Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/01021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  А***** овогт М****** ын Б**** ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/01150/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б**** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. М.Б**** миний бие Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд суманд 1964 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжид өсөж бойжин бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1982-1985 онд Барилгын цэргийн 110-р ангид цэргийн алба хааж, 1981 оны 07 дугаар сард түр ажилчнаар, 1985-1995 онд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд ойчин, хөрөөчнөөр ажиллаж байсан. М.Б**** миний бие тэтгэврээ тогтоолгох гэтэл Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим нэг тушаалууд гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон зэрэг шалтгааны улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. 1990-2000 оны хоорондох улсаас нөхөн олгосон олговорыг би аваагүй. Зарим хэсгийг өөрөө төлсөн. Иймд М.Б**** миний 1981 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хүртэл Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд гуалин өнхрүүлэгчээр, 1985 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мөн Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд ойчин, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс: А***** овогт М****** ын Б**** ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 2 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаартай Ажилд авах ба халах, өөр ажилд шилжүүлэх тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай Ажилд хүмүүсийг түр хугацаагаар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаартай Дежур томилох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Мод бэлтгэх цехийн ажилчдад шинэ жилийг тохиолдуулан өвгөний бэлэгт мэндчилгээ олгох тооцоо (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 9 дэх тал),

Гэрчээр Ж.Н*** , Г.Э***** нарыг асуулгах тухай хүсэлт, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 43, 69 дэх тал) нотлох баримт гаргаж өгсөн. 

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 38 дахь тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Б**** ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл 00068423 (хавтаст хэргийн 39-42, 62-64 дэх тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №100 (хавтаст хэргийн 43, 65 дахь тал), Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай Ажилд өөрчлөх, арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 34 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаартай Ажилд авах ба халах, өөр ажилд шилжүүлэх тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай Ажилд хүмүүсийг түр хугацаагаар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 36-37 дахь тал), 2018 онд хэвлэгдсэн Хатгал мод боловсруулах үйлдвэрийн түүхэн замнал нэртэй ном эх хувиар, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Н*** , Г.Э***** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-58 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.Б**** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4.  Нэхэмжлэгч М.Б**** нь Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехэд 1981 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд гуалин өнхрүүлэгчээр, Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн мод бэлтгэлийн бригадад 1985 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд ойчин, хөрөөчнөөр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаартай Ажилд авах ба халах, өөр ажилд шилжүүлэх тухай ..1. М****** овогтой Б**** , .. 1985 оны 9 дүгээр сарын 1-нээс Мод бэлтгэлийн бригадад ойчингоор.. ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар (хавтаст хэргийн 5, 35 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай Ажилд хүмүүсийг түр хугацаагаар авч ажиллуулах тухай ...4. М****** ын Б**** ыг доод складад гуалин өнхрүүлэгчээр 7 сарын 1-нээс эхлэн 8 сарын 25-ныг дуустал түр хугацаагаар авч ажиллуулсугай.. гэх бичилттэй тушаалын хуулбар (хавтаст хэргийн 6, 36 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Мод бэлтгэх цехийн ажилчдад шинэ жилийг тохиолдуулан өвгөний бэлэгт мэндчилгээ олгох 142. М.Б**** , мэндчилгээ-5-00, дүн. 0-60, 5-60 гэх бичилттэй тооцоо (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай Ажилд өөрчлөх, арга хэмжээ авах тухай .. М.Б**** нарыг сануулсугай.. гэх бичилттэй тушаалын хуулбар (хавтаст хэргийн 34 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн Хатгалын мод боловсруулах цехийн М****** ын Б**** ын 1985 оны 11,12 сар, 1986 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12 сар, 1987 оны 1, 2, 4, 5 ,6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 1988 оны 7, 8, 9, 10, 11, 12 сар, 1989 оны 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 1991 оны 1, 4, 5, 6, 11 сар, 1992 оны 5 сар, 1993 оны 2, 4, 11, 12 сар, 1995 оны 4 дүгээр саруудад цалин бичигдсэн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 9 дэх тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Б**** ын ХААТР-1 (А) маягтын...4. РД: РХ***** , 5. Овог: М****** , 6. Нэр: Б**** , 14. Ажилладаг байгууллага: Мод бэлтгэх цех, ажилд орсон он: 1985, цех, бригад, тасаг: бэлтгэлийн бригад, эрхэлдэг ажил: мод оосорлогч, эрхэлж эхэлсэн он: 1985, оршдог сум, район: Хатгал... гэх бичилттэй БНМАУ-ын хүн амын регистрийн карт №100 (хавтаст хэргийн 43, 65 дахь тал),

гэрч Ж.Н*** ын өгсөн: ...М.Б**** ын аав нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгал дахь Мод боловсруулах цехэд үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан. Тус газарт түүний ээж Осороо нь ханын тасагт ажиллаж байсан тул М.Б**** ыг багаас нь танина.. Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгал дахь Мод боловсруулах цехэд 1981 онд доод складад гуалин өнхрүүлэгчээр, 1985 оноос татан буугдах хүртэл Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгал дахь Мод боловсруулах цехэд оосорлогч, ойчиноор тус тус ажиллаж байсан.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

гэрч Г.Э***** ийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгал дахь Мод боловсруулах цехэд 1981 оны үед оосорлогчоор ажилд ороод тус үйлдвэр татан буугдах хүртэл ажиллаж байсан.. Би нормыг нь бодож цалинг нь боддог байсан тул түүнийг Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгал дахь Мод боловсруулах цехэд мод цагаалагч, тракторын оосорлогчоор ажиллаж байсан. Оосорлогчоо ч хийгээд дараа нь ойг цэвэрлэж ойчин гэх мэт ажлыг хийдэг байсан.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч М.Б**** ын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.Б**** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд М.Б**** ын Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехэд 1981 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд гуалин өнхрүүлэгчээр, Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн мод бэлтгэлийн бригадад 1985 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд ойчин, хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн даргын 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаартай Дежур томилох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 7 дахь тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 38 дахь тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Б**** ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл 0068423 (хавтаст хэргийн 40-42, 62-64 дэх тал), зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6. М.Б**** т холбогдох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, зарим тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах үйлдвэрий даргын 1988-1995 оны тушаал шүүж үзэхэд М.Б**** ыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх Хөвсгөл аймгийн архивын хэлтсээс ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/625 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 33 дахь тал)

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 3 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А***** овогт М****** ын Б**** /РХ***** /-ын Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехэд 1981 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд гуалин өнхрүүлэгчээр, Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод бэлтгэх цехийн мод бэлтгэлийн бригадад 1985 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд ойчин, хөрөөчнөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН