Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2025/01010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г**** овогт Д***** гийн Л***** ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/01105/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л***** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Д***** гийн Л***** нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1970 онд Д***** гийн 4 дэх охин болж мэндлээд тус сумынхаа 10 жилийг төгссөн 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлгийн Ар тархи цогцолборын салбарт асрагчаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тус эмнэлэгт 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох болоход тухайн эмнэлэгт ажиллаж байгаад гарсан тушаал, шийдвэр олдоогүй, мөн аймгийн архивын хэлтсээс ч олдохгүй байгаагаас миний сумын эмнэлэгт ажилласан хугацаа тооцогдохгүй болоод байна.

Иймд Д.Л***** миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэх тал)

б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлгийн Ар тархи цогцолборын салбарт асрагчаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тус эмнэлэгт 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох болоход тухайн эмнэлэгт ажиллаж байгаад гарсан тушаал, шийдвэр олдоогүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Д.Л***** миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Нотариатаар гэрчлүүлсэн Гөрөөчин овогт Д***** гийн Л***** гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлгээс Д***** гийн Л***** д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/546 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Тариалан сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 7 дах тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Тариалан сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаас олгосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлгийн угаагч ажилтай Д***** овогтой Л***** гийн цалин хөлсний ..1989 оны 11, 12, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1992 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1993 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1994 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад цалин бичигдсэн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 9 дэх тал),

1989-1994 оны цалингийн тооцооны хүснэгт (хавтаст хэргийн 10-50 дэхь тал),

Гэрчээр Д.Ч***** , Б.Х***** нарыг асууж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 124 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 75 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлэгийн салбарын эрхлэгчийн 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хэлбэлзэлт цалин олгох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаас олгосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын эрүүл мэндийн ажилтан Д***** овогтой Л***** гийн цалин хөлсний ..1989 оны 11, 12, 1990 оны 2, 3, 4, 6, 7, 8, 9, 11, 12, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1992 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 1993 оны 1, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 1994 оны 5 дугаар саруудад цалин бичигдсэн цалингийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), 1989-1994 оны цалингийн тооцооны хүснэгт (хавтаст хэргийн 96-132 дахь тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ч***** , Б.Х***** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 83-84, 90-91 дэх тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Л***** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4.  Нэхэмжлэгч Д.Л***** нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагч, угаагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нотариатаар гэрчлүүлсэн 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын эмнэлгээс нээж олгосон 1989 он сар: ..10-12, хөдөлмөрийн хөлс: 275, 1990 он сар: ..1-12, хөдөлмөрийн хөлс: 275, 1991 он сар: ..1-12, хөдөлмөрийн хөлс: 740, 1992 он сар: ..1-12, хөдөлмөрийн хөлс: 888, 1993 он сар: ..1-12, хөдөлмөрийн хөлс: 2700, 1994 он сар: ..1-10, хөдөлмөрийн хөлс: 6140, .. гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Тариалан сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай ..Д***** овогтой Л***** г 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс .. Артархи цогцолборын хүний баг эмчийн салбарт угаагчаар ...ажиллуулсугай гэх бичилттэй тушаал (хавтаст хэргийн 7 дах тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Тариалан сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай ..Д.Л***** , угаагч, 5700-00, 6800-00, 83.8% гэх бичилттэй тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаас олгосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлгийн угаагч ажилтай Д***** овогтой Л***** гийн цалин хөлсний ..1989 оны 11, 12, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1992 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1993 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 1994 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад цалин бичигдсэн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 9 дэх тал),

1989-1994 оны цалингийн тооцооны хүснэгт (хавтаст хэргийн 10-50 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Хэлбэлзэлт цалин олгох тухай 2. Ой угтсан болзол биелүүлэх ажилд идэвх санаачилга гаргаж оролцохын оронд хайнга хандаж үл тоомсорлох байдал гаргасан бусад эмч, ажилчдын цалинг 5%-иар хасч цалинжуулсугай.... асрагч Л***** .. гэх бичилттэй тушаалын хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаас олгосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын эрүүл мэндийн ажилтан Д***** овогтой Л***** гийн цалин хөлсний ..1989 оны 11, 12, 1990 оны 2, 3, 4, 6, 7, 8, 9, 11, 12, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1992 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 1993 оны 1, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 1994 оны 5 дугаар саруудад цалин бичигдсэн цалингийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал),

1989-1994 оны цалингийн тооцооны хүснэгт (хавтаст хэргийн 96-132 дахь тал)

гэрч Б.Х***** гийн өгсөн: ...Д.Л***** нь 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт асгарагчаар ажиллаж байсан. Угаагч байхгүй үед давхар угаагчаар ажиллаж байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

гэрч Д.Ч***** ын өгсөн: ...Д.Л***** нь 1989 оноос 1994 он хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлэгт угаагч, асгарагчаар ажиллаж байсан. Нэг нэгнийгээ байхгүй үед нөхөж давхар хийдэг байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч Д.Л***** гийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Л***** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Д.Л***** гийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Л***** гийн хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 76 дахь тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №156 (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6. Д.Л***** д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/621 дугаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хүн эмнэлгийн даргын 1989-1994 оны тушаал шүүж үзэхэд Д.Л***** г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 79 дэх тал)

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 60 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарГ**** овогт Д***** гийн Л***** / РЙ***** /-ийн Тариалан сумын Хүн эмнэлэгт 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагч, угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН