| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00402/И |
| Дугаар | 311/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00433
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын ........ багт оршин суух, ..........холбогдох,
сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,344,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ......ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Ж.......н нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Алдархаан сумын Засаг даргын тамгын газраас "Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ"-ний дагуу шүрэн урлал хийх зориулалтаар 1.000.000 (нэг сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 2 жил (24 сарын) хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан.
Гэвч М.Ж...... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Алдархаан сумын Сум хөгжүүлэх санд зээл 1.344.420 төгрөгийн хохирол учирсан байна.
Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өргөтгөх, сэргээх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумын төсвөөс олгогдсон бөгөөд зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа гэж дүгнэхээр байна.
Алдархаан сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд иргэн М.Ж...... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ЗДТГазарт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж мен талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, дахь хэсэгт зааснаар М.Ж.......с 1.344.420 (нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун хорин) төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Дээрх хууль тогтоомжид зааснаар М.Ж........ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Иргэн М.Ж.........наас сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1.344.420 (нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун хорин) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн ........ тоот дансанд төвлөрүүлэх,
2. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.......шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний эхнэр Ж........... нь 2025 онд нас барсан. Миний бие эхнэрийгээ сум хөгжүүлэх сангаас 1,000,000 төгрөгийн зээл авсныг саяхан мэдсэн. Үр хүүхдүүдтэйгээ ярилцаад 2-3 хувааж төлөх шийдвэр гаргасан тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь М.Ж........д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,344,420 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,344,420 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч М.Ж........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч М.Ж........ы төлөх 1,344,420 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 39,461 төгрөгийн 50 хувь болох 19,730 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймгийн .........ын газрын нэхэмжлэлтэй, М.Ж............д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,344,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.Ж...........д бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч М.Ж.........аас 19,730 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Ж.........н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ