| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01108/И |
| Дугаар | 320/ШШ2025/01011 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/01011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т***** овогт Н**** ийн Л****** ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/01108/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Л****** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Н.Л****** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1965 онд Н**** ийн 6 дахь хүү болон мэндэлсэн. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 8 жилийн сургуульд 1973 оноос 1981 онуудад суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын тушаалаар Полигон цехэд ажилчнаар 1982 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын НСБ монтажийн бригадад ажилчнаар 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Одоо Н.Л****** миний бие өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл ажлаас халагдсан тушаал архивд байхгүй тул ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй байна. Иймд Н.Л****** миний Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын монтажийн бригадад ажилчнаар 1986 оны 7 сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Л****** нь 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1986 онд халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газарт татан буугдах хүртэл нь ажилласан гэв.
2. Нэхэмжлэгчээс: Т***** овогт Н**** ийн Л****** гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дахь тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
Н**** ийн Л****** гийн нотариатаар гэрчлүүлсэн 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11/578 дугаартай Архивын магадалгаа (хавтаст хэргийн 5 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйн конторын даргын 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай Тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 10 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн нотариатч Г.Б****ын итгэмжлэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Н.Л****** гийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн №2727001958 дугаартай Иргэн (даатгуулагч)-ний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),
Н**** ийн Л****** гийн 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр,
Гэрчээр Я.Б**** , М.Б**** нарыг асуулгах тухай хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал) нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Л****** гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл 2187 (хавтаст хэргийн 41-42 дахь тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №0262 (хавтаст хэргийн 43 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 44-45 дахь тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 46 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай Шагнах тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 48 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай Тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 49 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 50 дахь тал), нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Б**** , М.Б**** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 58-59, 66-67 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Л****** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Н.Л****** нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын монтажийн бригадад 1986 оны 7 сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Нотариатаар гэрчлүүлсэн 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газраас нээж олгосон ..1, тэмдэглэлийн №: 3, 2. хугацаа он, сар, өдөр: 1986.07.14, 3. ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): барилга.. монтажид ажилчнаар ажиллуулав, 4. юуг баримтлан бичсэн /баримтын он, сар, өдөр ба дугаар/: Хө.УААУГ-ын даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар тушаалаар
1, тэмдэглэлийн №: 4, 2. хугацаа он, сар, өдөр: 1992.12.20, 3. ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөв, 4. юуг баримтлан бичсэн /баримтын он, сар, өдөр ба дугаар/: Хө.УААУГ-ын даргын 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 тоот тушаал. .. гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай 2. Н**** Л****** , цалингийн зэрэглэл: 3, мэргэжил: үгүй, 4. ажиллах бригад цех: НСБ монтажийн бригадад ажилчин, 5. Ажилд орсон он сар өдөр: 7-14.. гэх бичилттэй тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 6, 50 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйн конторын даргын 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай Арга хэмжээ авах тухай Ардын хувьсгалын 69 жилийн ойн баярын үеэр эргүүл, дежур хийх, конторын даргын 94 тоот тушаал зөрчсөн доорх ажилчин, албан хаагчдыг ажлын 4 цаг тасалсанд тооцож сануулах арга хэмжээ авсугай. Үүнд: 3. Н.Л****** гэх бичилттэй тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай Тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай 1. Баатар даргатай бригад, 2. Нийт программ арвилан хэмнэлт хө/бүтээмж, 4.1449, 5. 1061, 6. 73.2, 6.Н.Л****** , 7. 4 жил 8 сар, 8. 5%, 9. 5% гэх бичилттэй тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай Шагнах тухай VIII таван жилийн гавшгайч нарт олгох мөнгөн шагнал аваах хүний нэрс 4. Н.Л****** гэх бичилттэй тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 48 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай Тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай 1. НСБ монтажийн Ш.Баатар даргатай бригад, 2. Программт ажил бааз худаг ө/х монтаж Шинэчлэлт хө/бүтээмж, 3.90000, 4. 93330, 5. 103.7, 6.Н.Л****** , 7. 5.3, 8. 10%, 9. Тарифт цалин гэх тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 49 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн Усны аж ахуйн удирдах газрын Н**** ийн Л****** гийн 1987 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар, 1988 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар, 1989 оны 1,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар, 1990 оны 3,4,5,6,7, 10,11,12 сар, 1991 оны 1,3,4,5,6, дугаар саруудад цалин бичигдсэн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 10 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Л****** гийн ХААТР-1 (А) маягтын...4. РД: РЭ***** , 5. Овог: Н**** , 6. Нэр: Л****** , 14. Ажилладаг байгууллага: Усны аж ахуй, ажилд орсон он: 1982, эрхэлдэг ажил: нормчин, эрхэлж эхэлсэн он: 1982, оршдог сум, район: Мөн... гэх бичилттэй БНМАУ-ын хүн амын регистрийн карт №0262 (хавтаст хэргийн 43 дахь тал),
гэрч Я.Б**** гийн өгсөн: ...Н.Л****** нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын монтажийн бригадад 1982-1983 онд ажилчнаар, цэргийн албанаас татагдаж ирээд тус байгууллагатаа 1986-1992 оныг дуустал ажилчнаар ажиллаж байсан.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
гэрч М.Б**** ийн өгсөн: ...Н.Л****** нь Н.Л****** нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын монтажийн бригадад 1982-1983 онд ажилчнаар, цэргийн албанаас татагдаж ирээд тус байгууллагатаа 1986-1992 оныг дуустал ажилчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч Н.Л****** гийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Л****** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Н.Л****** гийн Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1986 оны 7 сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Л****** гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл 2187 (хавтаст хэргийн 41-42 дахь тал), иргэний хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.
6. Н.Л****** д холбогдох зарим тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1990-1992 оны тушаал шүүхэд Н.Л****** г ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх Хөвсгөл аймгийн архивын хэлтсээс ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/629 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 47 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 3 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т***** овогт Н**** ийн Л****** / РЭ***** /-гийн Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1986 оны 7 сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН