| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00491/И |
| Дугаар | 311/ШШ2025/00447 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00447
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ............ББСБ ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн .......... тоотод оршин суух хаягтай ........т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 558,016.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л................нь тус байгууллагаас 2024 оны 04 р сарын 05-ны өдөр Дижитал кредит 300,0000 төгрөгийг сарын 5% хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай 10373307151 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулсан болно. Гэвч зээлээ хугацаанд нь төлөлгүй нийт 397 хоног буюу 1 жил 1 сар гаран өнгөрсөн ба манай зүгээс хугацаа өгч зээл төлүүлэх талаар утсаар мэдэгдэж, биечлэн уулзаж, бүртгэлтэй хаягаар мэдэгдэх хуудас өгч удаа дараа очсон. Одоогоор Завхан аймгийн Завханмандал суманд амьдарч байгаа. Зээлээ төлөх талаар шаардсан боловч зээлийн төлөлт хийх дээр санаачлаг гаргахгүй өдий хүрсэн байна. Гэрээний 6.1.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Л........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нь ......... ББСБ ХХК-аас зээл авсан, 558,816.11 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн Завхан салбар нь хариуцагч Л......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 558,816.11 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-ийн Завхан салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 558,816.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,391 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,695 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,695 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 17,391 төгрөгийг нэхэмжлэгч .............и ББСБ ХХК-ийн Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй Л............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 558,816.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Л........... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,391 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,695 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,695 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 17,391 төгрөгийг нэхэмжлэгч ...........ББСБ ХХК-ийн Завхан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ