| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00401/И |
| Дугаар | 311/ШШ2025/00438 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00438
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ..........ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан .......багт оршин суух хаягтай, ........ холбогдох
сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,027,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн С.........нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Алдархаан сумын Засаг даргын тамгын газраас "Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ"-ний дагуу 1.000.000 (нэг сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 1 жил (12 сарын) хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Тухайн зээлийг буцааж төлөөгүйн улмаас Алдархаан сумын Сум хөгжүүлэх санд зээл, зээлийн хүү 1,027,535 (нэг сая хорин долоон мянга таван зуун гучин таван) төгрөгийн хохирол учирсан байна. Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өргөтгөх, сэргээх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумын төсвөөс олгогдсон бөгөөд зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа гэж дүгнэхээр байна. Алдархаан сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд иргэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ЗДТ газарт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, дахь хэсэгт зааснаар С......... 1,027,535 (нэг сая хорин долоон мянга таван зуун гучин таван) төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх боловч С........ нь нас барсан байх тул Барьцааны гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар эхнэр С............нгээс дээрх хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна. Иймд *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар С. ........гээс сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр 1,027,535 (нэг сая хорин долоон мянга таван зуун гучин таван) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч С........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний нөхөр байсан хүн өнгөрөөд таван жил болж байна. Энийг надаас нэхэх зөв үү. Ядарсан амьдарлаа авч яваа эмэгтэй хүнээр заавал төлүүлэх ёстой бол тийм заалт байдаг бол 2027 он хүртэл сар болгон цувуулж төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь С...........д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,027,535 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 1,027,535 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч С.........н нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч С.........гийн төлөх 1,027,535 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 29,211 төгрөгийн 50 хувь болох 14,605 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй, С........ холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,027,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч С......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч С...........гээс 14,605 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ