| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00324/И |
| Дугаар | 302/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 302/ШШ2025/00434
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Б ХЗХ /захирал Д /. Хаяг: Б аймаг, Б сум, 4-р багт үйл ажиллагаа явуулах,
Хариуцагч: Р. Хаяг: Б аймаг, Б сум, 3 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдүүлсэн мөнгө болон хүүгийн хамт нийт 2,570,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Р т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р нь зээлдүүлсэн мөнгө болон хүүгийн хамт нийт 2,570,000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХЗХ-нд төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч Р ээс нэхэмжлэгч Б ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,070 төгрөгийн тал нь болох 28,035 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 28,035 төгрөг, мөн хариуцагч Р ээс улсын тэмдэгтийн хураамжид 28,035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХЗХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Р нь зээлдүүлсэн мөнгө болон хүүгийн хамт нийт 2,570,000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХЗХ-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,070 төгрөгийн тал нь болох 28,035 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 28,035 төгрөг, мөн хариуцагч Р ээс улсын тэмдэгтийн хураамжид 28,035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХЗХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ