| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00332/И |
| Дугаар | 302/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2025/00461
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т . Хаяг: Б аймаг, Б сум, 04 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Т ,
Гэрч О ,
Гэрч А / Ц сумаас цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т нь анх шүүхэд Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэл нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хүсэлтийн шаардлагаа тодруулж тус цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сар хүртэл нярваар ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байхгүй, тус аймгийн архивд хүүхдийн цэцэрлэгийн 1988-19991 онуудын тушаалуудыг шилжүүлээгүй байгаа тул холбогдох баримт гаргахгүй байна. Иймээс Н байгууллагаас энэхүү ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие дээрх хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан.
1.2 Миний нэр угаасаа Д байсан. Намайг нутгийн болон хамт олны газрын бүх хүмүүс Д гэж дууддаг. Анх иргэний бүртгэлд Д гэдэг нэрээр бичиг баримт маань явдаг байсан. Сүүлд Иргэний бүртгэлийн газраас таны нэр ТүмэнД байна гэсэн. Сургуулийн үнэмлэх, жолооны үнэмлэх бүгд Д гэдэг нэртэй байгаа. Надад хүүхдийн цэцэрлэгээс олгосон хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Би цэргээс халагдаж ирээд 2 жил ажилласны дараа сургуульд сурахаар ажлаас гарсан. Хөдөлмөр эрхэлсэн талаар тухай үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэж бичүүлж аваагүй. Цэргээс 1988 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орсон.
1.3 Иймд миний Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 074-ны өдрийн 31 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагч Т ийн иргэний үнэмлэх, Б , Ж нарын бичсэн тодорхойлолтууд, Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 1990 оны 3, 4, 6, 7,8 дугаар саруудын цалингийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн Хөдөө аж ахуйн коллежийг малын бага эмч мэргэжлээр төгссөн тухай диплом зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 507, 508 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/438 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т болон түүний хүүхэд болох С -ийн ХААТР маягтууд, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 400 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн тус цэцэрлэгийн 1990 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсний баримтуудын нотариатаар батлуулсан хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сар хүртэл нярваар ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байхгүй, тус аймгийн архивд хүүхдийн цэцэрлэгийн 1988-19991 онуудын тушаалуудыг шилжүүлээгүй байгаа тул холбогдох баримт гаргахгүй байна. Иймээс Н байгууллагаас энэхүү ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие дээрх хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.
6.Хүсэлт гаргагчид ажил олгогч болох Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгээс олгосон ажлын тухай мэдээ бичигдсэн Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тус аймгийн архивын тасагт тус Хүүхдийн цэцэрлэгийн 1988-1991 онуудын тушаалуудыг шилжүүлээгүйн улмаас түүнд холбогдох баримт гаргахгүй байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1. Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр ирүүлсэн тус цэцэрлэгийн 1990 оны 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацааны цалин хөлсний баримтуудад 1990 оны 3 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтийн 13-рт Д нэр бичигдэж, нярав, 335, цалин тавьж олгох хүснэгтийн 11-рт нярав, жинхэнэ олгох нь 150 гэж, 4 дүгээр сарын цалин тавьж олгох хүснэгтийн 11-рт Д нэр бичигдэж, жинхэнэ олгох нь 650, ажлын цагийн тодорхойлолтын 5-рт Г.Д нярав, ажилласан өдөр 5 гэж, 4-р сарын цалингийн хүснэгтийн 13-рт албан тушаал нярав, овог нэр Д , ажилласан хоног 5, тогтмол үндсэн цалин 225, 6-р сарын цалингийн хүснэгтийн 13-рт албан тушаал нярав, овог ба нэр Д , ажилласан хоног 26, тогтмол цалин 255, 1990 оны 7-р сарын 17-ны өдрийн цалин тавьж олгох хүснэгтийн 1-рт Д , жинхэнэ олгох нь 300, 7, 8-р сарын цалингийн хүснэгтийн 13-рт албан тушаал нярав, овог ба нэр Д , 7-р сард ажилласан хоног 24, үндсэн цалин 255, 8-р сард ажилласан хоног 17, үндсэн цалин 170 гэж бичигдсэн цалин хөлсний баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.
Учир нь, тус аймгийн У хэлтсээс хуулбарлаж ирүүлсэн түүний Биеийн давхцаагүй өгөгдлийн бүртгэлийн ХААТР болон Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 дүгээр маягтуудын гарын үсэг гэдэг дээ тус тус Д гэж бичсэн, мөн Хөдөө аж ахуйн коллежийн 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 5798 дугаартай дипломд Гончигийн Д гэж бичигдсэн байдал болон хамт ажилласан гэх Ж , О , А нарын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд хүсэлт гаргагч Т нь Д нэрээр зарим бичиг баримтад бичигдсэн байна гэж шүүхээс үзлээ.
6.2.Хэдийгээр хүсэлт гаргагчийг анх ажилд томилсон тушаал нь байхгүй, 1988-1989 оны баримтаас материал нь байхгүй байгаа боловч дээрх цалин хөлсний баримтыг хамт ажилласан Ж ы бичсэн тодорхойлолт болон О , А нарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:
-Ж : Би 1988 онд Б сумын хүүхдийн Цэцэрлэгт багшаар ажилласан. Дараа нь цэргийн хүнтэй гэр бүл болж Хилийн цэргийн 0165-р ангид нярваар ажилд орж одоо хүртэл ажиллаж байгаа. Би Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988-1991 онуудад ажиллаж байсан. Г.Д нь намайг хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байхад тус цэцэрлэгт нярваар ажиллаж байсан нь үнэн болно. Би тжс цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сард ажилд орсны дараа хүсэлт гаргагч Т нярваар ажилд орсон. Би тухайн цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан байх би он, сарыг сайн санахгүй байна. Тэр үед хүсэлт гаргагч ажиллаж байсан. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч нь С гэдэг хүн байсан. Тэр хүн У хотод амьдардаг. Бадел нь намайг ажлаас гарсны дараа ажилд орсон. 1991 оны 9 дүгээр сар буюу би ажлаас гарах хүртэл Бадел байгаагүй. Тухайн үед Т ийг манай хамт олон Д гэж дууддаг байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээс Охинцэцэг гэдэг хүн байсан. А гэдэг хүн одоо хүртэл тус цэцэрлэгт ажиллаж байгаа. А , С , Ж , Э , И гэдэг хүмүүс хамт ажиллаж байсан гэх,
-А миний бие 1988 онд У хотоос цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөж ирээд, 1988 оны 7 дугаар сараас эхлэн Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилд ороод одоо хүртэл ажиллаж байгаа. Хүсэлт гаргагч Т нь Э гэдэг нярав жирэмсний амралтаа авах үед ажилд орсон. Ажилд орсон хугацааг нь мэдэхгүй байна. Би ажилд орох үед хүсэлт гаргагч байгаагүй. Яг хэдэн оны хэдэн сард ажилд орсон эсэхийг сайн санахгүй байна. Няраваар ажиллаж байсан нь үнэн. Мөн хэзээ ажлаас гарсан гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан нярваар ажиллаж байсан. Няраваар ажиллаж байх үед Д гэдэг нэртэй байсан. Д ээс өөр хүн ажиллаагүй. 1988-1990 оны хооронд эрхлэгчээр Сангиа гэдэг хүн ажиллаж байсан. Би ажиллаж байх үед Ж ,О , Ж , Н , М , А гэдэг хүмүүс ажиллаж байсан гэх,
-О ийн миний бие 1980 онд У хотоос Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1985 оноос эхлэн 2017 он хүртэл багш, эрхлэгчээр ажилласан. Эрхлэгчээр 1997 оноос 2016 он хүртэл ажилласан. Тус цэцэрлэгт Т нь 1988 оны 9 дүгээр сараас 1990 оны хооронд ажиллаж байсан. Тухайн үед хүсэлт гаргагчийг Д гэж дууддаг байсан. Манай сумын хүмүүс бүгд бага байхаасаа эхлэн Д гэж дууддаг байсан. Сүүлдээ Т гэдэг нэртэй байсныг мэдсэн. Бичиг баримтад ямар нэрээр явдаг гэдгийг мэдэхгүй. 1988-1990 онд тус цэцэрлэгийн эрхлэгчээр С гэдэг хүн ажиллаж байсан. Ж , н.О , н.Н , н.М , н.А нар ажиллаж байсан. Хүсэлт гаргагч Т нярваар ажиллаж байсан. Тухайн үед н.Э жирэмсний амралт авах үед оронд нь Т орсон. Б, Э гэдэг нярав байсан. Хүсэлт гаргагч 1988 оны 9 дүгээр сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан нь үнэн. Тухайн үед Б нь манаачаар, Ж нь багшаар ажиллаж байсан гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар харьцуулан үнэлж, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
6.3 Харин хамт ажилласан гэх Б нь хүсэлт гаргагч ажлаас гарсны дараа Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сард манаачаар ажилд орсон байх тул түүний ажилд орохоос өмнө хүсэлт гаргагчийн ажиллаж байсан талаарх тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
6.4 Тус аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12/438 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн түүний хүүхэд болох Т ийн С -ийн ХААТР-11 (А) маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр Х аймгийн ХАА-н техникумд сурагч гэж бичигдсэн ба энэ нь түүний Гочиг Д нэрээр малын бага эмч мэргэжлээр Х аж ахуйн коллежоос 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон №5798 дугаартай Диплом, хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс 1990 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаад ажлаас гарч сургууль сурсан гэх тайлбартай тус тус тохирч байна.
7.Хүсэлт гаргагч Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
8.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Т ийн Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сар хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэЭ гэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ