| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00463/И |
| Дугаар | 302/ШШ2025/00479 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/00479
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Хүсэлт гаргагч: Х . Хаяг:Б аймаг, Ө сум, 13 дугаар багт оршин суух
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Монгол улсын иргэн Х би 2018 оны 8 дугаар сард иргэн А ээс Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 700 м.кв газрыг миний нэр дээр шилжүүлэхээр хоёулаа хооронд амаар тохиролцон би 900,000 төгрөгийг А ийн Х Банк дахь дансанд шилжүүлсэн. Ингээд А нь уг газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж жил бүр амлалт өгсөн боловч одоо хүртэл уг газрыг миний хууль ёсны эзэмшилд шилжүүлээгүй байна. Энэ асуудлаар Х би аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан боловч Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан юм. Уг прокурорын тогтоолын агуулга нь Х , А нарын дунд үүссэн маргаан нь залилангийн гэмт хэргийн шинжтэй биш иргзн хоорондын маргаан байна гэж дүгнэсэн юм. Иргэн Х би 2018 оны 8 дугаар сараас одоо хүртэл А ийн эзэмшлийнг гэх газарт байшин, хашаа барьж амьдарч байна.
1.2 Х би Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг иргэн Х миний эзэмшилд шилжүүлэхийг А т даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж хариуцагчаар Х овогт А ийг тодорхойлж иргэний хэргийн шүүхэд нэхэжмлэл гаргасан билээ. Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхой бус гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Х миний бие хариуцагч гэх А иин 00 тоот утсаар залгаад түүний Х а байгаа болон байнга оршин суугаа хаягийг хэлэхийг хүссэн боловч тэр оршин суугаа хаягийг хэлэхээс татгалзсан хариу өгсөн юм.
1.3 Иймд хариуцагч Х овогт А ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтэд:
2.1 Хүсэлт гаргагч Х би тус шүүхэд Х овогт А ийг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасан билээ. Анхан шатны шүүхээс Х миний нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллага явуулах явцад тус шүүхэд ирүүлсэн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа-гаа 00 регистрийн дугаартай, Х овогт А нь У хотын Х 14-р хороо гавьжийн шанд сургуулийн-7 гудамж, 5 тоотод байнга оршин суудаг тухай мэдээлэл иргэний хэрэгт авагдсан байна.
2.2 Х овогт А ийн оршин суугаа газрын хаяг нь тодорхой болсон тул түүнийг оршин суугаа хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзлээ. Иймд тус шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Хүсэлт гаргагч Х гийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 001 дугаар шүүгчийн захирамжаар 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 08:30 цагт товлосон билээ.
4.Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө хүсэлт гаргагч Х гаас эрэн сурвалжлуулах гэж буй А ийн хаяг нь шүүхийн зүгээс авсан хаягийн бүртгэлийн лавлагаагаар У хотын Х 14-р хороо гавьжийн шанд сургуулийн-7 гудамж, 5 тоотод байнга оршин суудаг тухай лавлагаа гарсан гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
7.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч Х нь тус шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ