| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2025/00013/И |
| Дугаар | 191/ШШ2025/00241 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00241
2025 01 16 191/ШШ2025/00241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч дүүрэг, дүгээр хороо, Сү талбай , өөрийн байранд байрлах, Го ба ХК /РД:......../-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ха овогт Ч. Б /РД:......../, Ал Мо овогт Г. Г /РД:........./ нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Го ба ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ч.Б, Г.Г нар нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ тоот орон сууцны зээлийн гэрээг Го ба тай байгуулж 132,400,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 204 сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу төлөхгүй 2009 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 406,417,692.65 төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлгүй үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/ШЗ2020/12874 дугаар захирамж гарсан.
Иймд Чингэлтэй дүүргийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00139 дугаар захирамжаар Ши та ХХК, Ч.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлуулах хаяг Х У дүүрэгт тогтоогдсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/08371 дугаар захирамжаар тус хаягт байдаггүй, бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгосон.
Иймд дахин эрэн сурвалжлуулахад Ч.Б нь Сэ аймгийн Ма сум дахь дугаар хаалттай хорих ангид хоригдож байгаа нь ХУ дүүргийн Ца газрын нэгдүгээр хэлтсийн оны дүгээр сарын -ны өдрийн к .........1 дугаартай албан тоотоор баталгаажсан тул Сэ ай Ма сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сэ ай Ма сумын Та -р багт байрлах, дугаар хаалттай хорих ангид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дугаар хаалттай хорих ангид хоригдож буй Ч.Б нь РД:........регистрийн дугаартай өөр байгаа нь тус ангийн даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01/823 дугаартай албан тоотоор тогтоогдсон. Эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж буй Ч.Б нь ........ регистрийн дугаартай болно.
Иймд Ч.Б, Г.Г нарын хаягийг тодорхой болгож эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/
2.2 Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ /хх-7-10, 15-18/
2.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны дугаар сарын -ны өдрийн ..........................дугаар захирамж /хх-19-20/
2.4 ШШГЕГ-ын 433 дугаар хаалттай хорих ангийн тодорхойлолт /хх-21/
2.5 Сэ ай Ма сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн оны дугаар сарын -ны өдрийн ....................дугаар захирамж /хх-22/
2.6 Зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар Ч.Б, Г.Г нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Го ба ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Б, Г.Г нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Го ба ХХК, Ч.Б, Г.Г нарын хооронд оны дүгээр сарын -ны өдөр байгуулагдсан Орон сууцны зээлөийн гэрээ, Ипотекийн гэрээ хэрэгт авагдсан ба Ч.Б, Г.Г нар нь дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Го ба ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Го ба ХК нь Ч.Б, Г.Г нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ха овогт Ч. Б /РД:......../ нь Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чи өр чө гудамж, хотхон, байр, тоот хаягт, Ал Мо овогт Г. Г /РД:........./ нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Го ви хо, 102 байр, тоот, Ба дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, м байр, тоот хаягт тус тус оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны дугаар сарын -ны өдрийн дугаар захирамж, Сэ ай Ма сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн оны дугаар сарын -ны өдрийн дугаар захирамж, Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Го ба ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Б, Г.Г нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч Го ба ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Го ба ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ха овогт Ч. Б /РД:......../, Ал Мо овогт Г. Г /РД:........./ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Б, Г.Г нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Го ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Б, Г.Г нарыг хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.От /............../-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ