Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/04775

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Г.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.Д татгалзсныг баталсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219.265 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Г.Б-д олгосугай.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ДАВААСҮРЭН