| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04676/И |
| Дугаар | 182/ШШ2024/05003 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/05003
2024 11 28 182/ШШ2024/05003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах, дугаар регистртэй, “ХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, З овогт А-ийн Д-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 16.920.000.02 төгрөг, зээлийн хүү 3.016.930.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.958.68 төгрөг, нийт 20.057.888.94 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй байх ба хариуцагчид шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ХБ” ХК нь хариуцагч А.Д-д холбогдуулан үндсэн зээл 16.920.000 төгрөг, зээлийн хүү 3.016.930.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.958.68 төгрөг, нийт 20.057.888.94 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.А.Д нь ХБтай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1520088373 тоот зээлийн гэрээ байгуулан 18.800.000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. ХБ нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1520088373 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн ХБинд дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1.879.999 төгрөг, зээлийн хүү 640.195.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.723.78 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1520088373 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 330 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1520088373 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 16.920.000 төгрөг, 2024 оны 08/05 өдрийн байдлаарх хүү 3.016.930.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.958.68 төгрөг, нийт 20.057.888.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1.Миний бие А.Д ХБнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 20.057.88.94 төгрөг байгаа ажилгүй байсан тул зээлээ төлж чадаагүй. Одоо сар бүрийн 25-ны өдөр 1.000.000 төгрөг төлж байхаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга,
хариуцагчаас 1 хуудас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “ХБ” ХК нь А.Д-гаас үндсэн зээл 16.920.000.02 төгрөг, зээлийн хүү 3.016.930.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.958.68 төгрөг, нийт 20.057.888.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хариуцагч А.Д нь нэхэмжлэгч ХБтай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15200883373 тоот зээлийн гэрээ байгуулж, 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 18.800.000 төгрөгийг, өрхийн хэрэглээний зориулалтаар ХБнаас зээлдэн авсан байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
6.Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 16.920.000.02 төгрөг, зээлийн хүү 3.016.930.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.958.68 төгрөг, нийт 20.057.888.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 258.239 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 258.239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Д-гаас үндсэн зээл 16.920.000.02 төгрөг, зээлийн хүү 3.016.930.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.958.68 төгрөг, нийт 20.057.888.94 /хорин сая тавин долоон мянга найман зуун наян найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 258.239 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 258.239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН