| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00435/И |
| Дугаар | 311/ШШ2025/00443 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00443
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, ........... ХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ......... тоот хаягт оршин суух, .......... нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,538,002.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ........ ББСБ ХК-ийн Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.......... нар нь ".......... ББСБ ХК-ийн Завхан аймаг дахь салбараас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/1502301321 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 (таван сая төгрөг), үндсэн зээлийн хүү 530,033.34 (таван зуун гучин гучин гурван төгрөг гучин дөрвөн мөнгө) нэмэгдүүлсэн хүү 7,969.56 ( долоон мянга есөн зуун жаран есөн төгрөг тавин зургаан мөнгө) нийт 5,538,002.2 (таван сая таван зуун гучин найман мянга хоёр төгрөг хоёр мөнгө) -ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..........ББСБ-аас 5,000,000 төгрөг авсан гэнэт ажлаас гарч ажилгүй болоод хугацаа хэтэрсэн байна. Ярилцаж тохиролцоод 2025 оны 10 дугаар сарын 30-аас 3 хувааж төлөхөөр тохиролцсон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......... ББСБ ХК-ийн Завхан салбар нь Г...........а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,538,002.2 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ...........ББСБ ХК-ийн Завхан салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,538,002.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ХК-ийн Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 51,800 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 51,800 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 103,600 төгрөгийг нэхэмжлэгч ............ХК-ийн Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ........... ХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй .......... нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,538,002.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........... ХК-ийн Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 51,800 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 51,800 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 103,600 төгрөгийг нэхэмжлэгч ........... ХК-ийн Завхан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ