| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0712/э |
| Дугаар | 0774 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.1.2., 11.7.1.3., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 0774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-очир, улсын яллагч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Ч овогт Б Л холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806030420888 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, X овогт Б Л, 19 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод түр оршин суудаг, С дүүргийн дүгээр хороо З дугаар гудамжны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Л нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн тоотод архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий эхнэр байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 4 дүгээр сарын 01-ны өдөр эхнэртэйгээ үл ялгах зүйлээр маргалдсан. Би алгадсан. Цагдаа дуудсан. Тухайн үед ийм асуудал болсон гэв.
Шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр эхнэр О түүний найз Б нартай гэртээ 2-3 шил архи хувааж уусан. маргалдсан юм шиг байналээ. Нэг мэдэхэд цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдсэн байсан. Юу болсоныг санахгүй байгаа юм. Би эхнэрээ 2 удаа алгадаж байсан. 2018 оны 1 дүгээр сард 10 хоног баривчлагаанд явж байсан. Өнгөрсөн 7 хоногт эхнэртэйгээ маргалдаад хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б дээр шалгагдаж байсан. Манай эхнэр надаас байнга хэрүүл нэхээд байдаг юм. Тэгээд л бид хоёр маргалддаг. Би нэг их зодоод цохиод байдаггүй юм. Архи уусан үедээ л маргалддаг. Би эхнэрээ байнга дарамталсан асуудал байхгүй. Архи уугаад маргалдхаар намайг цагдаад өгчихдөг юм гэжээ. /хх-ийн 08/
Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нөхөр Л архи уучихаад маргаад миний нүүр лүү нэг удаа цохисон. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Бид хоёр 13 жил хамт амьдарч байна. Хааяадаа архи нийлээд уудаг юм. Одоо надад гомдол санал алга байна гэжээ. / хх-н 6-7/
Хохирогчийн аюулын зэрэгийн үнэлгээний маягт / хх-н 5/
Гэрч Б.Бөхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Лхагва нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 13-211 б тоотод оршин суудаг юм. 2017 оноос эхлэн дээрх тоотод эхнэр Ч.О хамт амьдарч эхлэснээс нь хойш мэднэ. Байнга эхнэртээ агсам согтуу тавьж цагдаагийн байгууллагад ирдэг. 2 удаа баривчлагаанд явуулсан. Б.Л байнга эхнэрээ зодож агсам тавьдаг. Шалгагдаж байхдаа зугтаадаг. Архи уугаагүй үедээ төлөв даруу зантай гэжээ. / хх-н 31/
Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б.Л гэдэг хүнийг танихгүй. 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.Л д/а Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагаанд явахад нь хамт авч явсан. Дараа нь олдохгүй байна гэхээр нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 13-211б тоотод очиход гэртээ байгаагүй. Хадам ах Б нь согтуу ганцаараа байсан. Б.Л баривчлагаанаас гарсан өдрөө ирээд тэрнээс хойш ирээгүй. Эхнэр Ч.О нь Д аймагт байгаа гэж байсан гэжээ. / хх-н 32/
Б.Л цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, цагдан хорих таслан сэргийлэх арга авсан шүүгчийн захирамж/ хх-н 34-37,42/
Б.Л эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-30/
Б.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 9/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 10/, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 13 дугаар гудамжны 211Б тоотод түр оршин суудаг болохыг тодорхойлсон хороооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 38/, эрэн сурвалжилсан баримтууд /хх-н 18-25/, зөрчлийн шийтгэл оногдуулах шийтгэвэрүүд /хх-н 11-14/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материалууд /хх-н 14-17/ зэрэг болно.
Б.Л нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны 138 дугаар шийтгэвэр, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны 452 дугаартай шийтгэвэрүүдээр эхнэр Ч.О архидан согтуурч зодсон зөрчилдөө арга хэмжээ авагдсаны дараа дахин 2018 оны 4 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн тоотод эхнэр Ч.О архидан согтуурч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Ог зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ч.О мэдүүлэг, хэсгийн байцаагч Б.Б …Б.Л байнга эхнэртээ агсам согтуу тавьж цагдаагийн байгууллагад ирдэг. 2 удаа баривчлагаанд явуулсан гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Б.Л нь эхнэртэйгээ нийлээд архи уудаг, уусан үедээ эхнэрээ зодож ,эхнэр Ч.О нь цагдаагийн байгууллагад ханддаг байсан зэрэг нотлох баримтуудыг үндэслэн прокуророос түүний дээрх үйлдлийг байнга зодсон гэж үзэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Ч.О нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Б.Л бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Л 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт Б Л гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Л6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Л оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Л 2018 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН