Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00437

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .............. тоотод байрлалтай, ........... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан Улиастай ................. тоотод оршин суух ..........ид холбогдох,

Зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,541,081.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

........ ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Зээлдэгч О.Н.......... нь манай компанитай 2023 оны 11 сарын 20-ны өдөр 136100740 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 7818960313 зээлийн дансны дугаартай, 155,000.00 /нэг зуун тавин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1505197037 банкны тоот дансанд;

2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 7817769613 зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ........ банкны TOOT дансанд;

2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 7817768871 зээлийн дансны дугаартай, 127,000.00 /нэг зуун хорин долоон мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1........ банкны TOOT дансанд;

2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7100289395 зээлийн дансны дугаартай, 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .......... банкны TOOT дансанд;

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 7100261577 зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ........... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 7 сарын 18-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 9 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл: 155,000.00 /нэг зуун тавин таван мянган төгрөг/

- Шимтгэл: 3,100.00 /гурван мянга нэг зуун төгрөг/

- Үндсэн хүү: 69,253.16 /жаран есөн мянга хоёр зуун тавин гурван төгрөг арван

зургаан мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 12,474.74 /арван хоёр мянга дөрвөн зуун далан дөрвөн

төгрөг далан дөрвөн мөнгө /

- Нийт: 239,827.90 /хоёр зуун гучин есөн мянга найман зуун хорин долоон төгрөг ерөн мөнгө /

2. 2024 оны 8 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 449,999.85 /дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун ерөн есөн

төгрөг наян таван мөнгө /

- Шимтгэл: 9,000.00 /есөн мянган төгрөг/

- Үндсэн хүү: 201,057.47 /хоёр зуун нэг мянга тавин долоон төгрөг дөчин долоон

мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 36,216.98 /гучин зургаан мянга хоёр зуун арван зургаан

төгрөг ерөн найман мөнгө /

- Нийт: 696,274.30 /зургаан зуун ерөн зургаан мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг гучин мөнгө /

3. 2024 оны 8 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 101,599.53 /нэг зуун нэг мянга таван зуун ерөн есөн төгрөг тавин

гурван мөнгө /

- Шимтгэл: 2,100.00 /хоёр мянга нэг зуун төгрөг

-Үндсэн хүү: 21,344.24 /хорин нэгэн мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг хорин дөрвөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 3,366.99 /гурван мянга гурван зуун жаран зургаан төгрөг ерөн есөн мөнгө /

- Нийт: 128,410.76 /нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун арван төгрөг далан зургаан мөнгө /

4. 2023 оны 12 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 811,831.80 /найман зуун арван нэгэн мянга найман зуун гучин

нэгэн төгрөг наян мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 310,831.93 /гурван зуун арван мянга найман зуун гучин нэгэн төгрөг ерөн гурван мөнгө /

Нэмэгдүүлсэн хүү: 24,791.03 /хорин дөрвөн мянга долоон зуун ерөн нэгэн төгрөг гурван мөнгө /

- Нийт: 1,147,454.76 /нэг сая нэг зуун дөчин долоон мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө /

5. 2023 оны 12 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 266, 180.20 /хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун наян төгрөг хорин мөнгө

- Нэмэгдүүлсэн хүү: 3,766.51 /гурван мянга долоон зуун жаран зургаан төгрөг

тавин нэгэн мөнгө /

- Нийт: 321,613.37 /гурван зуун хорин нэгэн мянга зургаан зуун арван гурван төгрөг гучин долоон мөнгө /

Иймд зээлдэгч О......... үндсэн зээлийн төлбөрт 1,784,611.38 /нэг сая долоон зуун наян дөрвөн мянга зургаан зуун арван нэгэн төгрөг гучин найман мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 654,153.46 /зургаан зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин гурван төгрөг дөчин зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,616.25 /наян мянга зургаан зуун арван зургаан төгрөг хорин таван мөнгө / төгрөг, шимтгэл 14,200.00 /арван дөрвөн мянга хоёр зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 2,541,081.09 /хоёр сая таван зуун дөчин нэгэн мянга наян нэгэн төгрөг есөн мөнгө /төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н........ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2,541,081,09 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ................ББСБ ХХК нь хариуцагч О.Н.......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,541,081,09 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,541,081,09 төгрөгийг хариуцагч О.......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,607 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,803 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 27,803 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 55,607 төгрөгийг нэхэмжлэгч............. ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч .........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.......... холбогдох, 2,541,081,09 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О............ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,607 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,803 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 27,803 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 55,607 төгрөгийг нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ