| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0084/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Лхагвадорж, улсын яллагч А.Оюунгэрэл, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Цодос овогт Цогцэцэгийн Хүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030690 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц.Х/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд согтуугаар, хардалтын улмаас БНСУ-ын иргэн Ким Тэ Юүг /Kim Dea Yuk/-ийн нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М: “...2017 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө манай найз Солонгос Улсын иргэн над руу утсаар залгаад хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Минт” баарны гадаа яваад очиход таксины хажууд цустайгаа хутгалдчихсан байдалтай сууж байсан. Шүүгдэгч Ц.Хтухайн үед байгаагүй, зугатаагаад явчихсан байсан. Ц.Хүслэнгийн найз Тэмүүлэн гэх залуу хохирогчтой хамт байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Ц.Хшөнө 04 цагийн үед согтуу цагдаагийн газарт ирсэн. Цагдаа Ц.Хүслэнг эрүүлжүүлэх өрөө рүү авч орсон. Хохирогч маргааш нь нислэгтэй байсан гэж Ц.Х худал хэлж байна. Нислэгээ хохирогч өөрөө өөрчлөөд ниссэн юм. Хохирогчийн ирүүлсэн баримтаар 8.953.862 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа, гомдолгүй..” гэв.
Шүүгдэгч Ц.Х: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ким Тэ Юүг /Kim Dae Yuk/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 23 цаг 30 минутын үед Монгол найз Тэмүүлэнгийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Минт нэртэй бааранд орсон юм. Ингээд Минт бааранд найз Тэмүүлэнгийн хамт байж байгаад баар хаах цаг болсон учраас гарцгаасан. Зочид буудал руу явах гээд баарны гадаа зогсож байхад нэг танихгүй залуу ирээд миний баруун нүд рүү нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед миний нүд харанхуйлаад хамар, амнаас цус гарч ухаан балартсан. Хгэх залуу намайг ганцаараа, нэг л удаа цохисон. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” /хх-ийн 16-18/ гэсэн,
Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хүслэнгийн төрсөн өдөр байсан юм. Хрүү өдөр нь хэд хэдэн удаа залгаж төрсөн өдрийн мэнд хүргэж орой уулзана шүү гэж ярилцсан. Тэр орой намайг Минт бааранд байхад Хирчихлээ гээд ярьсан. Тухайн үед би жаахан пиво уугаад тэрэндээ нилээн халчихсан, ойрхон сууж байсан солонгос залуутай гарын дохио зангаагаар юм яриад сууж байхыг Ххарчихсан юм. Тэгээд би Хүслэнг буруугаар ойлгочихлоо гэдгийг мэдээд тэр Солонгос залууг дагуулаад гадагшаа гарч Хүслэнтэй уулзуулж буруу ойлгосон талаар тайлбарлах гэж байхад Солонгос залуу Хүслэнд англиар нэг зүйл хэлэх шиг болсон. Тэгэхээр нь Хуурлаад Солонгос залууг цохиод авах шиг болсон...” / хх-ийн 23/ гэсэн,
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 24 цагийн үед Ким Тэ Юүг бид хоёр Минт бааранд орж пиво, виски зэрэг зүйл захиалж аваад нийтийн зааланд сууцгаасан. Ким Тэ Юүг бид хоёр ойр зуурын юм ярилцаад сууж байхад миний зүс таних Хгэх залуу явж байгаа харагдсан. Би Хүслэнтэй очиж уулзаад төрсөн өдөр нь болж байгаа гэхээр нь мэнд хүргээд буцаж ирээд ширээндээ суусан. Ингээд баар хаах цаг болохоор нь Ким Тэ Юүг бид хоёр баарнаас гараад зочид буудал руу явах гэж байхад Хбас гадаа зогсож байсан. Би Хүслэнтэй уулзаад за найз нь явлаа гэж хэлээд явах гэхэд ХКим Тэ Юүгийг гараараа нэг удаа цохисон чинь Ким Тэ Юүг газарт унасан. ...Намайг Ким Тэ Юүгтэй хамт байх хугацаанд хэн нэг эмэгтэйг өдөж хоргоосон зүйл байхгүй, харин угаалгын өрөө болон өөр тийшээ явсан хойгуур юу болсныг би мэдэхгүй байна...” /хх-ийн 87-88/ гэсэн,
Шинжээч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №7564 тоот шинжээчийн дүгнэлтэд 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж бичилтийн алдаа гаргасан байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Би бичилтийн алдаа хийж хүндэвтэрийг хөнгөн гэж андуурч бичсэн байна...” /хх-ийн 173-175/ гэсэн,
Шүүгдэгч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим Минт бааранд найз охин Амгалан болон түүний найзуудын хамт орсон. Тухайн өдөр Амгалан бид хоёр хамт явахаар тохирсон юм. Би Амгаланг найзуудтай нь хамт үлдээгээд баарнаас гарч машиндаа суугаад Амгаланг гарч ирэхийг хүлээсэн. Нэг мэдсэн би машиндаа унтчихсан байсан. Амгалан гарч ирэхгүй байхаар нь буцаад баар руу орсон чинь Амгалан нэг үл таних хүнтэй юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би Амгалан дээр очоод хоёулаа явья гэж хэлээд баарнаас дагуулж гарсан. Баарны гадаа зогсож байх үед Амгалангийн найзууд нөгөө үл таних залуутай хамт гарч ирсэн. Тэгсэн Амгалангийн нэг найз нь надад “Энэ эрэгтэй хамт явья гэнэ” гэхээр нь нөгөө эрэгтэй дээр очоод юм ярих гэхэд өөдөөс англиар ярьсан. Миний санаж байгаагаар асуудал байна уу гэх мэт зүйл хэлсэн. Тэгэхээр нь би тэр эрэгтэйн баруун хацар орчим гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 178-179/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №24 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзулын гаргасан №7564 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, дүгнэлтийн 3-р заалтанд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь бичиглэлийн алдаа байна.
3. Ким Тэ Юүг /Kim Dae Yuk/-н биед баруун гайморын хөндийн урд, доод хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”/ хх-ийн 169-170/ гэсэн дүгнэлт,
- БНСУ-ын Анам эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 93-94/,
- Итгэмжлэл /хх-ийн 215-221/,
- Ц.Х ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,
- Ц.Х хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-73/,
- Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 81/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 93-146, 228-238/,
- Монгол банкын ханшны лавлагаа /хх-ийн 147-152/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Ххолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд согтуугаар, хардалтын улмаас БНСУ-ын иргэн Ким Тэ Юүг /Kim Dea Yuk/-ийн нүүрэнд цохиж, түүний биед баруун гайморын хөндийн урд, доод хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч Ким Тэ Юүг /Kim Dae Yuk/-ийн “...2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 23 цаг 30 минутын үед Монгол найз Тэмүүлэнтэй хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Минт нэртэй бааранд орсон. Ингээд Минт бааранд найз Тэмүүлэнгийн хамт байж байгаад баарны хаах цаг болсон учраас гарцгаасан. Зочид буудал руу явах гээд баарны гадаа зогсож байхад нэг танихгүй залуу ирээд миний баруун нүд рүү нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед миний нүд харанхуйлаад хамар, амнаас цус гарч ухаан балартсан. Хгэх залуу намайг ганцаараа цохисон, нэг л удаа цохисон...” /хх-ийн 16-18/ гэсэн,
Гэрч Ц.А н “...2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хүслэнгийн төрсөн өдөр байсан. Хрүү өдөр нь хэд хэдэн удаа залгаж төрсөн өдрийн мэнд хүргэж орой уулзана шүү гэж ярилцсан. Тэр орой намайг Минт бааранд байхад Хирчихлээ гээд ярьсан. Тухайн үед би жаахан пиво уугаад тэрэндээ нилээн халчихсан, ойрхон сууж байсан солонгос залуутай гарын дохио зангаагаар юм яриад сууж байхыг Ххарчихсан юм. Тэгээд би Хүслэнг буруугаар ойлгочихлоо гэдгийг мэдээд тэр Солонгос залууг дагуулаад гадагшаа гарч Хүслэнтэй уулзуулж буруу ойлгосон талаар тайлбарлах гэж байхад Солонгос залуу Хүслэнд англиар нэг зүйл хэлэх шиг болсон. Тэгэхээр нь Хуурлаад Солонгос залууг цохиод авах шиг болсон...” / хх-ийн 23/ гэсэн,
Гэрч Б.Т н “...2017 оны 06 дугаар сарын 07-ны орой 24 цагийн үед Ким Тэ Юүг бид хоёр Минт бааранд орж пиво, виски зэрэг зүйл захиалж аваад нийтийн зааланд сууцгаасан. Ким Тэ Юүг бид хоёр ойр зуурын юм ярилцаад сууж байхад миний зүс таних Хгэх залуу явж байгаа харагдсан. Би Хүслэнтэй очиж уулзаж, төрсөн өдөр нь гэхээр нь мэнд хүргээд буцаж ширээндээ ирж суусан. Ингээд баар хаах цаг болохоор нь Ким Тэ Юүг бид хоёр баарнаас гараад зочид буудал руу явах гэж байхад Хбас гадаа зогсож байсан. Би Хүслэнтэй уулзаад за найз нь явлаа гэж хэлээд явах гэхэд ХКим Тэ Юүгийг гараараа нэг удаа цохисон чинь Ким Тэ Юүг газарт унасан...” /хх-ийн 87-88/ гэсэн,
Шинжээч Б.Ариунзулын “...Би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7564 тоот шинжээчийн дүгнэлтэд 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж бичилтийн алдаа гаргасан байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Би бичилтийн алдаа хийж хүндэвтэрийг хөнгөн гэж андуурч бичсэн байна...” /хх-ийн 173-175/ гэсэн,
Шүүгдэгч Ц. Х-н “...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчим Минт бааранд найз охин Амгалан болон түүний найзуудын хамт орсон юм. ...Баарны гадаа зогсож байх үед Амгалангийн найзууд нөгөө үл таних залуутай хамт гарч ирсэн. Тэгсэн Амгалангийн нэг найз нь надад “Энэ эрэгтэй хамт явья гэнэ” гэхээр нь нөгөө эрэгтэй дээр очоод юм ярих гэхэд өөдөөс англиар ярьсан. Миний санаж байгаагаар асуудал байна уу гэх мэт зүйл хэлсэн. Тэгэхээр нь би тэр эрэгтэйн баруун хацар орчим гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 178-179/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №24 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзул гаргасан №7564 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, дүгнэлтийн 3-р заалтанд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь бичиглэлийн алдаа байна.
3. Ким Тэ Юүг /Kim Dae Yuk/-н биед баруун гайморын хөндийн урд, доод хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”/ хх-ийн 169-170/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хүслэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Ц.Хүслэнг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед баруун гайморын хөндийн урд, доод хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогч нь эмчилгээний зардалд нийт 8,953,863.43 төгрөг нэхэмжилжилсэн бөгөөд /хх-ийн 91-152, 228-238/ шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,240,749.9 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, 7,713,113.53 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Хохирогчийн эмчилгээ, сувилгаатай холбоотой баримтууд нь хавтаст хэргийн 91-152 дугаар талд авагдсан бөгөөд эдгээрээс 138-142, 146 дугаар талд авагдсан баримтууд нь хохирогчийн БНСУ-ын эмнэлэгт үзүүлсэн, эмнэлгийн баримтууд эх хувиараа байх бөгөөд эдгээр баримтуудыг хавтаст хэргийн 91-137, 143-145, 147-152 дугаар талуудад хуулбарласан, орчуулсан байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн 6 хуудас баримтыг хэд хэдэн удаа хуулбарлаж, мөн өөр байдлаар Солонгос хэл дээр хийлгүүлж, уг баримтаа орчуулан хийж давхардуулсан бөгөөд давхардуулсан баримтуудаар нийтдээ 5,618,296.59 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүх уг баримтуудаас хавтас хэргийн 111, 113, 115, 117, 125, 127 дугаар талд авагдсан баримт, түүний орчуулсан баримтуудыг хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлдээ хийлгэсэн эмчилгээ, сувилгааны зардлын баримтууд гэж үзэн нийтдээ 1,240,749.9 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас БНСУ руу нисэх нислэгийн тасалбарыг өөрчлүүлж, онгоцны тасалбарын 3,335,566.84 төгрөгийг /хх-ийн 138/ нэхэмжлэх бөгөөд нислэгийг өөрчлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр БНСУ-аас Монгол Улсад ажлаар ирсэн бол буцах нь тодорхой бөгөөд энэ зардлыг шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус, бусад зардалд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгч Ц.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Х тохиодлын шинжтэй нөхцөл байдын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ажил эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд хөрөнгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Х оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-с 1,240,749.9 /нэг сая хоёр зуун дөчин мянга долоон зуун дөчин ес аравны ес/ төгрөг гаргуулж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ч.М /РД: ХМ75081274, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2-р хороолол энхтайваны өргөн чөлөөний гудамж 7-р байрны 02 тоотод оршин суух/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,713,113.53 /долоон сая долоон зуун арван гурван мянга нэг зуун арван гурав аравны тавин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн 201726030690 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдолгүй гэснийг болон шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР