Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 320/ШЗ2025/03654

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Ц***** ийн Б**** ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2057001532 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 306,077.98 төгрөг, үндсэн хүү 143,469.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,297.80 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 485,845.08 (дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин тав) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01073/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ч.Б**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257001532 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 306,077.98 төгрөг, зээлийн хүү 143,469.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,297.80 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 485,845.08 төгрөгийг хариуцагч Ц.Б**** гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Б**** д холбогдуулан 2057001532 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 306,077.98 төгрөг, үндсэн хүү 143,469.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,297.80 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 485,845.08 (дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин тав) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул  2025

оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр хариуцагч Ц.Б**** г шүүхэд дуудан ирүүлэхээр нэхэмжлэлд дурдсан ******* дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй.

Хариуцагч Ц.Б**** г шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад ирүүлэхээр 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудас (гибрид шууданг) хүргүүлэхэд заасан хаяг эзэнгүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаасан.

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Засаг дарга Б.Б*****2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тус багийн иргэн Ц***** овогтой Б**** (********) нь тус багийн харьяат иргэн боловч тухайн хаягандаа оршин суудаггүй нь үнэн болно гэх бичилттэй 28 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу хариуцагч Ц.Б**** гийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Ц***** ийн Б**** /рп*****/ оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх 30/1142 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэвлэж гаргасан регистрийн дугаар: рп*****, Иргэний бүртгэлийн дугаар: *****, Овог: Б*****, Эцэг (эх)-ийн нэр: Ц***** , Өөрийн нэр: Б**** , Байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл ******** гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Үүнээс үзвэл хариуцагч Ц.Б**** нь улсын бүртгэлийн лавлагаагаар Хөвсгөл, ****** бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон ба энэхүү байдлаас шалтгаалан шүүх цаашид хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Б**** д холбогдуулан 2057001532 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 306,077.98 төгрөг, үндсэн хүү 143,469.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,297.80 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 485,845.08 (дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин тав) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоон, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,225 (арван таван мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Б**** д холбогдуулан 2057001532 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 306,077.98 төгрөг, үндсэн хүү 143,469.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,297.80 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 485,845.08 (дөрвөн зуун наян таван мянга найман зуун дөчин тав) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,225 (арван таван мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н****** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    А.ДӨЛГӨӨН