Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05108

 

 

 

 

 

 

 

 

         2024         11          29 

          182/ШШ2024/05108

    

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, байрлах, “Т” ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, Ч-рын П-д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.452.602.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.452.602.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:   

Хариуцагч Ч.П нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь хариуцагч Ч.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.452.602.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.452.602.76 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.    

  

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ч.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.452.602.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь татгалзсныг баталсугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.192 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 19.096 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.      

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН