Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04925

 

 

 

 

 

 

 

 

          2024         11          25 

          182/ШШ2024/04925

    

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шуүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч; Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Ө овогт Б-ын Б-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, дугаар регистртэй, “МОГ” ХХК-д холбогдох

 

“ХМЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б.Б миний бие тус шүүхэд хандан “МОГ” ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал Р.Баас “ХМЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай компанийн дотоод асуудлыг хувьцаа эзэмшигчдийн түвшинд шийдвэрлэхээр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ татан авч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “МОГ” ХХК-д холбогдуулан “ХМЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч талтай компанийн дотоод асуудлыг хувьцаа эзэмшигчдийн түвшинд шийдвэрлэхээр зөвшилцолд хүрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ татан авч байна гэжээ. 

 

Шүүх Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу нэхэмжлэлээ татан авахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6-т заасныг удирдлага болгон                                               

                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч, “МОГ” ХХК-д холбогдуулан “ХМЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулах хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б нь татгалзсныг баталсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Ч.ДАВААСҮРЭН