэй архийг аваад хана руу савчихсан чинь архи хагарсан. Би сууж байсан пивор сандалаа аваад тэр хоёрыг нэг нэг удаа цохиод А, хоёртой уг өрөөндөө ноцолдсон. Тэр явцад гэрээр дүүрэн цус болсон. Ухаан ороод юу болов гэсэн чинь Цл хаалга тогшоод орж ирээд юу болов гэсэн. Тэр үед А зүүн гарын гаднах булчин хавиас нь болон хамарнаас нь цус гарсан байсан. А сууж байхад нь Бямбаа гараараа хамар луу нь нэг удаа цохиж байсан. Тэр үед л цус гарсан байсан юм. Би Аг сандалаар цохиод орон дээр ноцолдох явцдаа архины хагарсан шилээр гарыг нь зүссэн байх гэж бодож байгаа юм. Түүнээс би ямар нэгэн зүйл барьж байгаад зүссэн явдал болоогүй. Хутга мэс огт байхгүй байсан. Намайг сандалаар цохихоос өмнө тэр хоёр бие биенээ цохиод байсан. Гар хөл зүсэгдсэн нь миний буруугаас л болсон байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Э.Т нь гэртээ бусадтай хамт архидан согтуурч байх үедээ Аг пивор сандлаар болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Т нь хохирогч С.А 420.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Э.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э овогт Э Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Т нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Э.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН