| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00371/И |
| Дугаар | 302/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 302/ШШ2025/00438
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А . Хаяг: Б аймаг, Б сум, 03 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага:Охин А нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч А ,
Гэрч Ё ,
Орчуулагч Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А нь охин А ийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие О гэдэг хүнтэй 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон. Бид хоёр гэр бүл болсны дараа 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр том охин болох А төрсөн. Охин маань төрөөд 7-10 хоногийн дараа Б сумын 3 дугаар багт байдаг гэртээ нас барсан. Тухайн үед охин А нас барсны дараа манай нөхөр Б сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээ аваагүй юм байна. Би нас барсан охин А тэй нийлээд 5 хүүхэд төрүүлсэн бөгөөд одоо 4 хүүхэдтэй. Дараа нь бүртгэлээс хасагдаагүй гэдгийг мэдсэн. Иймээс охин А ийн нас барсныг бүртгүүлж бүртгэлээс хасуулах хүсэлттэй байна.
1.2 Миний нөхөр О нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан. Миний бие өрх толгойлсон, ганц бие эмэгтэй. Охиныхоо шарил дээр очиж хаягийг үзэхэд хаяг нь арилж бүдгэрчихсэн байсан учраас тодруулж бичүүлээд зургийг авсан.
1.3 Иймд миний охин А нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У газрын У мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр олгосон А ийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Б сумын 4-р багийн Засаг дарга Ё гийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/616 тоот албан бичиг, А ы иргэний үнэмлэх, А ийн шарилын зураг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан О , А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, О н нас барсын гэрчилгээ, А ы иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 493, 494, 495 дугаар, мөн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 611 дүгээр албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/446 дугаартай албан бичиг, А газар Үндэсний төв архивын захирлын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02/469 дүгээр албан бичгээр ирүүлсэн 03-10/3301, 03-10/3305 дугаар архивын лавлагаа, Б аймгийн Х газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/235 дугаар албан бичгээр ирүүлсэн А ийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан эсэх талаарх судалгаа, Б аймгийн Б сумын ЭМТөвийн даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүхээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр 10 үндэслэл заасны 133.1.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-оор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх тогтоохоор хуульчилсан байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтад Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчаас тус шүүхэд охин А ийн нас барсан байдлыг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан байжээ.
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: миний бие О гэдэг хүнтэй 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон. Бид хоёр гэр бүл болсны дараа 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр том охин болох А төрсөн. Охин маань төрөөд 7-10 хоногийн дараа Б сумын 3-р багт байдаг гэртээ нас барсан. Тухайн үед охин А нь нас барсны дараа манай нөхөр Б сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлд бүртгүүлж, нас барсны гэрчилгээ аваагүй юм байна. Би нас барсан охин А тэй нийлээд 5 хүүхэд төрүүлсэн бөгөөд одоо 4 хүүхэдтэй. Дараа нь улсын бүртгэлээс хасагдаагүй гэдгийг мэдсэн. Иймээс охин А ийн нас барсныг бүртгүүлж бүртгэлээс хасуулах хүсэлттэй байна гэж тодорхойлжээ.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Хүсэлт гаргагч А , О нар нь гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хууль ёсны эхнэр, нөхөр болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин А , 2008 оны 9 дүгээр сард охин А , 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүү Т , 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү А , 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Ай нар төрсөн болох нь А газар Үндэсний төв архивын захирлын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02/469 дүгээр албан бичгээр ирүүлсэн 03-10/3301 дугаар болон 03-10/3305 дугаартай архивын лавлагаа, А ийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
8.2 Улмаар хүсэлт гаргагчийн нөхөр О нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 40 настайдаа нас барсныг Б аймгийн Б сумын У ажилтнаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус сумын нас барсны бүртгэлийн журналын 9-рт бүртгэж олгосон нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.
8.3 Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/446 тоот албан бичигт: Иргэн А ийн нас барсны бүртгэл бүртгүүлсэн эсэх талаар Б сумын 2007 оны нас барсны бүртгэлийн журналаас шүүн үзэхэд гараагүй болно гэжээ.
8.4 Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот албан бичигт: Б сумын иргэн А /РД:00/ нь 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц багийн эмнэлэгт DS:36-37 долоо хоногтой анхны жирэмслэлт, жирэмсэн үеийн хордлого, бөөрний архаг өвчлөлт оношоор 3 хоног эмчлүүлж байсан түүхтэй байна. Түүхийн дугаар 113. Жирэмсний сүүлийн үеийн хордлоготой төрөлт нь аймгийн Төрөх тасагт явагдсан. Төрөлт, хүүдийн өвчлөлийн тухай мэдээлэл бүртгэлгүй гэсэн байна.
8.5 Б аймгийн Х газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/235 дүгээр албан бичгээр ирүүлсэн А ийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан эсэх талаарх судалгаагаар 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сар дуустал хугацааны хүүхдийн мөнгө хүүхдийн дансанд орж, гаргаж авч байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
9.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч А , түүний талийгаач нөхөр О нарын дундаас 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин А нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг тус аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн Б сумын 2007 оны нас барсны бүртгэлийн журналаас шүүн үзэхэд гараагүй, мөн хүүхэд А ийн өвчлөлийн тухай мэдээлэл тус аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд бүртгэлгүй болох нь нотлогдож байгаа боловч хүсэлт гаргагчийн охин А 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1 Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг дарга Х ын Ё гийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/616 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... миний бие 2021 оны 11 дүгээр 08-ны өдөр Б сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилогдож, одоо хүртэл ажиллаж байна. Хэрэгт авагдсан тодорхойлолт миний бичиж өгсөн тодорхойлолт мөн байна. Би тус багийн Засаг даргын хувьд багийн иргэдийн гэрт очиж судалгаа хийх үед А аас таны А гэх том охины чинь хаана байгаа эсэхийг түүнээс тодруулахад төрөөд 7-10 хоногийн дараа нас барсан гэж хэлэх үед мэдсэн. Тэгээд тус сумын У ажилтанд хандаж нас барсан байдлыг бүртгүүлж хасуулах гэхэд нас барсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсний дагуу багийн Засаг даргын хувьд тодорхойлолт олгосон. Тухайн үед улсын иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж нас барсны гэрчилгээ аваагүй байна. Тодорхойлолтод 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан гэснийг А ы өөрөөс нь хэзээ нас барсныг тодруулж тэгээд түүний хэлснээр бичиж өгсөн. Охин нь төрөөд 7-10 хоногийн дараа нас барсан гэж хэлсэн. Энэ хүний охины нас барсан талаарх бичгийг тус сумын эмнэлгээс шүүлгэсэн боловч байхгүй байна. Гэртэй нас барсан учраас гарахгүй байна. Миний бие хүүхдийг оршуулсан шарилын газар дээр очиж үзэхэд хаяг бүдгэрч арилсан байсан ба дараа нь А ы ах нь хаягийн бичгийг нь тодруулсан байна. Хэрэг дотор байгаа шарилын зураг нь нас барсан хүүхдийн шарилын зураг мөн байна. Миний мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар мөн шарилын зураг зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.
10.Хэдийгээр хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн шарилын зураг дээрх хаяг нь А 2007.11.30-ны өдөр гэж тодруулж бичигдсэн нь эргэлзээтэй байх боловч шүүх хуралдаанд оролцсон тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Ё гийн гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар охиныхоо шарилын хаяг нь арилж бүдэгхэн болсныг тодруулсан болох нь тогтоогдсон тул шарилын зургийн хаягийг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж, хүсэлт гаргагчийн охин А нь нас барсан буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
11.Иймд дээрх үйл баримтыг үндэслэн хүсэлт гаргагч А ы охин А нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
12.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан А /РД:00/ нь 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн Б сумын 3 дугаар багт нас барсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ