| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00504/И |
| Дугаар | 311/ШШ2025/00448 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00448
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ......... тоот .........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан Сантмаргац сум, ............. тоот оршин суух ......... холбогдох,
зээл, зээлийн хүүгийн төлбөр 3,075,201.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...........л ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110713387 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,064,201.28 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, Нийт 3,075,201.28 төгрөгийг хариуцагч .........аас гаргуулах.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь хариуцагч Г.Д........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,075,201.28 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,075,201.28 төгрөгийг хариуцагч Г........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,153 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 32,076 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 32,076 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 64,153 төгрөгийг нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Д........ холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,075,201.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,153 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г..........с 32,076 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 32,076 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 64,153 төгрөгийг нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ