Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00434

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын ......багт оршин суух, .......ид холбогдох,

сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 445,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д........ нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Алдархаан сумын Засаг даргын тамгын газраас "Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ"-ний дагуу малжуулах төслийн зориулалтаар 1.000.000 (нэг сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 1 жил 6 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан.

Гэвч Д.Б..... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, зээлийн үлдэгдлийг төлөөгүйн улмаас Алдархаан сумын Сум хөгжүүлэх санд зээл 445.167 (Дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуун жаран долоон) хохирол учирсан байна.

Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өргөтгөх, сэргээх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумын төсвөөс олгогдсон бөгөөд зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа гэж дүгнэхээр байна.

Алдархаан сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд... иргэн Д.Б...... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ЗДТГазарт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өгнө үү" гэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, дахь хэсэгт зааснаар Д........ос 445.167 (Дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуун жаран долоон) төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Дээрх хууль тогтоомжид зааснаар Д.Б...... нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэн Д.Б.......... сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 445.167 (Дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуун жаран долоон) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн .......... тоот дансанд төвлөрүүлэх,

2. *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт "******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдэл болох 445,167 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 9 дүгээр сард 225,000 төгрөг, 10 сард 220,167 төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь Д.Б....... холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 445,167 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 445,167 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч Д......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д......... төлөх 445,167 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 14,005 төгрөгийн 50 хувь болох 7,002 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй, Д.Б...... холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 445,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Б........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д.Б....... 7,002 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ