Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04923

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        11         25                                            182/ШШ2024/04923

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, давхарт байрлах, дугаар регистртэй, “МБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, О овогт Д-ийн Э-д холбогдох

             

3.604.870 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Хариуцагч Д.Э,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Э нь “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 25-нд 6000006594 тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 5.160.000 төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000006594 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 01-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000006594 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2.987.405 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 564.513 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40.952 төгрөг, нотариатын төлбөрт 12.000, нийт 3.604.870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Д.Э 3.604.870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж  барагдуулахыг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний  эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч “МБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.604.870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцээд  

 

ҮНДЭСЛЭХ нь:

                     

Нэхэмжлэгч “МБ” ХК нь хариуцагч Д.Эд холбогдуулан 3.604.870 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд дараахи нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.604.870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“МБ” ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Эд холбогдох 3.604.870 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.604.870 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 72.628 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 72.628 төгрөгийг хариуцагч Д.Эаас гаргуулж, нэхэмжлэгч “МБ” ХК-д олгосугай.

3.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН