Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00435

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............. тоотод байрлах хаягтай, .........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Цагаанчулуут сумын ......... тоотод оршин суух хаягтай, .......рт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,440,510.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ......... нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулан 1,699,900 төгрөгийг 4 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 2,440,510.52 төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, ........т ББСБ-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ........ нь 2024 оны 2-р ээлжээр Баянхонгор аймаг дахь ..........р ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. Цэргийн албанаас хугацаанаасаа өмнө халагдах боломжгүй. Танай байгууллагад учруулсан хохирлоо 2025 оны 10-р сард халагдаж очоод төлбөрийг бүрэн барагдуулна. Миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ............ББСБ ХХК нь хариуцагч О.Г..........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,440,510.52 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,440,510.52 төгрөгийг хариуцагч О.............р нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,998 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,999 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 26,999 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 53,998 төгрөгийг нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Г.......... холбогдох, 2,440,510.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Г.......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............с ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,998 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,999 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 26,999 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 53,998 төгрөгийг нэхэмжлэгч .............с ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Г.......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ