| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00431/И |
| Дугаар | 311/ШШ2025/00440 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00440
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ын гудамж, өөрийн байранд оршин суух хаягтай, ......... ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, Улиастай, .........тоот хаягт оршин суух, ........... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,302,514.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ........... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 7,200,000.00 төгрөгийг .......наас 1150090228 тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээл авснаас хойш 2025 оны 4 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө бүрэн төлөхгүй, зээлийн төлбөр төлөхийг удаа дараа утсаар сануулах, шаардсан боловч ажил албан тушаалаа сольсон, сар бүр хугацаа хэтрүүлэн санаатайгаар төлөөгүй тул 5,302,514.55 (Таван сая гурван зуун хоёр мянга таван зуун арван дөрвөн төгрөг тавин таван мөнгө) төгрөг гаргуулах
Нэхэмжлэлийн үндэслэл: ........ нь харилцагч ........-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн заасныг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1150090228 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,200,000.00 /Долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5,302,514.55 төгрөгийг төлсөн. .........ы зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 4 дүгээр сарын 25-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлэн гэрээний үүргээ сар бүр зөрчөөд бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6 хоног хугацаа хэтрүүлээд байна гэжээ.
Хариуцагч Б....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Тухайн нэхэмжлэлтэй танилцаад тус банкны нэхэмжилсэн дүнг сар бүрийн 25-ны өдрийн дотор 300,000 төгрөгөөр хийж барагдуулж дуусах хүсэлтэй байна гэжээ.
....... ХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 25 хоног хугацаа хэтэрсэн 2025 оны 7, 8 сарын үндсэн зээл, хүүгийн хуримтлагдсан төлбөр болох 629,265.95 төгрөгийн төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөх.
2. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлд тусгасан сар бүрийн 25-ны өдөр төлөх 300,000 төгрөгийн төлөлт нь хариуцагчтай байгуулсан 1150090228 тоот гэрээний хавсралт 1-д тусгагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарилалт дүнд хүрэхгүй байгаа тул 1150090228 тоот гэрээний хавсралт 1-д тусгагдсан дараах эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгч заасан хугацаанд нь бүрэн төлөх.
Төлөх хуваарь нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2027 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 316.222 төгрөгөөр төлөх гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........ ХК нь хариуцагч Б.......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,302,514.55 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч .......... ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,302,514.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.............. нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,748 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,874 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 17,874 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 35,748 төгрөгийг нэхэмжлэгч......... ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ийн нэхэмжлэлтэй Б......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,302,514.55 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,748 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,874 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 17,874 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 35,748 төгрөгийг нэхэмжлэгч ...........ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ