| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00498/И |
| Дугаар | 137/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2025/00485
2025 09 22 137/ШШ2025/00485
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д-д холбогдох 2,797,173.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч 2025 оны 09 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С.. дүүрэг, ..-р хороо, С-ын талбай-02, С т, .. давхарт байрлах, Т ББСБ ХХК /ХХД: ..., РД: .... утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч С овогтой Д нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 09 сарын 04-ний өдөр ЗГ2024090435840 тоот гэрээний дагуу Samsung Galaxy Zflip6 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 3,788,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Хариуцагч С овогтой Д-аас 2,797,173.51 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улаанбаатар хот, Б дүүрэг, ..-р хороо М-ын ... тоотод оршин суух, Б овогт С-ын Д /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Д нь Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,797,173.51 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д-д холбогдох 2,797,173.51 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д нь зээлийн гэрээний үүрэг 2,797,173.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д-д холбогдох 2,797,173.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,705 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 29,852.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 29,852.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч С.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б