| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/06015/И |
| Дугаар | 182/ШШ2024/04938 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/04938
2024 11 27 182/ШШ2024/04938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, байрлах, дугаар регистртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймаг, тоотод байршилтай, 502.31 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн байрны D хэсэг тоотод байршилтай 521.86 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 3.315.731.4 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Г.Я,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 182/ШШ2020/00657 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар арын 19-ны өдрийн 1315 дугаартай магадлалаар “Б” ХХК-иас 2.065.340.968 төгрөгийг гаргуулж “ТБ” ХК-нд олгох, төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд 2/17-96 дугаар “Барьцааны гэрээ”-ний зүйл болох 2.2 Б-д заасан, гэрээний хавсралт 1-д заасан “Б” ХХК-ийн 1.004.140.417 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй Төв аймгийн тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй Төв аймгийн тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй Төв аймгийн тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч “Б” ХХК /РД: / нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрт нийт 1.466.774.409 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоогийн байдлаар 598.566.559 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Б” ХХК /РД:/-нь барилгын засал чимэглэл, угсралт, гадаад худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал МУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их хурал, МУ-ын Засгийн газар, Монгол банк, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрүүдийн улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн доголдож 100 хувь зогсож зээлийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн “Б” XXК /РД:/-нь 4 хүний хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай /Э.Э, Д.Л, Х.Д/ үйл ажиллагаа явуулдаг билээ. Гэтэл НШШГГ нь хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагад хуульд заасны дагуу мэдэгдэхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, шинжээч томилж, “Б” ХХК/РД:/-ийн эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, зах зээлийн бодит үнэ, ханшнаас хэт доогуур үнэлгээ тогтоолгож, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохироож байгаад гомдолтой байна. Иймд “МОТҮ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №46/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч НШШГГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00657 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1315 дугаар магадлалаар “Б” ХХК-иас 2.065.340.968 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 10.554.855 төгрөг тус тус гаргуулж “ТБ” ХХК-д олгох, төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд 12/17-96 дугаар “Барьцааны гэрээ”-ний зүйл болох гэрээний 2.2.Б-д заасан, гэрээний хавсралт 1-д заасан “Б” ХХК-ийн 1.004.140.417 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 521.86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн хэсэг тоотод байршилтай, 502.31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 502.31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Б” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 502.31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хурааж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9/286 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор МОТҮ ХХК-ийн үнэлгээчин Б.Э-ыг томилж, 3.315.731.400 төгрөгөөр үнэлснийг талуудад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс НШШГГ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 04-122/22845 дугаартай албан бичиг, “МОТҮ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 46/Ш дугаартай албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 182/ГХ2022/00567 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас,
Хариуцагчаас НШШГГ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04-122/23360 дугаартай мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/38 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хариу тайлбар, 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 182/ГХ2022/00567 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00657 дугаартай шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1315 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 182/ШЗ2022/07816 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22301303/122-01 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 1560 дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ТБны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний 02/171 тоот бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр газар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22301303 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ТБ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/4561 дугаартай албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, НШШГГ- 2024 оны 09 дүгээр сарын 16-ны 04-122/20942 дугаартай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 9/286 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, МОт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/38 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “Б” ХХК нь НШШГГ-т холбогдуулан Төв аймаг, тоотод байршилтай, 502.31 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн байрны тоотод байршилтай 521.86 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 3.315.731.4 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн НШШГГ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04-122/23360 дугаартай мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/38 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 11 сарын 05-ны өдрийн хариу тайлбар, 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 182/ГХ2022/00567 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00657 дугаартай шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1315 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 182/ШЗ2022/07816 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22301303/122-01 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 1560 дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ТБны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний 02/171 тоот бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр газар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22301303 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ТБ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/4561 дугаартай албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, НШШГГ 2024 оны 09 дүгээр сарын 16-ны 04-122/20942 дугаартай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 9/286 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, “МОт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/38 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.НШШГГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00657 дугаар шүүхийн шийдвэрээр “Б” ХХК-иас 2.065.340.968 төгрөгийг гаргуулж “ТБ” ХХК-д олгохоор, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “Б” ХХК-ийн 1.004.140.417 төгрөгийн үнэ бүхий 88 ширхэг машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 521.86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 502.31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 502,31 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ., дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн тоотод байршилтай, 521,86 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Б” ХХК-ийн хөрөнгө болох Төв аймгийн байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 521.86 м.кв, 502.31 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, “МОТҮ” ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 3.315.731.4 төгрөгний үнэлгээг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
Хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.
Гомдол гаргагч “Б” ХХК нь 3.315.731.4 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, Төв аймгийн байрлах 502.31 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, байршилтай 521.86 м.2 талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлж, зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж маргаж байгаа боловч “МОТҮ“ ХХК-иар хийлгэсэн 3.315.731.4 төгрөгийн үнэлгээг 2024 оны 10 дугаар сарын 08-ний өдөр талуудад мэдэгдсэн байна.
Мөн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 3.315.731.400 төгрөгөөр үнэлсэн “МОТҮ” ХХК-ийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, зөрүүтэй гаргасан гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Төв аймгийн байрлах 502.31 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, байршилтай 521.86 м.2 талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 3.315.731.4 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/01186 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН