| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00470/И |
| Дугаар | 311/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00445
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ............. үйл ажиллагаагаа явуулж буй,.......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын .........гудамж задгай тоот хаягтай, Т.Н........ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,417,977.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ...........с ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Н....... нь зээлийн гэрээний үүргээ 2023 оны 01 сарын 14-ний өдрөөс эхэлж зөрчиж одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа тул Т.Н.........с 1,417,977.98 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т............ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тухайн үедээ төлөлтөө асуудалгүй хийж байсан боловч аавын маань бие өвдөж эмчилгээний, эм тарианы мөнгө шаардлагатай байсан болохоор төлөлтөө хугацаанд нь хийж чадаагүй. Одоогоор дутуу төрөлтийн улмаас хүүхэд маань эмчилгээ хийлгэж байгаа учир төлбөрөө бөөндөж хийж чадахгүй учир энэ ондоо багтаан хувааж хийж дуусгах болохоор хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК нь хариуцагч Т......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,417,977.98 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,417,977.98 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...........Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,638 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,819 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,819 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 37,638 төгрөгийг нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.......... холбогдох, 1,417,977.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,638 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,819 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,819 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 37,638 төгрөгийг нэхэмжлэгч ............ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ