| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0042/З |
| Дугаар | 116/ШШ2026/0005 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 116/ШШ2026/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, ******* ******* байрны ******* тоотод оршин суух, Хунт овогт ******* ******* /РД: *******/-ын[1]
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймаг, ******* сумын 9-р баг, ******* байрны баруун талд байрлах 404 мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн /цахимаар/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:
1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулж, “Дорнод аймаг, ******* сумын 9-р баг, ******* байрны баруун талд байрлах 404 мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” 151 ******* захирамжаар “...9 ******* багийн нутаг дэвсгэр дэх ...1300 мкв талбай бүхий газрыг 6 дугаар багийн иргэн ...Х.*******т гражийн зориулалтаар ...шилжүүлэн эзэмшүүлсэн” байна[3].
1.3. Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 ******* захирамжийн хавсралтын 3 дугаарт “... 6 дугаар багийн иргэн, ******* *******т, 9 ******* багийн нутаг дэвсгэр дэх 1 ******* байрны баруун талд 1300 мкв талбай бүхий газрыг “граж үйлчилгээ”-ний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон” байна[4].
1.4. Дээрх захирамжийг үндэслэн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарт бүртгэн, нэгж талбарын дугаар бүхий 1300 мкв газрыг 15 жилийн хугацаатай граж үйлчилгээ зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ[5] олгожээ.
1.5. Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 09 ******* сарын 12-ны өдрийн А/467 дугаар “Газар албадан чөлөөлөх ажил зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай” захирамжийн дагуу Х.*******ын аймгийн Засаг даргын 2008 оны 90 ******* захирамжаар ******* сумын 9 ******* багийн нутаг дэвсгэрт орон сууцны 1 ******* байрны баруун талд байршилтай автограж, үйлчилгээний зориулалт бүхий 1300 мкв газрыг эзэмшүүлсэн. Дээрх байршилд захирамжаар эзэмшүүлсэн газраас илүү 404 мкв газрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хашаалан ашиглаж байгаа газрыг албадан чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[6]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.******* миний бие нь өөрийн төрсөн ахын эзэмшлийн компани болох “ ” ХХК-тай хамтран Дорнод аймгийн ******* сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны урд талын 300 мкв талбайтай газарт 20 автомашины граж барих зорилгоор газрын асуудлыг шийдвэрлүүлж түүний үндсэн дээр холбогдох бүх зөвшөөрлийг авч барилгын ажлын эхлүүлсэн байдаг. Тодруулбал 2002 онд Цэцэрлэгийн барилгаас 1 м-ийн зайд 50 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй буюу нийт 300 мкв талбайтай 15 машины гражийн зориулалттай барилгын суурийн газрын байршлийн схем зургийг ******* сумын Газрын асуудал хариуцсан ажилтан хийж өгч түүнийг үндэслэн 2002 оны 09 ******* сарын 20-ны өдөр 23/9 дугаартай 20 автомашины гражийн зориулалт бүхий барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан байдаг. Үүний дагуу нийт 20 автомашины гражийн зориулалт бүхий барилга барьж, ашиглалтад оруулан, өөрийн хүү нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлсэн бөгөөд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байх явцад автомашины граж руу орох орц, гарцны асуудлыг шийдвэрлэх мөн автомашины гражийн ойролцоо хүүхдийн цэцэрлэг байрлаж байсантай холбогдуулан бага насны хүүхдүүдийн аюулгүй зорчих, дамжин өнгөрөх нөхцөлийг зайлшгүй шийдвэрлүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн.
Дээрх асуудалтай холбогдуулан гражийн зориулалт бүхий газраа хашаажуулж аюулгүй байдлыг хангах, автомашины граж руу нэвтрэх орц гарцыг шийдвэрлүүлэх зорилгоор 60 метрийн урттай 22 метрийн өргөнтэй буюу ойролцоогоор 1300 мкв талбайтай нэмж газар олгох хүсэлтийг 2003 оны 11 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад гаргасныг 2004 оны 01 ******* сарын 12-ны өдөр шийдвэрлэж, тус сумын Газрын даамал д газар дээр очиж шийдвэрлэх, хашааны загвар, хийцийг анхаарахыг даалгасны дагуу Газрын даамал нь газар дээр өөрийн биеэр ирж шинээр олгох 1300 мкв талбайтай газрын хэмжилтийг хийж координатын цэгүүдийг тодорхойлж өгсөн. Үүний дагуу иргэн миний бие нь 60 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй төмөр хашаа барьж, автомашины гражуудыг хамгаалах хамгаалалтын ажилтанд зориулсан бетонон суурьтай, тоосгон 4 метрийн урттай, 4 метрийн өргөнтэй харуулын байр барьсан.
Сүүлд нэмж авсан 1300 мкв талбайтай газрын газар эзэмших эрх дараах байдлаар баталгаажсан байдаг. Тодруулбал Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 151 дугаартай захирамжаар тус сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны урд талын 1300 мкв талбайтай гражийн зориулалт бүхий газрыг “ ” ХХК-иас шилжүүлж, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэгж талбарын дугаар бүхий, дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон байдаг.
Түүний дараагаар 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргаас дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, нэгж талбарын дугаарт бүртгэж, нийт 1300 мкв талбайтай газрыг граж, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд газрын мэдээлэл оруулж, кадастрын зураг гаргахдаа өмнө нь олгогдсон байсан гражийн суурийн газар болох 300 мкв талбайтай газрыг 1300 мкв талбайтай газарт оруулан бодит байдлаас зөрүүтэй зураг хийсэн байна.
Миний бие нь 1700 орчим мкв талбайтай газрыг 20 гаруй жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж ирсэн бөгөөд нэг ч удаа сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргаас газар хууль бусаар эзэмшиж байна, яаралтай чөлөөл гэсэн мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй хэрнээ 2023 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах болоход хууль бусаар газар эзэмшиж байна гэх асуудлыг анх гаргаж ирэх болсон. Хэдийгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгааждаг гэж заасан хэдий ч миний бие нь холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас өгсөн зөвшөөрөл, зааж өгсөн цэгүүдийн үндсэн дээр 1700 орчим газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудаас газар эзэмших эрхийг гэрчилгээ олгоогүй, кадастрт тусгаагүй явдлыг шууд хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд өөрсдөө зөвшөөрөөд хашаажуулж, байшин бариулчихаад авто замын хучилтын ажил хийгдэх болоод ирэхээр одоо бид зөвшөөрөхгүй, та хууль бусаар эзэмшиж байна, газраа чөлөөл, төр газраа мэдэж байна гэж байгаа нь иргэнтэй зөвшилцөхгүй, газрын нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа үйлдэл гэж хардахад хүргэж байна.
Аймгийн Засаг дарга нь 2025 оны 09 ******* сарын 12-ны өдөр А/467 дугаартай захирамж гаргаж, уг захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 ******* зүйлийн 24.1, 90 ******* зүйлийн 90.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалт болон аймгийн Засаг даргын 2025 оны 1/627 дугаар мэгдэгдлийг үндэслэн нийтийн эзэмшлийн 404 мкв газрыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй иргэн Х.******* нь аймгийн Засаг даргаас өгсөн мэдэгдлийг биелүүлээгүй үндэслэлээр газрыг албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилж шийдвэрлэсний дагуу захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан буулгах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг 2025 оны 09 ******* сарын *******-нд буулгах ажилыг хууль бусаар зохион байгуулсан байдаг.
Иймд хууль бусаар газар чөлөөлөөд, буулгах арга хэмжээг зохион байгуулсан аймгийн Засаг даргын 2025 оны 09 ******* сарын *******-ний өдрийн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар гаргаж байна.
Захиргааны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэснээр хууль бусаар нураасан 60 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй хашаа болон харуулын байрыг, 404 мкв газрын хамт зах зээлийн үнээр нөхөн төлүүлэх эрх хэрэгжих үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар, хашаа, байшингийн зах зээлийн үнийг тодорхойлуулаагүй байгаа болно. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Дорнод аймгийн Засаг даргын газрыг албадан чөлөөлсөн хууль бус үйлдлийн улмаас иргэн миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн бөгөөд Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэснээр хууль бус шийдвэрийн улмаас хохирол шаардах буюу нөхөн төлбөр авах эрхийг хэрэгжүүлэх боломж нээгдэх юм.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд Дорнод аймаг, ******* сум 9-р баг ******* байрны баруун талд байрлах 404 мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулж өгнө үү. ...Өмгөөлөгч тайлбар гаргана” гэв.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дорнод аймгийн ******* сум 9 ******* баг ******* байрны баруун талд байрлах 404мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож нөхөн төлбөр гаргуулах гэсэн шаардлага гаргасан. Хоёр талуудын хооронд тухайн үед нилээдгүй маргаантай байсан. Ингээд анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Эхлээд ямартай ч хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа. Ингэснээр иргэний хэргийн шүүхээр нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна. 404 м2 газар буюу 300+1300м2 буюу нийт 1700 м2 газар эзэмшиж байсан. Анх “ ” ХХК нь 20 авто машины граш барих зорилгоор 2002 онд 300м2 газар олгох хүсэлт гаргасны дагуу олгож байсан. Тухайн үедээ барилгын зөвшөөрлөө аваад, техникийн нөхцөлөө бүрдүүлж грашийг барьж улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Үүнийг нь Х.******* нь худалдаж авч үйл ажиллагаа явуулсан. Тухайн грашийн яг хажууд талд цэцэрлэг байрладаг ба цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлын хангах зорилгоор хашаалах, мөн орц гарцыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Ингээд 1300м2 газар олгох хүсэлтийг өгсөн. Энэ үед газрыг шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн. Ингэхдээ хашааны загвар хийц дээр анхаарах хэрэгтэй талаар анхааруулсан байдаг. Ингээд үүний дагуу газрын даамал Болормаа нь газар дээр нь очиж үзээд 1300м2 газрын координатыг зааж өгсөн. Бетонон суурьтай хашааг Х.******* нь барьсан байгаа. 2025 оныг хүртэл 1700м2 газрыг эзэмшиж явсан. Гэтэл 2008 оны газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дагуу 1300м2 газар гэж дурдсан байна. Тиймээс энэ хэмжээний газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн. Үүний дагуу 404 м2 газрыг чөлөөлөх шаардлагатай гэж маргах болсон. Энэ үеийг хүртэл хууль бусаар газар эзэмшиж байгаа талаар ямар ч мэдэгдэл, мэдээлэл хүргэж байгаагүй юм. Төрийн байгууллагын эрх бүхий ажилтны олгосон газрыг л эзэмшиж ирсэн. Ердөө л авто замын хэсэг тухайн газартай давхцах үед л энэ маргааныг сөхөж газрыг албадан чөлөөлсөн байгаа. Уг нь бол хуульд заасны дагуу зөвшилцөөд, нөхөн төлбөрийг олгох тухай хуулийн зохицуулалт байдаг. Ингээд иргэний зүгээс 404 м2 газрыг чөлөөлсөн үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.
2.3. Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “..., Хэдийгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрх нь эрхийн гэрчилгээгээр баталгаажна гэж заасан хэдий ч миний бие холбогдох эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрөл, зааж өгсөн цэгүүдийн үндсэн дээр 1700 орчим газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, кадастр-т тусгаагүй явдлыг шууд хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн байна.
Хариу тайлбар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т газрын нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх ба эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Иргэн Х.******* нь аймгийн Засаг даргын эзэмшүүлсэн 1300 мкв газраас илүү 404 мкв газрыг дур мэдэн эзэмшиж байгаа нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 41 ******* шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 258 дугаар магадлал болон тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Гэтэл тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хууль ёсоор 1700 мкв газрыг эзэмшиж байгаа гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Хоёр: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “..., Аймгийн Засаг дарга нь 2025 оны А/467 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2025 оны 09 ******* сарын *******-ний өдөр газар чөлөөлөх, албадан буулгах ажлыг хууль бусаар зохион байгуулсан тул тус үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаж байна” гэсэн байна.
Хариу тайлбар: Аймгийн Засаг даргын 2008 оны 90 ******* захирамжаар иргэн Х.*******т “Граж, үйлчилгээний зориулалт”-аар 1300 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2023 онд дууссан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газрын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 ******* зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлын хэсэг байгуулж, иргэн Х.*******ын газарт хэмжилт хийн, зохих зөвшөөрөлгүй 404 м2 газрыг илүү эзэмшиж байгаа болохыг тогтоож, илүү эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх талаар дүгнэлтийг гаргасан. Мөн иргэн Х.*******ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Х.******* нь зохих зөвшөөрөлгүй 404 м2 газрыг илүү эзэмшиж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Түүнчлэн захигааны хэргийн анхан шатны болон дээд шүүхийн шийдвэрүүдэд “Илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг хуульд заасан журмын дагуу чөлөөлөх ажиллагааг явуулахад шүүхийн шийдвэр саад болохгүй” болохыг дурдсан болно. Дээрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3 болон шүүхийн шийдвэрүүдийг удирдлага болгон аймгийн Засаг даргын зүгээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1627 дугаар газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөх талаар ажил огт хийгээгүй тул аймгийн Засаг даргын 2025 оны А/467 дугаар захирамжийн дагуу 2025 оны 09 ******* сарын *******-ний өдөр газрыг албан чөлөөлөх ажлыг зохион байгуулсан болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс газар чөлөөлсөн шийдвэрийг ямар хуулийг хэрхэн зөрчсөн гэж үзэн хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд аймгийн Засаг дарга нь Газрын тухай хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэн Х.*******ын илүү эзэмшиж байсан 404 мкв газрыг чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[7] гэжээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримтаа бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талаас газар чөлөөлсөн үйлдэл нь хууль бус гэж маргадаг. Улсын Дээд шүүхийн 65 тоот тогтоолоор иргэн Х.******* нь 404м2 газар илүү эзэмшиж байна. Энэ тогтоол нь газрыг чөлөөлөхөд саад болохгүй талаар дурдсан шийдвэр гарсан. Үүнийг удирдлага болгон ажилласан. Өмгөөлөгч тайлбар гаргахдаа яг ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн болох талаар тайлбарлахгүй байна. Аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус, эсхүл чөлөөлсөн үйлдлийг хууль бус гэж үзээд байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2002 онд 300м2 газрыг л олгосон. Гэтэл Х.*******т шилжүүлэх үед 1300м2 болгосон. Яаж ингэж олгосон болохыг мэдэхгүй байна. Нөхөн олговор олгох асуудал нь хуулийн дагуу эзэмшиж байгаа иргэнд хамаарна. Тэрнээс биш хууль бусаар эзэмшиж байгаа асуудалд хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “Дорнод аймаг, ******* сумын 9-р баг, ******* байрны баруун талд байрлах 404 мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах” шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ, “...Миний бие нь 1700 орчим мкв талбайтай газрыг 20 гаруй жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж ирсэн бөгөөд нэг ч удаа сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргаас газар хууль бусаар эзэмшиж байна, яаралтай чөлөөл гэсэн мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй хэрнээ 2023 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах болоход хууль бусаар газар эзэмшиж байна гэх асуудлыг анх гаргаж ирэх болсон. ...Миний бие нь холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаас өгсөн зөвшөөрөл, зааж өгсөн цэгүүдийн үндсэн дээр 1700 орчим газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудаас газар эзэмших эрхийг гэрчилгээ олгоогүй, кадастрт тусгаагүй явдлыг шууд хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд өөрсдөө зөвшөөрөөд хашаажуулж, байшин бариулчихаад авто замын хучилтын ажил хийгдэх болоод ирэхээр одоо бид зөвшөөрөхгүй, та хууль бусаар эзэмшиж байна, газраа чөлөөл, төр газраа мэдэж байна гэж байгаа нь иргэнтэй зөвшилцөхгүй, газрын нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа үйлдэл гэж хардахад хүргэж байна...” гэж тайлбарладаг.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...Иргэн Х.******* нь аймгийн Засаг даргын эзэмшүүлсэн 1300 мкв газраас илүү 404 мкв газрыг дур мэдэн эзэмшиж байгаа нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 41 ******* шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 258 дугаар магадлал болон тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. ...Түүнчлэн захигааны хэргийн анхан шатны болон дээд шүүхийн шийдвэрүүдэд “Илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг хуульд заасан журмын дагуу чөлөөлөх ажиллагааг явуулахад шүүхийн шийдвэр саад болохгүй” болохыг дурдсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3 болон шүүхийн шийдвэрүүдийг удирдлага болгон аймгийн Засаг даргын зүгээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1627 дугаар газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөх талаар ажил огт хийгээгүй тул аймгийн Засаг даргын 2025 оны А/467 дугаар захирамжийн дагуу 2025 оны 09 ******* сарын *******-ний өдөр газрыг албан чөлөөлөх ажлыг зохион байгуулсан” гэж маргадаг.
5. Хэргийн үйл баримтын тухайд:
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар “Газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “ ” ХХК нь анх маргаан бүхий газар болох ******* сумын 6 дугаар баг, 1 ******* байрны баруун талд 300 мкв газрыг 15 машины гражийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшсэн бөгөөд ******* сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 151 ******* “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжаар ******* сумын 9 ******* багийн нутаг дэвсгэр дэх 1 ******* байрны баруун талын 1300 мкв талбай бүхий газрыг Х.*******т гражийн зориулалтаар өөрсдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байна[8].
Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 ******* “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай” захирамжаар Х.*******т ******* сумын 9 ******* баг, орон сууцны 1 ******* байрны баруун талд нэгж талбарын дугаар бүхий 1300 мкв газрыг граж үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон.[9]
5.2. Дорнод аймгийн ******* сумын 9 ******* багийн нутаг дэвсгэрт, орон сууцны 1 ******* байрны баруун талд нийтийн эзэмшлийн 404 мкв газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй иргэн Х.*******т аймгийн Засаг даргын зүгээс газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд хууль болон захиргааны актын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул тухайн газрыг албадан чөлөөлөх ажлын хэсэг байгуулан, дээрх ажлын хэсэг нь 2025 оны 09 ******* сарын *******-ний өдөр “...граж, үйлчилгээний зориулалтаар” 1300 мкв газрыг эзэмших эрхтэй боловч эрх бүхий Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн хэмжээнээс 404 мкв талбайг илүү хашаалж, зөвшөөрөлгүй ашиглаж буй иргэн Х.*******ын илүү хашаалсан талбайг албадан чөлөөлж шийдвэрлэсэн.[10]
Энэ хэргийн тухайд, иргэн Х.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 ******* захирамжаар эзэмшүүлсэн 1300 мкв газраас илүү 404 мкв газрыг дур мэдэн эзэмшиж байгаа болох нь ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн танилцуулгаар “...иргэн Х.*******ын газарт хэмжилт хийн, зохих зөвшөөрөлгүй 404 мкв газрын илүү эзэмшиж байгаа болохыг тогтоож, илүү эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх талаар” санал гаргаж байжээ.[11]
Түүнчлэн дээрх газартай холбоотой нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлээр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 116/ШШ2024/0041 ******* шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 ******* сарын 15-ны өдрийн 221/МА2025/0258 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/00065 дугаар тогтоолоор тус тус иргэн Х.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 ******* захирамжаар эзэмшүүлсэн 1300 мкв газраас илүү 404 мкв газрыг дур мэдэн эзэмшиж байгаа болохыг тогтоон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг хуульд заасан журмын дагуу чөлөөлөхөд энэ тогтоол саад болохгүй гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.[12]
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Х.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 90 ******* захирамжаар эзэмшүүлсэн 1300 мкв газраас илүү 404 мкв газрыг дур мэдэн эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгчийн “Дорнод аймаг, ******* сумын 9-р баг, ******* байрны баруун талд байрлах 404 мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах” шаардлагын тухайд:
6.1. Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/1627 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “... захирамжаар эзэмшүүлсэн газраас илүү 404 мкв газрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хашаалан ашиглаж байгаа газрыг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор чөлөөлж, зөрчлийг арилгана уу” гэж, мөн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 35-22-01/027/40 тоот “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагыг нэхэмжлэгч Х.*******д тус тус хүргүүлсэн байна.[13]
Иймд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хангаж ажилласан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, ******* дугаар зүйлийн *******.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүүргийн Засаг даргауг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргууна”, 59 ******* зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй” гэж, 59.1.1-д “...зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн дур мэдэн илүү эзэмшиж байгаа 404 мкв газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж, албадан чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
7. Иргэн Х.******* нь 2003 оны 11 ******* сарын 10-ны өдөр ******* сумын Засаг даргад хандан “Газар хүсэх тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд дээрх хүсэлтийг ******* сумын газрын даамал д цохолт хийсэн талаарх баримт хэрэгт авагдсан боловч тухайн хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэсэн албан ёсны шийдвэр гараагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Мөн шүүхээс Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 09 ******* сарын 12-ны өдрийн А/467 дугаар “Газар албадан чөлөөлөх ажил зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн газрыг албадан чөлөөлсөн үйлдлийг үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн “Нөхөн төлбөр гаргуулах” шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.
9. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, ******* дугаар зүйлийн *******.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.*******ын “Дорнод аймаг, ******* сумын 9-р баг, ******* байрны баруун талд байрлах 404 мкв талбайтай газрыг чөлөөлсөн Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 ******* зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 ******* зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хэргийн 5 дугаар хуудас
[2] Хэргийн 1-3 дугаар хуудас
[3] Хэргийн 7, 22, 154 ******* хуудас
[4] Хэргийн 155 дугаар хуудас
[5] Хэргийн 1******* дугаар хуудас
[6] Хэргийн 65-69 ******* хуудас
[7] Хэргийн 57-58 дугаар хуудас
[8] Хэргийн 7, 22, 149-154 дугаарр хуудас
[9] Хэргийн 155-1******* дугаар хуудас
[10] Хэргийн 65-70 дугаар хуудас
[11] Хэргийн 76-78, 84-86 дугаар хуудас
[12] Хэргийн 37-42 дугаар хуудас
[13] Хэргийн 64, 157- ******* хуудас