| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00376/И |
| Дугаар | 302/ШШ2025/00467 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2025/00467
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т . Хаяг: Б аймаг, Т сум, 05 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын У нэгдэл болон М ХК-д 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл бүртгэл тооцооны болон техник тэжээлийн тооцооны ня-богоор, Б аймгийн Т сумын А хоршоод 1992 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ня-богоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Т ,
Гэрч Т , Т , Ө , А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өөрийнхөө эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ утсаар илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т нь анх шүүхэд Б аймгийн Т сумын У нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 31-ний хүртэл мал аж ахуй хариуцсан ня-богоор, Б аймгийн Т сумын А хоршоод 1992 оны 5 дугаар сарын 08-аас 1996 оны 10 дугаар сарын 08-ны хүртэл ня-богоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргасан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шаардлагаа Б аймгийн Т сумын У нэгдэл болон М ХК-д 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл бүртгэл тооцооны болон техник тэжээлийн тооцооны ня-богоор, Б аймгийн Т сумын А хоршоод 1992 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ня-богоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай болгож багасган тодруулж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Х сургуулиас ХАА-н ня-бо эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд тус аймгийн Т сумын У нэгдлийн Мал аж ахуйн дотоод тооцоо хариуцсан ня-богоор ажилласан.
1.2 Улмаар тус нэгдэл тарж М ХК нь болж өөрчлөн байгуулахад тэндээ бас ня-богоор ажиллаж байгаад дараа нь Т сумын А хоршооны ня-богоор 1996 он хүртэл ажилласан.
1.3 Би өндөр насны тэтгэвэрт гарах болоод тус аймгийн Н байгууллагад хандахад таны 1988 оноос 1994 он дуустал хугацааны ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул ажилласан жилээ шүүхэд хандаж тогтоолгоно уу? гэж зөвлөсний дагуу дээрх байгууллагад ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан.
1.4 Иймд миний Б аймгийн Т сумын У нэгдэл болон М ХК-д 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл бүртгэл тооцооны болон техник тэжээлийн тооцооны ня-богоор, Б аймгийн Т сумын А хоршоод 1992 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ня-богоор тус тус ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Б С ийн яамны харьяа У р хот дахь хөдөлмөрийн гавьяаны У ийн одонт С аас 1984 оны 8 дугаар сарын 28-ний өдөр олгосон №000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/, 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Н хэлтсээс нээсэн №00 дугаартай Н дэвтэр, Т , С , Т , Ө , А , З , С , Е , М , З нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн ЗДТГ архивын тасгаас хуулбарлаж олгосон 1990-1992 онуудын цалин хөлсний баримт, Б аймгийн ЗДТГ архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 32 албан бичгээр олгосон архивын лавлагаа, хүсэлтийн шаардлагаа 2025.05.20-ны өдөр тодруулсан тухай хүсэлт, Б аймгийн Т сумын А БХ хоршооны захирлын 1992.05.08-ны өдрийн ажилчин авч ажиллуулах тухай №14 дүгээр тушаал, мөн хоршооны захирлын 1993 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн халаалт таслуулах тухай 06 дугаар, 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн цалин тогтоох тухай 07 дугаар, 1993 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шагнал олгох тухай 08 дугаар, 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ээлжийн амралтын хавсралтыг батлах тухай 12 дугаар, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өрхийн тэргүүлэгчдэд өвлийн түлш худалдан авахад зориулан тусламж үзүүлэх тухай 03 дугаар, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн цалингүй чөлөө олгох тухай 03 дугаар, 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн өрхийн тэргүүлэгч 10 хүнд түлшний үнийн зөрүү олгох тухай 05 дугаар, 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хандив өгөх тухай 07 дугаар, 1994 оны12 дугаар сарын 13-ны өдрийн сул зогсолтын хөлс олгох тухай 09 дүгээр тушаалуудын эх хувь зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаартай албан бичгээр Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 498, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 654, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 659 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12/468 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Т ы болон түүний 1992 онд төрсөн нэг хүүхдийн ХААТР маягтууд, мөн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/571 дугаар албан бичиг, Б аймгийн ЗДТГазрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б Б аймгийн Т сумын У нэгдлийн даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөх тухай 09 дүгээр тушаал, мөн нэгдлийн даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 09 дүгээр тушаал, нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас Т ы 1990-1992 оны баримт, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хуулбарлаж авсан М ХК тэргүүлэгчдийн хурлын материалаас Б Б аймгийн Т сумын У нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагын аварга шалгаруулах тухай 09 дүгээр тогтоол, 1992 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Ерөнхий хорооны тэргүүлэгчдийн хурлын №03 дугаар протокол, мөн хорооны тэргүүлэгчдийн хурлын 1992.03.30-ны өдрийн №04 дүгээр протокол, Б аймгийн Н газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 392 дугаар албан бичгээр ирүүлсэн 104 дугаар архивын лавлагаа, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 136-137 дугаар архивын лавлагаа 5 хуудас, тус шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хамт ажилласан гэх З , С , Е нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие Х сургууль төгсөж ирээд Т сумын У нэгдлийн Мал аж ахуйн дотоод тооцоо хариуцсан ня-богоор, улмаар Т сумын А хоршооны ня-богоор 1996 он хүртэл ажилласан. Би өндөр насны тэтгэвэрт гарах болоод тус аймгийн Н байгууллагад хандахад таны 1988 оноос 1994 он дуустал хугацааны ажилд орсон, гарсан тушаалгүй байх тул ажилласан жилээ шүүхэд хандаж тогтоолгоно уу? гэж зөвлөсний дагуу дээрх байгууллагад ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Хүсэлт гаргагчид Б С ийн яамны харьяа У р хот дахь хөдөлмөрийн гавьяаны У ийн одонт санхүү-эдийн засгийн техникумаас 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон №000 дугаар Хөдөлмөрийн дэвтрийн эхний буюу 3 дугаар хуудсанд овог Кугенбай, нэр Т , тусгай дунд боловсролтой, ХАА-н ня-бо эдийн засагч мэргэжилтэй, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр татаж гарын үсэг зурж, хөдөлмөрийн дэвтэр олгосон С Техникум боловсон хүчин татаж гарын үсэг зурж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан ба дэвтрийн 4-9 дүгээр хуудсанд тус сургуулийн захирлын 1984.10.12-ний өдрийн 174 тоот тушаалаар 1984.08.28-ний өдрөөс ХАА-н ня-бо эдийн засгийн ангид элсүүлж, мөн захирлын 1985.07.08-ны өдрийн 104 тоот тушаалаар 1985.06.28-ны өдөр цэргийн албанд явах болсон тул сургуулиас чөлөөлж, мөн захирлын 1988.08.30-ны өдрийн 30 тоот тушаалаар 1988.09.01-ний өдрөөс ХАА-н ня-бо эдийн засгийн ангид суралцуулж, захирлын 1989.06.28-ны өдрийн 75 тоот тушаалаар 1989.07.01-ний өдрөөс ХАА-н ня-бо эдийн засагч мэргэжлээр төгсөв гэж бичилт хийж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Энэ нь Б С ийн яамны харьяа У р хот дахь хөдөлмөрийн гавьяаны У ийн одонт санхүү-эдийн засгийн техникумаас 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон ХАА-н ня-бо эдийн засагч мэргэжлийн № дугаар Дипломтой тохирч байна.
-Уг дэвтрийн 12-13 дугаар хуудсанд Т сумын У нэгдлийн даргын 1989.11.10-ны өдрийн 44 тоот тушаалаар 1989.10.19-ний өдрөөс Мал аж ахуйн дотоод тооцоо хариуцсан ня-богоор томилж, тус нэгдлийн даргын 1991.02.01-ний өдрийн 09 тоот тушаалаар 1991.02.01-ний өдрөөс орон тоо цомхотголоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д бригадын тоо бүртгэгчээр томилон ажиллуулав гэж бичиж нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь тус аймгийн ЗДТГазрын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б Б аймгийн Т сумын У нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалтай тохирч байна.
- Дэвтрийн 14-15 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1991.03.01-ний өдрийн 58 тоот тушаалаар 1991.02.28-ны өдрөөс Д бригадын тоо бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, нэгдлийн тээврийн болон тэжээлийн ня-богоор томилж, мөн даргын 1992.05.01-ний өдрийн 9 тоот тушаалаар 1992.04.31-ний өдрөөс сумын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр нэгдлийн тэжээлийн тээврийн ня-богийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тус нэгдлийн тамга дарж баталгаажуулсан боловч тус аймгийн архивд хадгалагдаж буй Б Б аймгийн Т сумын У нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 9 дүгээр тушаалын 01 дэх заалтад М ХК-ний машин техник, тэжээлийн тооцооны ня-бо Т сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр өөр байгууллагад шилжих болсныг үндэслэж 1992 оны 5 дугаар сарын 01-ээс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул архивын тушаалыг үндэслэл болгов.
-Мөн дэвтрийн 16-17 дугаар хуудсанд А БХ хоршооны захирлын 1992.05.08-ны өдрийн 14 тоот тушаалаар 1992.05.08-ний өдрөөс тус хоршооны ня-богоор томилж, мөн хоршооны захирлын 1996.10.08-ны өдийн 23 тоот тушаалаар 1996.10.08-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тус хоршооны тамгын дарж баталгаажуулсан байна.
6.2 Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 12/571 дугаартай албан бичигт: Цахим мэдээллийн С аас шүүн үзэхэд А БХК нь бүртгэгдээгүй байна. Харин тус хэлтэст хадгалагдаж буй аймгийн Татварын хэлтсээс архивд шилжүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн улаан дэвтэрт А БХХ нь 00 регистрийн дугаартай оёдол, гутал, төмөр хими цэвэрлэгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр 1993 оны үед /он, сар, өдөр нь тодорхойгүй/ үүсгэн байгуулагдсан тухай бүртгэгдсэн байна.
6.3 Б аймгийн Н газрын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар архивын лавлагаанд: Тус газрын архивд Т сумын А БК нь шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1993, 1994 онд тус газарт Н шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан байна.
6.4 Хүсэлт гаргагч Көгенбай овогтой Турсыхан нь 1984 онд ХАА-н ня-бо ангид элсэн орж 1989 онд төгсөөн тул Улсын шалгалтын комиссын 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02-р шийдвэрээр ХАА-н ня-бо эдийн засагч мэргэжлийн №дугаар Дипломтой төгссөн байжээ.
6.5 Б аймгийн ЗДТГазрын архивын тасгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн
- Б Б аймгийн Т сумын У нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалын 01 дэх заалтад орон тооны цомхотголоор нэр бүхий хүмүүсийг ажлаас чөлөөлсний дотор бүртгэл тооцооны ня-бо Т ыг ажлаас нь чөлөөлсөн байна.
-Б Б аймгийн Т сумын У нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 9 дүгээр тушаалын 01 дэх заалтад М ХК-ний машин техник, тэжээлийн тооцооны ня-бо Т сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр өөр байгууллагад шилжих болсныг үндэслэж 1992 оны 5 дугаар сарын 01-ээс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
- Б аймгийн Т сумын У нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтын 1990 оны баримтад тооцооны ня-бо Т гэж бичигдэж 01-12 дугаар сар дуустал хугацаанд нийт 5250 төгрөг бичигдсэнээс суутгал хийгдэж гарт нь жинхэнэ нийт олгосон нь 2552 төгрөг гэж, 1991 оны баримтад Т гэж бичигдэж 01-12 дугаар сар дуустал хугацаанд нийт 13,275 төгрөг олгосон талаар, 1992 оны баримтад ня-бо Т гэж бичигдэж 01-5 дугаар сар дуустал хугацаанд нийт 4600 төгрөг 71 мөнгө бичигдсэнээс суутгал хийгдэж гарт нь жинхэнэ олгосон нь 3450 төгрөг 02 мөнгө гэж бичигдсэн байв.
-М ХК-ний Ерөнхий хорооны Тэргүүлэгчдийн хурлын 1992.02.23-ны өдрийн 03 дугаар протоколд: хурлыг 13 цагт ХК-ний даргын албан өрөөнд хийж компани захирал О удирдав. Ажил хүлээлцэх комисс байгуулах тухай. Компанийн эд аж ахуйн, малын тэжээл, машин техникийг хүлээж авах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсны гишүүдийн 4-рт Т ня-бо гэж нэр нь орсон байв.
-М ХК-ний Ерөнхий хорооны тэргүүлэгчдийн хурлын 1992.03.30-ны өдрийн протоколын хэлэлцсэн асуудал гэдэг дээр Тэжээлийн нярав Ө тэй хийсэн тэжээлийн тухай ня-бо Т танилцуулав гэж Т аас танилцуулсан тухай бичигдсэн ба уг хулын протоколын шийдвэрлэсэн хэсгийн 01 дэх заалтад Түрээсийн гэрээ ёсоор тооцоо хийж тэргүүлэгчдийн хуралд дахин оруулахыг ня-бо Т д үүрэг болгож, 2 дахь заалтаар К тэжээлээс илүү суутгал хийсэн мөнгийг эргүүлж өгөхийг хүсэв. Үүнийг тэжээлийн ня-бо Т д шилжүүлсэн байна.
6.6 Б аймгийн Т сумын А БХ хоршооны захирлын
-1992 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ажилчин авч ажиллуулах тухай 14 дүгээр тушаалд: Тус хоршооны ня-бо Хумар өвчтэй байгаа тул түүний оронд ня-бо Т ыг 1992 оны 4-р сарын 17-ны өдрийн бүх гишүүдийн хурлын протоколыг үндэслэн 1992 оны 5 дугаар сарын 01-ээс эхлэн 3 сарын хугацаатай ня-богоор түр томилсон.
-1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн цалин тогтоох тухай 07 дугаар тушаалын 01 дэх заалтаар нэр бүхий хүмүүс мөнгө олгосны тухай мөнгийг өгч байхыг ня-бо Т д зөвшөөрсөн, 1993 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шагнал олгох тухай 08 дугаар тушаалаар Т сумын 10 жилийн сургууль Улсын Тэргүүний сургууль болсонтой холбогдуулан 1000 төрөг гаргахыг ня-бо Т д даалгаж шийдвэрлэсэн байна.
-мөн хоршооны даргын 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ээлжийн амралтын хавсралтыг батлах тухай 12 дугаар тушаалын 2 дахь заалтад ажилчин албан хаагчдын ээлжийн амралтыг хамт олноор 6-р сарын 01-ээс эхлэн олгож Хөдөлмөрийн хуулийн дагуу амралтын цалин гаргаж өгөхийг ня-бо Т д зөвшөөрсөн,
-1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өрхийн тэргүүлэгчдэд өвлийн түлш худалдан авахад зориулан тусламж үзүүлэх тухай 03 дугаар тушаалд: 1993 онд байгууллагын санхүүгийн чадваргүйгээс болж нүүрс түлш бололцоогүй болж байна. Энэ байдлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэснээр өрхийн тэргүүлэгч бүрд дараах мөнгө нь тусламж болгон нэр бүхий 11 хүнд олгосны 2-рт Т д 5000 төгрөг, нийт 50,000 төгрөг, энэхүү мөнгийг бэлэн бүтээгдэхүүнээр олгохыг ня-бо Т д даалгаж шийдвэрлэсэн байна.
- Мөн хоршооны захирлын 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн цалингүй чөлөө олгох тухай 03 дугаар тушаалд: Тус хоршооны оёдолчин К ийн жирэмсний амралтын 1994 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч эмч нарын тодорхойлолтоор биеийн байдал сайжраагүй тул 1994.03.08-ны өдрөөс 1995.03.08-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгож, түүнтэй холбогдох тооцоог хийж дусгахыг Т д даалгасан, хоршооны захирлын 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн өрхийн тэргүүлэгч 10 хүнд түлшний үнийн зөрүү олгох тухай 05 дугаар, 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хандив өгөх тухай 07 дугаар, 1994 оны12 дугаар сарын 13-ны өдрийн сул зогсолтын хөлс олгох тухай 09 дүгээр тушаалуудад ня-бо Т д даалгаж, үүрэг болгож байсан байв.
6.7 Түүнчлэн Б аймгийн У хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12/468 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн 1990 онд хөтөлсөн Т ы ХААТР-1 дүгээр маягтад нийгмийн бүлэг малчин, Д бригад, хөдөлмөр эрхэлсэн 1990 он гэж, түүний 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүүхэд Г ы ХААТР-11 дүгээр маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр Алдын сандых хоршоо, эрхэлдэг ажил ня-бо, нийгмийн бүлэг хоршоолсон ард гэж тус тус бичигдсэн байна.
7.Хэдийгээр хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллага болох М ХК болон Т сумын А БХ хоршоо нар нь 1992-1996 онуудад шимтгэл төлөлтийн тайлан /НД-7/,НД-8/-аар Н газарт ирүүлж тооцоо хийж тус газарт Н шимтгэлийг тэтгэврийн санд төлөөлгүй мөн тус аймгийн архивын тасагт Т сумын А хоршооны 1992-1996 онуудын тушаал, цалин хөлсний баримтуудыг шилжүүлээгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт болон хамт ажилласан гэх Т , С , Т , Ө , А , З , С , Е , М , З нарын тодорхойлолт, Т , Т , Ө , А нарын шүүх хуралдаанд, З , С , Е нарын шүүхэд тус тус гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр хүсэлт гаргагчийн тус аймгийн Т сумын У нэгдэл болон М ХК-д, Т сумын А хоршоод тус тус ня-богоор ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон гэж шүүхээс дүгнэлээ.
8.Иймд дээрх үйл баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж, хүсэлт гаргагч Т ы Б аймгийн Т сумын У нэгдэл болон М ХК-д 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл бүртгэл тооцооны болон техник тэжээлийн тооцооны ня-богоор, Б аймгийн Т сумын А хоршоод 1992 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ня-богоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Т сумын У нэгдэл, М ХК, Б аймгийн Т сумын А хоршоод тус тус ня-богоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т ы Б аймгийн Т сумын У нэгдэл болон М ХК-д 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл бүртгэл тооцооны болон техник тэжээлийн тооцооны ня-богоор, Б аймгийн Т сумын А хоршоод 1992 оны 5 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ня-богоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ