Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00464

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: К банк ХК /гүйцэтгэх захирал Ү /. Хаяг:У хот, С дүүрэг, 02 дугаар хороо, у гудамж, өөрийн байрт үйл ажиллагаа явуулах,

 

Хариуцагч: Г. Хаяг: Б аймаг, Ө сум, 3 дугаар багт оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 2,758,221 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 2,758,221 төгрөгийг нэхэмжлэгч К банк ХК-д төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2.Хариуцагч Г аас нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч К банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,550 төгрөгөөс 29,541 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,766 төгрөгийг гаргуулан аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаар дансанд оруулж, уг данснаас 29,541 төгрөг, мөн хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 29,541 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758.1, 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Г нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 2,758,221 төгрөгийг нэхэмжлэгч К банк ХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч К банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,550 төгрөгөөс 29,541 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5,766 төгрөгийг гаргуулан аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаар дансанд оруулж, уг данснаас 29,541 төгрөг, мөн хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 29,541 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банк ХК-д д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ