Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00446

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын

зарим хэсгийг биелүүлж, зарим хэсгийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... үйл ажиллагаа явуулж буй ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Дөрвөлжин сумын ........ тоот хаягт оршин суух хаягтай, Б.........д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,086,418.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч.......... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч .......... нь *******и ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-12-07-ны өдөр ЗГ2024120745176 тоот гэрээний дагуу Samsung Galaxy Tab A9 64GB, Samsung_S24_Plus_256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,538,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:ЗГ2024120745176 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,493,299.66 төгрөг, үндсэн хүүд 579,524.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,594.30 төгрөг, Нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, Нийт 4,086,418.02 төгрөгийг хариуцагч ........с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б......... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ........... нь нэхэмжлэл явуулсан өдрөөс хойш 8 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үлдэгдэл дүн 3,386,418 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 9 сар, 10 сар, 11 сар, 12 сард тэнцүү дүнгээр сард 846,605 төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч.......... ББСБ ХХК нь хариуцагч Б..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,086,418.02 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,086,418.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Б........... нь 700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,386,418.02 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүж, зарим хэсгийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,333 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,166 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 40,166 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 80,333 төгрөгийг нэхэмжлэгч......... ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.......... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,086.418.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,386,418.02 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,333 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,166 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 40,166 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 80,333 төгрөгийг нэхэмжлэгч........... ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ