| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00461/И |
| Дугаар | 311/ШШ2025/00444 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00444
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ............ багт оршин суух хаягтай, Т.С.........н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... багт оршин суух хаягтай Д.М...... холбогдох,
1,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.С.......нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.М....... 2022 онд өөрийн автомашины сэлбэгт 3,000,000 төгрөгт тооцож машин худалдсан. Ингээд 2023 оны хавар 3,000,000 төгрөгөөс 10 уут хивгийг 250,000 төгрөг, мөн дараа нь 10 уут хивэгт 270,000 төгрөгт тооцож, 500,000 төгрөг бэлэн авсан. Одоо үлдэгдэл 1,980,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ...3 сарын хугацаанд 3 хувааж төлж өгье эсхүл үхрээ аваач гэсэн саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие ....... холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ............ нь 3 сарын хугацаанд хувааж төлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Энэ асуудлаар дахиж нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг мэдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.......... нь хариуцагч Д.*******ад........ардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т......... нэхэмжилсэн 1,980,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.С........ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,015 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 24,015 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 48,030 төгрөгийг нэхэмжлэгч Т........... олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Т.......... нэхэмжлэлтэй Д.........холбогдох 1,980,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,015 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 24,015 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 48,030 төгрөгийг нэхэмжлэгч Т..... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ