| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00359/И |
| Дугаар | 302/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2025/00445
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Г. Хаяг: Б аймаг, Ө сум, 5 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Х . Хаяг: Б аймаг, Ө сум, 10 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр болох 4,410,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х нь түрээсийн төлбөр болох 4,410,000 төгрөгийг нэхэмжлэгч Г т төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч Х ээс нэхэмжлэгч Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,510 төгрөгийн тал нь болох 42,755 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 42,755 төгрөг, мөн хариуцагч Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 42,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г т олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х нь түрээсийн төлбөр болох 4,410,000 төгрөгийг нэхэмжлэгч Г т төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,510 төгрөгийн тал нь болох 42,755 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас 42,755 төгрөг, мөн хариуцагч Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 42,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ