Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1011

 

 

  2024             9              05                                          2024/ДШМ/1011

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/634 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00000 0388 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.С, 1998 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дүгээр байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонт 00000 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй /РД: 0000000000/,

Шүүгдэгч Б.С нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон фейсбүүк группт онлайнаар бараа зарна гэсэн зар байршуулсны улмаас:

1. хохирогч О.Х нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 15 удаагийн үйлдлээр 000000 тоот данснаас нийт 861,843 төгрөг,

2. хохирогч Б.А нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 12 удаагийн үйлдлээр 0000000 тоот данснаас 2,008,660 төгрөг,

3. хохирогч Т.О нь Говь-Алтай аймгийн гэртээ байхдаа 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 49 удаагийн үйлдлээр 0000000 тоот данснаас 2,942,121 төгрөг,

4. хохирогч О.З нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58-97 тоотод байхдаа 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 33 удаагийн үйлдлээр 000000 тоот данснаас 2.927.051төгрөг,

5. хохирогч Б.Т нь Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 6- 84 тоотод байхдаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07- ны өдрийг хүртэл хугацаанд 12 удаагийн үйлдлээр 0000000 тоот данснаас 638,098 төгрөг,

6. хохирогч Б.О нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 25 удаагийн үйлдлээр 0000000тоот данснаас 1,330,539 төгрөг,

7. хохирогч Г.З нь Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхоны 6-84 тоотод байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн үйлдлээр 000000000, 000000000000 тоот данснуудаас 233,370 төгрөг,

8. хохирогч Х.Ш нь Ховд аймагт бахдаа 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн үйлдлээр 000000000 тоот данснаас 659,090 төгрөг,

9. хохирогч Д.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 11 удаагийн үйлдлээр 00000000, 0000000000 тоот данснаас 534,694 төгрөг,

10. хохирогч Ц.Л нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0000000 тоот данснаас 307,800 төгрөг,

11. хохирогч Н.Б нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байхдаа 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаагийн үйлдлээр 000000000 тоот данснаас 693,920 төгрөг,

12. хохирогч Б.Мнь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 00 дугаар багийн Рашаант ЗЗа гудамжны 00 тоот гэртээ байхдаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 8 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас 504,560 төгрөг,

13. хохирогч С.Б нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 214-219 тоотод байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 00000000 тоот данснаас 1,125,000 төгрөг,

14. хохирогч О.Д нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000000 тоотод байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр 000000тоот данснаас нийт 913,475 төгрөг,

15. хохирогч Ц.Н нь Ховд аймагт байхдаа 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 41 удаагийн үйлдлээр 0000000, 000000, 000000000 тоот данснуудаас нийт 7,143,511 төгрөг,

16. хохирогч М.Т нь Сэлэнгэ аймагт байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 00000000 тоот данснаас 574,130 төгрөг,

17. хохирогч Б.О Баянзүрх дүүрэгт гэртээ байхдаа 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 00000000 тоот данснаас 96,300 төгрөг,

18. хохирогч Н.Н нь Баянзүрх дүүрэгт гэртээ байхдаа 2022 оны 03 дугаар сарны 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 0000000, 000000000 тоот данснаас нийт 69,300 төгрөг,

19. хохирогч О.Б нь Өмнө говь аймагт байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр 0000000 тоот данснаас 124,520 төгрөг,

20. хохирогч Г.Х нь Дорноговь аймагт байхдаа 2022 оны 03 дугаар сарын 09- ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 34 удаагийн үйлдлээр 00000000, 4335106105 тоот данснуудаас нийт 1,862,830 төгрөг,

21. хохирогч Ж.А нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 000000 тоот данснаас 103,600 төгрөг,

22. хохирогч Ч.М нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12-60 тоот гэртээ байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 0000000 тоот данснаас 222,700 төгрөг,

23. хохирогч М.Э нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48в байрны 36 тоотод байж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 15 удаагийн үйлдлээр 0000000, 000000000 тоот данснаас нийт 919,000 төгрөг,

24. хохирогч Г.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 51-10а тоот гэртээ байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31- ны өдөр хүртэл 14 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 637,450 төгрөг,

25. хохирогч Г.Б нь Завхан аймагт байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 0000000000 тоот данснаас 241,022 төгрөг,

26. хохирогч Д.Б нь Баянгол дүүргийн 119 дүгээр хороо, 39 байрны 135 тоотод байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 000000000 тоот данснаас 245,000 төгрөг,

27. хохирогч Г.Э нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо ХД 21-12 тоот гэртээ байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 1,348,172 төгрөг,

28. хохирогч Б.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 16 удаагийн үйлдлээр 0000000000, 0000000 тоот данснаас нийт 726,260 төгрөг,

29. хохирогч П.З нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 1-119 тоот гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 удаагийн үйлдлээр 000000000, 00000000 тоот данснаас 492,190 төгрөг,

30. хохирогч Ш.Х нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 75-3-1 тоот гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 8 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 428,520 төгрөг,

31. хохирогч Д.Ж нь Говьсүмбэр аймагт гэртээ байхдаа 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр 00000000000 тоот данснаас нийт 362,150 төгрөг,

32. хохирогч Л.З нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн плазагийн хойно байрлах найзынхаа гэрт байхдаа 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 00000000000 тоот данснаас нийт 355,400 төгрөг,

33. хохирогч Б.Б нь Өвөрхангай аймагт гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр 00000000000 тоот данснаас 381,500 төгрөг,

34. хохирогч Б.Э нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 47-504 тоот гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 000000000 тоот данснаас 114,000 төгрөг,

35. хохирогч М.М нь Орхон аймагт байхдаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 000000 тоот данснаас нийт 612,000 төгрөг,

36. хохирогч З.Э нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 64 тоот гэртээ байхдаа 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 214,410 төгрөг,

37. хохирогч Н.Б нь Өмнөговь аймагт байхдаа 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр 0000000 тоот данснаас нийт 672,000 төгрөг,

38. хохирогч Ө.Т нь Орхон аймагт байхдаа 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 0000000 данснаас 832,000 төгрөг,

39. хохирогч Г.О нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 57г-150 тоот гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 00000000 тоот данснаас нийт 181,350 төгрөг,

40. хохирогч Б.Ө нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,27-1-702 тоот гэртээ байхдаа 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 удаагийн үйлдлээр 000000, 00000000000 тоот данснаас нийт 330,800 төгрөг,

41. хохирогч Г.М нь Төв аймагт байхдаа 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 00000000, 000000000000 тоот данснаас нийт 249,890 төгрөг,

42. хохирогч Б.Б нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-4 тоотод байхдаа 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 560,100 төгрөг,

43. хохирогч Г.М нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо 486-51 тоотод байхдаа 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 665,000 төгрөг,

44. хохирогч Н.А нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 00000 тоот данснаас нийт 577,350 төгрөг,

45. хохирогч Т.Т нь Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо 5-19 тоотод байхдаа 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл 2 удаагийн үйлдлээр 00000000 тоот данснаас нийт 114,000 төгрөг,

46. хохирогч Д.Б  нь Налайх дүүрэгт байхдаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2 удаагийн үйлдлээр 000000000тоот данснаас 132,450 төгрөг,

47. хохирогч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 62-69 тоот гэртээ байхдаа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 00000000 тоот данснаас нийт 215,450 төгрөг,

48. хохирогч Н.Б нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 229-3 тоотод байхдаа 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 0000000 тоот данснаас нийт 222,065 төгрөг,

49. хохирогч Б.Дүүрэнжаргал нь Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хар хорин худалдааны төвд байхдаа 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 20 удаагийн үйлдлээр 000000 0000 тоот данснаас нийт 2,658,630 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 49 иргэнээс Б.С нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000 тоот дансаар нийт 38,058,173 /гучин найман сая тавин найман мянган төгрөг нэг зуун далан гурав/ төгрөгийг хуурч, хуурамч сошиал хаяг нээн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, 5 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 37.108.783 төгрөгийг гаргуулан хохирогч О.Хд 861,843, Б.Ад 2,008,660, Т.Од 2,942,121, О.Зд 2.927.051, Б.Тд 638,098, Б.Од 1,330,539, Г.Зд 233,370, Д.Өд 534,694, Ц.Лд 307,800, Н.Бт 693,920, Б.Мт 504,560, С.Бд 1.125.000, О.Дд 913,475, Ц.Нд 7,143,511, М.Тт 574,130, Б.Од 96,300, Н.Нт 69,300, О.Б 124,520, Г.Хт 1,862,830, Ж.Ад 103,600, Ч.Мд 222,700, М.Эд 919,000, Г.Чд 637,450 төгрөг, Г.Бд 241,022, Д.Бт 245,000 төгрөг, Г.Эд 1,348,172, Б.Сад 726,260, П.Зд 492,190, Ш.Х 428,520, Д.Жд 362,150, Л.Зд 355,400, Б.Бт 381,500, Б.Эд 114,000, М.Мд 612.000, З.Эд 214,410, Н.Бд 672,000 төгрөг, Ө.Тд 832,000, Г.От 181,350, Б.Өд 330,800, Г.Мд 249,890 төгрөг, Б.Бд 440,900, Г.Мт 665,000, Н.Ад 577,350, Т.Тт 114,000, Д.Бд 132,450, Б.Жд 215,450, Н.Бд 222,065, Б.Дд 2,553,950 төгрөгийг тус тус олгож,

хохирогч Х.Шд хохирлыг барагдуулсан, хохирогч Б.Дд 104.000 төгрөг, М.Мд 171.100 төгрөг, Б.Бд 119.200 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, Б.Сын 3 настай Д.М /РД:0000000/, 5 настай Б.Сын С /РД:000000000000/ нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо“...  Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө өөрийн болон гэр бүлийн бололцоогоороо төлж барагдуулсаар байгаа бөгөөд үлдсэн хохирол төлбөрийг цаашдаа хурдан төлж дуусгана. Мөн анхан шатны шүүх өмнө төлсөн хохирол төлбөр, зарим хохирогч нарын мэдүүлэг дээр дурдсан үнийн дүнг хасаж тооцоогүй байгаа тул бодит хохирлыг тооцож өгнө үү. ...Миний бие одоогоор 4 сартай жирэмсэн байгаа бөгөөд эхэс төрүүлэлт, эхэс ховхролт гэх оноштойгоор 6 дугаар сарын 03-ны шүүх хурлаас эхлэн цус алдаж байгаа. Одоогоор хорих 461 дүгээр ангийн эмнэлэг болон нэгдүгээр төрх эмнэлэгийн хяналтад тулгарсан зулбалт гэх оноштойгоор эмчлүүлж байгаа. Миний бие бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх бөгөөд хөгшин настай ээжийн хамт амьдардаг. Иймээс гэр бүлийн болон хувийн байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрлүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг шүүхэд шилжсэн үеэс шүүгдэгч Б.Сын өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн үйл баримтад маргаагүй, харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, ял халдаасанд маргаж оролцсон. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд бичигдсэнээр Б.С нь бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж энэ төрлийн гэмт хэргийг байнга үйлдсэн буюу харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Сын шүүхэд гаргаж өгсөн баримт болох энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө 2019-2021 оны хооронд эрхэлж байсан үйл ажиллагаа болон дансны орлого, зарлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалж, мэтгэлцсэн. Энэ баримтаар Б.С урьд нь энэ төрлийн бизнес эрхэлдэг байсан, нэр бүхий хохирогч нарын мэдүүлгээр Б.Саас бараа авдаг байсан, захиалсан хугацаанд нь барааг нь шилжүүлдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Б.С хийж байгаагүй зүйлийг шинээр хийж, байхгүй зүйлийг байгаа мэтээр бусдад ойлгуулсан, бодит байдлыг нуусан гэх үйл баримт няцаагдаж байна. Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан амьдралын эх үүсвэр болгосон гэдэг шинжийг харьцангуй удаан хугацаанд, 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн, үүнээс авсан орлогоо амьдралын гол эх үүсвэр болгож, амьдрал ахуйдаа хэрэглэсэн үйл баримтыг зайлшгүй тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Б.С нь хохирогч нараас авсан мөнгөөр амьдралынхаа хэрэгцээ, шаардлагыг хангасан эсэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, орон гэр, хоол хүнс зэрэг анхдагч хэрэгцээгээ хангаж байсан эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Б.Сын үйлдлийн хувьд харьцангуй олон боловч учруулсан хохирол, хор уршгийн хувьд тийм их биш, мөн ганц бие эх бөгөөд бага насны 2 хүүхэдтэй, 5 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан ял шийтгэлээс хасаж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд мөн хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон. Хэрэгт авагдсан дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд гэмт хэргийн улмаас олсон орлогыг хэрхэн зарцуулж байгааг дэлгэрэнгүй дурдсан бөгөөд энэ нь анхан шатны шүүх хуралдаанд мөн яригдсан. Дансанд хийсэн үзлэгээр дэлгүүрээс 1 ширхэг талх, 1 кг төмс авсан гэдэг байдлаар харагддаггүй боловч Б.С үүнээс өөр орлогогүй болох нь харагддаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.С өмнө нь эгчийнхээ онлайн дэлгүүрт ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогддог. Эгчийнхээ онлайн дэлгүүрт ажиллахаа больсноос хойш өөрөө бие даан уг үйл ажиллагааг эрхэлж байх үедээ  урьдын харилцааны явцад бий болсон, эгчийнхээ онлайн дэлгүүрт ажиллаж байсан үеийн худалдан авагч нарыг татаж, мөнгө шилжүүлэн авч залилсан. Байнга тогтвортой, удаан хугацаанд үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг амьдралын анхдагч хэрэгцээ буюу амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Б.Сын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирол нөхөн нөхөн төлөгдөөгүй байх тул ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.С нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон фейсбүүк группт онлайнаар бараа зарна гэсэн зар байршуулсны улмаас 2021 оны 4 дугаар сарын 13-наас 2022 оны 8 дугаар сарын 19-ний хооронд нийт 49 иргэнээс Б.С нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот дансаар нийт 40.365.270 төгрөгийг хуурч, хуурамч сошиал хаяг нээн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Х: ”...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 00000000 тоот данснаас 1,120,000 төгрөгийг Хаан банкны 00000000Батхишиг Б.С гэх хүний данс руу 1,120,000 төгрөг шилжүүлсэн. Улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эсвэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /1хх 07-08/,

хохирогч Б.А: “...Б.Стай бараа захиалахаар тохиролцож 2021 оны 5 дугаар сарын 10-наас 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нийт 2.008.300 төгрөг хувцас, гутал зэргийг авахаар өөрийнхөө 00000 дугаарын данснаас шилжүүлж байсан юм. Гэтэл тэрнээс хойш Б.С нь эхэндээ хил гааль хаагдсан байна гэж ярьж байсан боловч, сүүлдээ би холбогдож ярихад "Чиний бараа надад байхгүй, би барааг чинь өгч чадахгүй” гэх зэргээр хэрэлдэх болсон. ...” /1хх 36/,

хохирогч Т.О: “...2022 оны 02 дугаар сарын 2.600.000 төгрөгийн бараа захиалахаар Б.Сын 00000 дугаарын данс руу шилжүүлсэн. Бараанууд ирэхгүй байгаа тул та буцаалт хийгээд буцаалтдаа ахин бараа захиалах уу гээд ахин өөр бараа захиалаад одоог хүртэл таг үүнээс хойш захиалгын ямар ч бараа аваагүй бэлэн байгаа өөр төрлийн бараанаас өгнө гээд алга болсон. ...” /1хх 85-86/,

хохирогч О.З: “....2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Мода” нэртэй цахим дэлгүүрийн эзэмшигчтэй харилцаж эхэлсэн ба улмаар тухайн дэлгүүрээс нийт 22 удаагийн гүйлгээгээр 2.466.117 төгрөгийн бараа захиалсан ба тухайн мөнгийг Б.Сын хаан банкны данс руу явуулсан ба улмаар тухайн эмэгтэй сүүлийн мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш миний гар утас болон бусад мэдээллийн хэрэгслийг хаасан байсан улмаар би захиалсан бараагаа авч чадалгүй 2.466.117 төгрөгөөр залилуулсан. ...” /1хх 108-109/,

хохирогч Б.Т: “...Би 2021 оны 09 дүгээр сард “Мода” нэртэй цахим дэлгүүрийн эзэмшигчтэй харилцаж нийт 6 удаагийн үйлдлээр 800,000 төгрөгийн бараа захиалсан...бараагаа авч чадалгүй 800,000 төгрөгөө залилуулсан. ...” /1хх 139-140/,

хохирогч Б.О: “...Би өөрийн фейсбүүк хаягаар Мода нэртэй онлайн дэлгүүрээс бараа захиалахаар Б.Сын 0000000000 гэх данс руу 1,103,293 төгрөг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй бараа гацсан байгаа удахгүй ирнэ эсвэл ирсэн байгаа гэхдээ би очиж амжихгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад...холбогдохоо больсон...Би шилжүүлж залилуулсан гэх 1,103,293 төгрөгийг авч хохирлоо бүрэн барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх 163-164/,

хохирогч Г.З: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Мода” нэртэй цахим дэлгүүрийн эзэмшигчтэй харилцаж нийт 7 удаагийн гүйлгээгээр 233,370 төгрөгийн бараа захиалсан...Сүүлийн мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш захиалсан бараагаа авч чадалгүй 233,370 төгрөгөө залилуулсан. ...” /1хх 201-202/,

хохирогч Х.Ш: “... 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би Б.Сын данс руу 663.080 төгрөг шилжүүлсэн улмаар шилүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэдэг байсан. ...” /1хх 226-227/,

хохирогч Д.Ө: “...Би 2021 оны 10 дугаар сарын 18-наас 2022 оны 04 сар хүртэл нийт 600,000 төгрөгийн бараа захиалж 0000000 гэх Хаан банкны данс руу олон удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Харин энэ удаад маш их удаад байсан болохоор би гайхаад асуутал удахгүй ирнэ гээд л намайг хүлээлгээд байсан. Тэгээд би сүүлдээ уурлатал цагдаад өгөөд надаас мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 06- 07/,

хохирогч Ц.Л: “... 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 000000000 Б.Сын данс руу 307.800 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй. ...” /2хх 27-28/,

хохирогч Н.Б: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийт 2 удаагийн гүйлгээгээр 594,700 төгрөгийн бараа захиалсан. ...Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш захиалсан бараагаа авч чадалгүй 594,700 төгрөгөөр залилуулсан. ...” /2хх 47-48/,

хохирогч Б.М: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр би Мода нэртэй цахим дэлгүүрийн эзэмшигчийн дансанд нийт 3 удаагийн гүйлгээгээр 450,000 төгрөгийн бараа захиалсан ба тухайн мөнгийг Б.Сын Хаан банкны данс руу явуулсан ба улмаар тухайн эмэгтэй сүүлчийн мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш миний гар утас болон бусад мэдээллийн хэрэгслийг хаасан байсан улмаар би захиалсан бараагаа авч чадалгүй 450,000 төгрөгөөр залилуулсан. ...” /2хх 67-68/,

хохирогч С.Б: ”... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.С гэх эмэгтэйн хаан банкны 00000000 гэх данс руу 1.1250.000 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн өдрөөс хойш Б.С гэх эмэгтэй “Бараа гацсан байгаа, удахгүй ирнэ, эсвэл ирсэн байгаа би очиж амжихгүй байна” гэх зэргээр шалтгаан хэлж байгаад надтай холбогдохоо больсон. ...” /2хх 89-90/,

хохирогч О.Д: “... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мода” нэртэй фейсбүүк хуудсаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 913.475 төгрөгийн бараа захиалсан ба улмаар тухайн хүүхэн огт холбогдохоо больсон. ...” /2хх 110-111/,

хохирогч Ц.Н: “2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс ...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 27 удаагийн гүйлгээгээр 4.264.805 төгрөгийг Хаан банкны 0000000 Батхишиг Б.С гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Мөн нөхөр Г.Мөнхтүвшиний хаан банкны 0000000 тоот данснаас 7 удаагийн гүйлгээгээр 2.311.846 төгрөгийг Хаан банкны 00000000000 Батхишиг Б.С гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Надад хэлэхдээ таны захиалсан бараа 1 сарын дотор ирнэ гэж хэлсэн. Нийт 7.390.791 төгрөг шилжүүлснээс надад 890.791 төгрөгийн бараа хүлээж авсан. Одоо 6.500.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...” /2хх 134-136/,

хохирогч М.Т: “... 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 00000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 574.130 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан. ...” /2хх 151-152/,

хохирогч Б.О: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны захиалгын мөнгө болох 96,300 төгрөг шилжүүлсэн...бараа чинь ирнэ 15-25 хоногт ирнэ шүү гэж...хэлээд алга болсон., 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр захиалга...яасан бэ гэж асуухад удахгүй ирнэ хил дээр саатаад байна гэж хэлсэн тэгээд дахиж холбоо барилгүй алга болсон. ...” /2хх 174-176/,

хохирогч Н.Н: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны бараа захиалахаар 24,900 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 15-наас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Б.Сьн 000000000 тоот данс руу 69,300 төгрөг шилжүүлсэн боловч уг бараануудаа авч чадаагүй тэр хүн надад таны захиалсан бараа хил гааль хаалттай байгаа болохоор ерөнхийдөө удаж ирнэ гэж ярьдаг байсан....” /2хх 197- 198/,

хохирогч О.Б: “...2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 0000000000 Б.С гэх Хаан банкны данс руу 124,520 төгрөг шилжүүлэн улмаар шилжүүлсэн цагаас хойш огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эсвэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан. ...хохирлоо бүрэн барагдуулмаар байна...” /2хх 219-220/,

хохирогч Г.Х: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 0000000000 гэх данс руу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 1,489,980 төгрөг шилжүүлсэн. Би тэр хүнийг удаан хүлээсэн. ...Удалгүй намайг блоклочихсон байсан...” /2хх 241-242/,

хохирогч Ж.А: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 108.500 төгрөгийг 000000000 гэх хаан банкны данс руу шилжүүлсэн ...Гомдолтой байна. ...” /3хх 16-17/,

хохирогч Ч.М: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  Б.С гэх хүний хаан банкны данс руу 222,700 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эсвэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан. ...” /3хх 36-37/,

хохирогч М.Э: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр онлайнаар бараа захиалах гэж 00000000 тоот данс руу мөнгө шилжүүлж залилуулсан. Одоо надад 919,000 төгрөгийн хохирол учирсан... би Б.С гэх эмэгтэй хүнтэй огт уулзаж байгаагүй. ...” /3хх 116-117/,

хохирогч Г.Ч: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлээд бараа захиалж нийт 637,950 төгрөгийг шилжүүлж 165,000 төгрөгийн бараагаа авч 472,950 төгрөгөөр хохирсон...” /3хх 132-133/,

хохирогч Г.Б: “... 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 00000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 241.020 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна...” /3хх 151-152/,

хохирогч Д.Б: “... 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 245.000 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна...” /3хх 171-172/,

хохирогч Г.Э: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уг группээс 78 ширхэг хүүхдийн пүүз 713.232 төгрөгөөр, дараа нь 10 ширхэг хүүхдийн пүүз 91440 төгрөгөөр, мөн дараа нь 50 ширхэг плаж 385.000 төгрөг тус тус захиалж мөнгийг нь Б.С гэгч эмэгтэйн 0000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Үүний дараагаар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөн группэд тавигдсан байсан бараануудыг харж байгаад 5 ширхэг хүүхдийн цүнхийг 60.000 төгрөгөөр, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 ширхэг дэрийг 98.500 төгрөгөөр тус тус захиалж гэрээсээ интернэт банкаар Б.С гэгч эмэгтэйн данс руу нь шилжүүлээд одоог хүртэл нэг ч бараагаа аваагүй залилуулсан байна. ...” /3хх 201-202/,

хохирогч Б.С: “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 18 төрлийн бараа захиалаад тухайн бүр нь захиалгын мөнгө буюу 726.260 төгрөгийг хаан банкны 0000000 гэсэн данс руу өөрийн нэр болон барааны нэртэйгээр утган дээр бичиж шилжүүлсэн. ...Би бараа захиалсан хүнээсээ бараа авсан удаа байхгүй. Захиалсан нэг ч бараагаа авч чадаагүй. ...” /4хх 04-05/,

хохирогч П.З: “... 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 000000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна...” /4хх 25-26/,

хохирогч Ш.Х: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 00000000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 478,000 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эсвэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар цагдаагийн байгууллагад хандаж байна...” /4хх 51-52/,

хохирогч Д.Ж: “... 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 00000000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 362.150 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна. ...” /4хх 77-78/,

хохирогч Л.З: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 137,500 төгрөгөөр 11 ширхэг хүүхдийн пүүз, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2 ширхэг хүүхдийн дугуй захиалж 58,200 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13 ширхэг хүүхдийн малгай захиалж 63,700 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5 ширхэг футболк захиалж 96,000 төгрөг шилжүүлсэн...гомдолтой байна. Би залилуулсан 355,400 төгрөгөө авч хохирлоо бүрэн барагдуулмаар байна. .../4хх 98-99/,

хохирогч Б.Б: “... 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 0000000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна...” /4хх 121-122/,

хохирогч Б.Э: “... 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 00000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 114.000 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна...” /4хх 144-145/,

хохирогч М.М: “...Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд анх 2022 оны 02 дугаар сарын эхээр фейсбүүк чатаар Мода бөөний бараа захиалга гээд хаягтай холбогдож бараа захиалахаар болсон. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 150 сет оймс 1500 төгрөг 225,000 төгрөг, гэрэлтэй бөмбөлөг 100 ширхэг 2750 төгрөг 275,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бассейн 2 ширхэг 26,450 төгрөг 52,900 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2ага охидын цүнх 5 ширхэг 12000 төгрөг 60,000 төгрөг нийт 612,900 төгрөгийг өөрийн Хаан банкны 000000000 дугаарын данснаас Б.С 00000000 дугаарын Хаан банкны данс руу өөрийн оршин суух Орхон аймгийн гэртээ байхдаа шилжүүлсэн бөгөөд эдгээр бараанууд ирэхгүй байгаа тул та буцаалт хийгээд буцаалтдаа дахин бараа захиалах уу гээд дахин өөр бараа захиалаад одоог хүртэл таг үүнээс хойш захилгын ямар ч бараа аваагүй бэлэн байгаа өөр төрлийн бараанаас 2022 оны 09 дүгээр сарын 10-нд доорх үнийн дүнтэй барааг авсан. Хоолны сав 4 ширхэг 8000 төгрөг 32,000 төгрөг, гэрэл 1 ширхэг 20,000 төгрөг, утас тогтоогч 5 ширхэг 4000 төгрөг 20,000 төгрөг, фаск 2 ширхэг 15000 төгрөг 30,000 төгрөг, гоо сайхны давхар тавиур 1 ширхэг 30,000 төгрөг, бичиг баримтын цүнх 1 ширхэг 20,000 төгрөг, нийт 172,000 төгрөгийн бараа авсан. Одоо үлдэгдэл 440,900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...” /4хх 164-165/,

хохирогч З.Энхцацрал: “...2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Сын 0000000 тоот данс руу шилжүүлсэн боловч уг бараануудын алиныг нь ч тэр хүнээс авч чадаагүй. Тэр хүн надад хэлэхдээ таны захиалсан бараа хил гааль хаалттай болохоор ерөнхийдөө удаж ирнэ гэж ярьдаг байсан...Гомдолтой байна. Би шилжүүлж залилуулсан гэх 214,410 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулмаар байна...” /4хх 195-197/,

хохирогч Н.Баясгалан: “...2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 00000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 672,000 төгрөг шилжүүлсэн улмаар түүнээс хойш огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эсвэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...гомдолтой байна, би шилжүүлсэн залилуулсан гэх 672,000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулмаар байна. ...” /4хх 221-222/,

хохирогч Ө.Т: “...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 0000000000  данс руу 832.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн наадмаас өмнө ирнэ гэж хэлсэн боловч ирэлгүй удахаар нь 2022 оны 8 дугаар сарын ихээр холбогдоод асуухад “хил хаагдаад асуудалтай байна” гэсэн. Хэдэн сарын дараа ахин холбогдох гэтэл миний хаягийг блок хийсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /4хх 246-247/,

хохирогч Г.О: “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 0000000 Б.С гэх хүний хаан банкны данс руу 181.350 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн бараа гацсан, эсвэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан, улмаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /5хх 16-17/,

хохирогч Б.Ө: “...Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр...“Мода” онлайн бөөний бараа захилга пейж хуудсыг үзэж байгаад ...10 ширхэг эмэгтэй хүүхдийн кет захиалахаар болж 80,000 төгрөгийг Б.Сын 0000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Мөн...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 ширхэг пүүз захиалахаар 5062277204 тоот данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн...Надад хэлэхдээ таны захиалсан бараа 1 сарын дотор ирнэ гэж хэлсэн...Гомдолтой байна...” /5хх 36-37/,

хохирогч Г.М: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.С гэх эмэгтэй хаан банкны 00000000 гэх данс руу 249.860 мянган төгрөгийн Ганбат Мөнхтуяа гэх гүйлгээний утгатай тухайн мөнгийг шилжүүлсэн ба тухайн өдрөөс хойш Б.С гэх эмэгтэй бараа гацсан байгаа удахгүй ирнэ эсвэл ирсэн байгаа гэхдээ би очиж амжихгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад надтай холбогдохоо больсон улмаар би цагдаагийн байгууллагад хандаж байна...” /5хх 58-59/,

хохирогч Б.Б: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Saikhnaa Naa” гэсэн фейсбүүктэй хүнтэй чатлаж байгаад 20 ширхэг цамц нийт 140,000 төгрөг, 35 ширхэг цүнх нийт 258,400 төгрөг, 5 ширхэг хүүхдийн хантааз нийт 26,200 төгрөг, 10 ширхэг эмэгтэй хүүхдийн трико 48,000 төгрөг, 10 ширхэг халбага сэрээний сет нийт 20,200 төгрөг захиалахаар болоод 492,800 төгрөг Хаан банкны 5062277204 тоот данс руу шилжүүлсэн...Би 2022 оны 07 сарын 18-ны өдөр Б.С гэх хүний Хаан банкны 000000000 тоот данс руу 67,3000 төгрөгийг шилжүүлсэн...Би өгсөн мөнгөнөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр...арай гэж 60,000 төгрөгийг буцааж авсан өөр мөнгө буцааж аваагүй...Би гомдолтой байна мөнгөө олж авмаар байна...” /5хх 83-85/,

хохирогч Г.М: “...Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Б.Сын Хаан банкны данс руу явуулсан ба улмаар тухайн эмэгтэй сүүлийн мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш миний гар утас болон бусад мэдээллийн хэрэгслийг хаасан байсан улмаар би захиалсан бараагаа авч чадалгүй 665,000 төгрөгөөр залилуулсан...” /5хх 105-106/,

хохирогч Н.А: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 0000000 гэх хаан банкны данс руу 547.350 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед бараа ирэх болоогүй байна гэж хэлээд байнга хойшлуулдаг байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сараас эхлээд холбоогүй болсон. ...” /5хх 125/,

хохирогч Т.Т: “...2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б.С гэх эмэгтэй хаан банкны 00000000 гэх данс руу 114,000 төгрөгийн Түмэ Түмка гэх гүйлгээний утгатай тухайн мөнгийг шилжүүлсэн ба тухайн өдрөөс хойш Б.С гэх эмэгтэй бараа гацсан байгаа удахгүй ирнэ эсвэл ирсэн байгаа гэхдээ би очиж амжихгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад надтай холбогдохоо больсон улмаар би цагдаагийн байгууллагад хандаж байна...” /5хх 146-147/,

хохирогч Д.Б: “...2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 63,050 төгрөгийг хаан банкны 000000000гэсэн данс руу Дэлгэрзаяа 00000000 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэмж хүүхдийн куртик захиалахаар 00000000 гэсэн данс руу Дэлгэрзаяа 000000гэсэн утгатайгаар дахин шилжүүлээд нийт 132.450 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...Би тухайн хувцасны захиалга авч байсан хүнтэй уулзаж байгаагүй. ...” /5хх 166-167/,

хохирогч Б.Ж: “... 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 00000000 Б.С гэх хүний Хаан банкны данс руу 215.450 төгрөг шилжүүлсэн улмаар шилжүүлсэн цагаас огт холбоо бариагүй ба хааяа гар утсаар холбогдоход тухайн хүн бараа гацсан эвсэл ирэх болоогүй гэх зэргээр хойшлуулж байсан улмаар би цагдаагийн байгууллагад хадаж байна. ...” /5хх 183-184/,

хохирогч Н.Б: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.С гэх эмэгтэй хаан банкны 0000000 гэх данс руу 222.000 мянган төгрөгийн Буянжаргал холимог гэх гүйлгээний утгатай тухайн мөнгийг шилжүүлсэн ба тухайн өдрөөс хойш Б.С гэх эмэгтэй бараа гацсан байгаа удахгүй ирнэ эсвэл ирсэн байгаа гэхдээ би очиж амжихгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад надтай холбогдохоо больсон улмаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /5хх 204-205/,

хохирогч Б.Д: “...2022 оны 5 сарын 10-ны өдөр Б.Сын Хаан банкны 0000000000дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 00000000 тоо данс, Голомт банкны 00000 дугаарын данснаас гүйлгээнүүд хийж нийт 2.658.000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлгүүд /5хх 243/,

Нэр бүхий 49 хохирогчийн дансны хуулга: /1хх 12-18, 53-55, 90-94, 113-124, 168-186, 206-211, 231-239, 2хх 144-146, 2хх 32,  2хх 52-53, 2хх 72-74,  2хх 94-95, 2хх 115-119, 2хх 156-160, 2хх 177-179, 2хх 180, 2хх 202-204, 2хх 224-226, 2хх 246-250, 3хх 01, 3хх 21, 3хх 41-46, 3хх 65-94, 3хх 95-109, 3хх 136, 3хх 56, 3хх 176,  4хх 07-11, 4хх 30-34, 4хх 56-62, 4хх 82-83, 4хх 103-106, 4хх 126-129, 4хх 149, 4хх 163-172, 4хх 202-207, 4хх 226-230, 5хх 01, 5хх 21, 5хх 41-42, 5хх 63-66, 5хх 89-90, 5хх 110-112, 5хх 129-130, 5хх 151-152, 5хх 168-169, 5хх 188, 5хх 209, 5хх 225-239/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /6хх 30/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /6хх 35/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /6хх 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6хх 28/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил /таван/ 6 сар /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэх болон анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн залилах гэмт хэргийн улмаас 49 хохирогчид учруулсан хохирлын дүнг нэмж тооцохдоо нийт 38,058,173  төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж нийт хохирлын хэмжээг 40,365,270 гэж өөрчлөн дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба энэ нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.

Шүүгдэгч Б.С “...хохирогч нарын мэдүүлэг дээр дурдсан үнийн дүнг хасаж тооцоогүй байгаа тул бодит хохирлыг тооцож өгнө үү. ...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Энэ байдлыг хэргийн материалыг судлан дүгнэж үзэхэд,  хохирогч Ц.Н /2хх 135-136/ мэдүүлэгтээ 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс хохирогч Ц.Нд 7,143,511 /долоон сая нэг зуун дөчин гурван мянга таван зуун арван нэг/ төгрөгийг олгож гэж, хохирогч М.Мд нийт 612,000 төгрөгийн хохирлоос 171,100 төгрөг төлсөн байхад 612,000 төгрөгийг олгож гэж, хохирогч Б.Дд нийт 2,658,630 төгрөгийн хохирлоос 104,000 төгрөгийг төлсөн байхад 2,553,950 төгрөг гэж зөрүүтэй дүгнэн хохирогч нарт олгох мөнгөн дүнгээс хасалгүй тооцож хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байх тул магадлалаар хохирогч нарт олгох мөнгөн дүнг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх шүүдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор заасан хохирлын нийт дүнг тооцохдоо мөн алдаатай тооцож гаргасан байх тул дээр дурдсаны дагуу шүүгдэгчээс гаргах нийт хохирлын дүнг мөн зөвтгөн өөрчлөлт орууллаа.

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Сын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ныг хүртэлх цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/634 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.С-аас 37.108.783 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...шүүгдэгч Б.С-аас 38,668,370 төгрөгийг гаргуулан...” гэж,

хохирогч Ц.Н-д 7,143,511...” гэснийг “...6,500,000...” гэж,

хохирогч М.М-д 612,000...” гэснийг “...440,900...” гэж,

хохирогч Б.Д-д 2,553,950...” гэснийг “...2,554,630...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Сын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                             ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                             ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ