Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00453

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..........авхарт байрлах, ...........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... тоот хаягт оршин суух хаягтай, Ц.Э........ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 362,220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц......... нь манай "Тус" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 11-ны өдрийн 211211-21056 дугаартай 100,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ц........... нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1262 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 362,220 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Ц........... мөнгөн хөрөнгө гаргуулж, ".......... ББСБ" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие .........ББСБ ХХК-аас авсан 362,220 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь хариуцагч Ч.Э.......холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 362,220 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 362,220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......к ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,517 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,758 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 5,758 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 11,517 төгрөгийг нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ........ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.........холбогдох зээлийн гэрээний үүрэгт 362,220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Ч....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,517 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,758 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 5,758 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 11,517 төгрөгийг нэхэмжлэгч...........ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ