Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/00437

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б . Хаяг: Б аймаг, Б сум, 3 дугаар багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын О нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Б нь анх шүүхэд Б аймгийн Д сумын О нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаасаа 1988 он гэснийг 1989 он болгож, улмаар уг иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө шаардлагаа багасган тодруулж, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Б нь Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар илгээлтээр томилогдсон болон чөлөөлсөн тушаалуудыг тус аймгийн архиваас шүүлгэхэд гаргаагүйн улмаас аймгийн Н газраас нэгдэлд ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн байна.

1.2 Хүсэлт гаргагч Б нь 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч, улмаар 1990 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн илгээлтээр эцэг Т ы суурьд туслах малчнаар томилогдон 1992 он дуустал хугацаанд ажилласан байна.

1.3 Харин хүсэлт гаргагчаас анх шүүхэд Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан боловч иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийн шаардлагаа Б аймгийн Д сумын О нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажилласан гэдгийг багасгаж, тус нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай гэж багасгаж тодруулж байна.

1.4 Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б ийн Б аймгийн Д сумын О нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1989 оны, 1991 оны, 1992 оны баримтууд, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээлгэсэн НДД№00 дугаартай Н дэвтэрт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №00 дугаартай Баталгаажилтын хуудас, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн №250 дугаар эвлэлийн илгээлт эх хувиараа, Б ийн сурагчийн хувийн хэрэг, 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон А яамнаас олгосон Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагаа багасгасан тухай хүсэлт зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1260 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12/1242 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б болон түүний нөхрийн ХААТР маягтууд, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1264 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Н газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №532 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 338 дугаартай Б аймгийн Н газрын Архивын лавлагаа, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архив болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, У /, К нарын ХААТР маягтууд, Б Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1979 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б аймгийн зарим эхчүүдийг алдарт эх одонгоор шагнах тухай 30 дугаар зарлиг, мөн тэргүүлэгчийн 1984 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар зарлиг, хавсралтууд, Б аймгийн Д сумын О нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай 3 дугаар тушаал, мөн нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн малчин томилох тухай 63 дугаар тушаал, Б ийн тус нэгдлийн тэргүүлэгчдэд бичсэн өргөдөл, тус аймгийн Д сумын 4 дүгээр хэсгийн ахлагчаас гаргасан тодорхойлолт, Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1989-1992 онуудын баримтын товьёгтой хамт, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 613 дугаар албан бичгүүдийн дагуу Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/41 дүгээр албан бичгээр ирүүлсэн 1987-1988 оны хичээлийн жилийн журналын холбогдох хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай 2025.05.13-ны өдрийн хүсэлт, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 618 дугаар албан бичгүүдийн дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 250 тоот албан бичиг, хүсэлт гаргагчаас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... хүсэлт гаргагч Б нь 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч, улмаар 1990 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн илгээлтээр эцэг Т ы суурьд туслах малчнаар томилогдон 1992 он дуустал хугацаанд ажилласан байна. Энэхүү ажилласан жилийг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тус сургуулийн 1987-1988 оны хичээлийн жилийн 7 дугаар ангийн журнал, Б аймгийн Д сумын 10 жилийн сургуулиас 1983 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээж олгосон Б ийн сурагчийн хувийн хэрэг, А яамны Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагч Б нь 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгсөж №00 дугаартай Бүрэн бус дунд боловсролтой болох нь тогтоогдсон.

6.2 Тэрээр 8 дугаар ангиа төгсөж улмаар Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн №250 тоот илгээлтээр тус аймгийн Д сумын О нэгдлийн 4-р хэсгийн малчин болох эцэг нь Т ы суурьд туслах малчнаар 1990 оны 9 дүгээр сарын 01-ээс томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон.

6.3 Тус шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивд очиж үзлэг хийж баталгаажуулж авсан Б Б аймгийн Д сумын О нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн малчин томилох тухай 63 тоот тушаалын 01 дэх заалтад хэсгийн зөвлөлийн тодорхойлолт ёсоор 4-р хэсгийн малчин Т ы суурьд туслах малчнаар 1990 онд 8 дугаар ангиас илгээлтээр гарсан Б ийг 9-р сарын 01-ээс эхлэн томилсон байна.

6.4 Тухайн үед буюу 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Д сумын 4-р хэсгийн ахлагчаас тодорхойлолт олгож, Б ээс Д сумын О нэгдлийн Тэргүүлэгчдэд хандаж илгээлтээр томилогдсон тул тэтгэмж олгох тухай казах хэлээр өргөдөл гаргаж байсан байна.

6.5 Мөн үзлэгээр баталгаажуулж авсан Б аймгийн Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас 1990 оны цалин хөлсний баримтад товьёг байхгүй байсан ба Т , К , С , Б нарын нэр байсан ба Т , К нарын цалин хөлс нь 01-12 дугаар сар дуустал, харин С , Б нарын цалин хөлс нь 9-12 дугаар сарын цалин хөлс нь бичигдсэн, 1991 оны цалин хөлсний товьёгийн 36-рт  Б гэж бичигдсэн байхад харин цалин хөлсний баримтад Т г арилгаж Уап болгож бичиж, Б нэр бичигдсэн, 1992 оны цалин хөлсний баримтын товьёгийн 52-рт Т , М , Б гэж бичиж, цалин хөлсний баримтад уг гурван хүний нэр бичигдэж 01-12 дугаар сар дуустал 11,699 төгрөг 68 мөнгө гурван хүнд хувааж нэг хүнд 3899 төгрөг гэж бичигдсэн ба эдгээр цалин хөлсний баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

Учир нь, хүсэлт гаргагчийн эцэг Т , түүний эх К нарын ам бүлд Ш , У , С , Б , Н , Ж , А , С , А , Ах гэсэн 10 хүүхэдтэй болох нь түүний эх К ын ХААТР маягтууд, Б Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1978 болон 1984 онуудын зарлигуудаар тэдний ам бүлд Т , М гэх хүүхэд байхгүй, харин хүсэлт гаргагчийн төрсөн ах Т ы Уай нь Уап, Т гэсэн хоч нэртэй, мөн түүний дүү Н нь М нэртэй тус тус хоч нэртэй болох нь шүүхийн зүгээс хүсэлт гаргагчаас авсан тайлбар болон У гийн ХААТР маягтуудаар, мөн дээрх цалин хөлсний баримтад хүсэлт гаргагчийн эцэг Т ы нэр бичигдсэн байдал, мөн хүсэлт гаргагчийг эцгийн суурьд томилсон тушаал, цалин хөлсний баримтад эцэгтэй хамт цалин хөлс гарсан байдлуудыг харьцуулан үнэлэн дүгнэж хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7.Харин хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр-ийн эхний хуудсанд бичигдсэн төрсөн оныг засварласан, мөн дээрх бичиг баримтуудаар хүсэлт гаргагч бүрэн бус дунд боловсролтой гэдэг нь тогтоогдож байхад бага боловсролтой гэж бичсэн, мөн тамга гэдэгт нэгдлийн тамга бус дугуй хэлбэртэй гадна талд нь Б Д сум дахь нэгдэл дотор талд нь О гэсэн бичигтэй тамга дарсан нь эргэлзээтэй байна.

Уг дэвтэр-ийн 2-3 дугаар хуудасны Эрхэлсэн ажил гэдэгт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс О нэгдэлд саальчин, малчнаар даргын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар томилогдсон гэж бичигдсэн боловч тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй тус нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар тушаал нь өөр хүний ажлаас чөлөөлсөн болон түр ажилд томилсон өөр хүний тушаал, мөн уг бичилтэд дарагдсан тамга нь архивын сан хөмрөгт хадгалагдаж буй нэгдлийн даргын тушаалуудад дарагдсан тамгатай тохирохгүй болох нь тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, тушаалуудаар тогтоогдсон.

Мөн дэвтрийн 14-17 дугаар хуудсанд ажлын хоног нь бичигдээгүй, хөлс нь тус аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цалин хөлстэй тохирохгүй байгаа, тухайн ажилласан хоног, авсан хөлсийг бичсэн албан тушаалтны гарын үсэггүй, тэмдэг дарагдаагүй байх тул тухайн Хөдөлмөрийн дэвтрийг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

8.Хүсэлт гаргагч Б 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С тай гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлээ 1997 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн Гэрлэсний бүртгэлийн анкет №08 буюу ХААТР-15 (А) маягт, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээлгэсэн НДД№00 дугаартай Н дэвтэр-т авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №00 дугаартай Баталгаажилтын хуудас-аар Б 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн зэрэг бичгийн нотлох баримт нь хүсэлтийн шаардлагаас хойш хугацааны бичгийн нотлох баримтууд болохыг дурдах нь зүйтэй байна.

9.Хүсэлт гаргагч Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б аймгийн Д сумын О нэгдэлд эцгийн суурьд туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах эрхтэй байна.

10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Б ийн Б аймгийн Д сумын О нэгдэлд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ