Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00465

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сум, 10 дугаар багт оршин суух, Ж ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух, А д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дансаар шилжүүлсэн мөнгө болох 7,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т ,

Хариуцагч А ,

Орчуулагч Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний хамтран амьдрагч байсан Ав болон түүний эгчээс манай дүү А нь худалдан авсан машины гааль дээр байна. Гаалийн татварт төлөх мөнгө шаардлагатай боллоо. Чи эцэг, эхээс зээлдэж мөнгө авч өгөөч, дараа нь ах А төлж өгчих тул санаа зоволтгүй гэсний дагуу 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг А ы Х банкны 00 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл уг мөнгийг төлж өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Ав аас над мөнгийг би аваагүй, тухайн мөнгийг хэний дансанд шилжүүлсэн тэр хүнээс олж аваарай гээд онлайнаар хэллээ. Иймд хохиролгүй болгож өгнө үү гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч А аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... миний бие нэхэмжлэгч Ж ыг танихгүй. Миний дүү болох Ав нь өөр эхнэртэй Казахстан улсад амьдардаг. Тэр бизнес эрхэлдэг учраас Ө гөөс хүмүүстэй харилцаатай байдаг бөгөөд тэрээр миний данс руу мөнгө шилжүүлж би хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг каспигээр Ав ад буцаан шилжүүлдэг юм. Иймээс Ж ын шилжүүлсэн гэх 7,500,000 төгрөгийг мөн адил Ав ад шилжүүлсэн. Ав ыг шүүх хуралд онлайнаар оролцуулах боломжгүй юм уу? Би Ж ыг танихгүй, тэрнээс мөнгө төгрөг зээлдэж авч байгаагүй тул би уг мөнгийг төлж өгч чадахгүй, зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Х банкны 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч Ж ын Х банкны 00 тоот дансаар хариуцагч А ы Х банкны 00 тоот данс руу 7,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг Жанар-с гэж шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүнд талууд маргаагүй байна.

4.2 Харин хариуцагч А аас нэхэмжлэгч Ж ыг танихгүй түүнээс мөнгө зээлдэж авч байгаагүй, дүү Ав нь наймаа хийдэг тул миний данс руу Ав ад гэж шилжүүлсэн мөнгийг каспигээр түүний данс руу шилжүүлсэн тул надад хамааралгүй гэж маргажээ.

4.3 Гэвч хариуцагч А нь өөрийнхөө Х банкны 00 тоот дансаа дүү нь болох Ав аар дамжуулан нэхэмжлэгч Ж т өгч улмаар нэхэмжлэгчээс тухайн данс руу 7,500,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

4.5 Хариуцагч А нь тухайн маргаан бүхий 7,500,000 төгрөгийг дүү Ав ад каспигээр шилжүүлсэн гэж тайлбар гаргасан боловч уг татгалзлын үндэслэл болгосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй болно.

4.5 Иймээс нэхэмжлэгч Ж нь хариуцагч А ы данс руу шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Дээрх үйл баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч А нь дүү Ав аар дамжуулж Х банкны 00 тоот дансаа нэхэмжлэгч Ж д өгүүлж улмаар хоёр удаагийн үйлдлээр мөнгө зээлдэж авч зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон.

6.Иймд нэхэмжлэгч Ж нь хариуцагч А ы дансанд шилжүүлсэн 7,500,000 төгрөгөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас дансаар авсан 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А аас 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бердболатын Жанарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ