| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04821/И |
| Дугаар | 182/ШШ2024/04870 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/04870
| 2024 11 22 | 182/ШШ2024/04870 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, Т овогт Г-ын У-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Б-гийн Д-т холбогдох,
13.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г овогтой У миний бие нь “ЦМЭЭ” ХХК-д ажилладаг бөгөөд хамт ажилладаг Б овогтой Д-ын гуйлтаар: 2024 оны 7-р сарын 02-нд 300.000, 2024 оны 7-р сарын 04-нд 200.000, 2024 оны 7-р сарын 10-нд 400.000, нийт 900.000 төгрөгийг тодорхой хугацаагүйгээр зээлдүүлсэн ба өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа болно. Миний бие нь “1X bet” сайт дээр дугаартай хэрэглэгч. 2024 оны 7-р сарын 16-ны өдөр “1X bet” сайт дээрх дугаартай дансаа цэнэглүүлэх зорилгоор Б.Д-ын Хаан банкны данс руу 8.000.000 төгрөг шилжүүлж, өөрийн “1X bet” сайт дээрх хаягийн нэвтрэх нууц үгийг өгсөн. Тухайн үед миний “1X bet” сайт дээрх данс 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Б.Д нь тохирсон ёсоор миний дансыг тухайн өдөр цэнэглээгүй, мөн маргааш нь буюу 2024 оны 7-р сарын 17-ны өдөр миний дансанд байсан төгрөгийг зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн нэмж зарцуулж үлдэгдэлгүй болгосон. Дээрх үйл явдлаас хойш Б.Д-той утсаар холбогдох боломжгүй болж, 7-р сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумд байрлах “Б”-ын төслийн талбайд ээлжийн хуваарийн дагуу ирж уулзсан. Уулзсан үеэс олон удаа мөнгөө нэхэхэд “өөрт нь эд хөрөнгө байхгүй, миний мөнгийг гаргаж өгөх боломжгүй” гэж хэлээд надаас дахин мөнгө зээлэхийг гуйсан. Нэмж мөнгө зээлэхгүй бол бүх хохирлыг барагдуулах боломжгүй гэж гуйсан тул миний бие дээрх үгэнд нь итгэж алдсан мөнгөө буцааж авах зорилгоор 7-р сарын 23-нд дахин 10 сая төгрөг зээлэхээр тохиролцон, “нийт 21 сая төгрөг зээлсэн нь үнэн болно” гэх батахп аажуулах бичиг хийлгэж авсан /энэ хэлцэлийг батлах гэрчүүд байгаа болно/. Тохиролцсон 10 сая төгрөгөөс эхлээд 3.000.000 төгрөгийг би өөрийн “1X bet” сайтын хаяг руу шилжүүлж, өөрийн хаягаар нэвтрэхийг зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2024 оны 7 сарын 24-нд цэнэглэсэн 3.000.000 төгрөгийг алдсан тул миний бие үргэлжлүүлэн мөнгө өгөхөөс татгалзаж, нийт хохирлыг барагдуулахыг шаардсан. Өнөөдрийг хүртэл миний хохирлыг барагдуулахаас татгалзаж хохирлыг барагдуулаагүй тул 0,9 + 8,0 + 2,0 + 3,0 буюу нийт 13.900.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Г овогтой У-ийн нэхэмжлэлтэй Б.Д-т холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.Д-т холбогдуулан 13.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 13.900.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Д-т холбогдуулан 13.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.У нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 113.725 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН