| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01104/И |
| Дугаар | 320/ШШ2025/01066 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/01066
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б*** овогт Ж***** О***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Өв нээлгэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2025/01104/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г*****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О***** нь ээж Д.Ц***** ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах өмчлөх эрхийн Г******* дугаартай, нэгж талбарын ********** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1094.2 м.кв газар, эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байршилтай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаартай үл хөдлөхийн өв нээлгэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Миний бие Ж.О***** Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоотод 1998 оноос ээж Д***** гийн Ц***** , охин О***** ийн А****** нарын хамт амьдарч байгаад 2015 оны 8 сараас би охины хамт Улаанбаатар хот руу шилжсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоот хаягт байршилтай газар нь миний ээжийн нэр дээр, харин ****** тоот хаяг байршилтай газар нь миний ээж Д. Ц***** , О.А****** болон миний нэр дээр гурван хүний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг.
Миний ээж Д.Ц***** нь маань 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд би ээжийнхээ ажил явдал хоног номыг нь дуусгаад Улаанбаатар хотод руу явсан. Өвлөх эрхийн хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд миний зүгээс хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан учир өөрөө бие даагаад энэ асуудлаар явах боломжгүй, охин А****** нь Ирланд улсанд суралцаж байгаагаас энэ талаах хөөцөлдөх боломжгүй байсан юм.
Харин одоо охин минь ирэх болсонтой холбогдуулан энэ талаар хөөцөлдөх боломжтой болж миний ээжийн нэр дээрх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоот хаягт байршилтай, ********** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1094.2 м.кв хэмжээтэй, Г******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн уг тоотод байршилтай өвлийн сууц, Ш********* дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөж авахаар нотариат ороход "хуулийн хугацаа өнгөрсөн тул өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй, шүүхийн байгууллагаар өв хүлээн авах хугацааг сэргээлгэж ирэх шаардлагатай" гэсэн хариуг өгсөн.
Миний бие эхээс гурвуулаа бөгөөд тэд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, дээрх хөрөнгийг надад өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хуульд заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх тул тэд өв хүлээн авах эрхээ алдсан байхаар хуульчилсан байна.
Иймд Ж.О***** миний өв /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоот хаягт байршилтай, ********** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1094.2 м.кв хэмжээтэй, Г******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн уг тоотод байршилтай өвлийн сууц, Ш********* дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө/ хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ж***** гийн О***** ийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 2 тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-ийн 3 тал),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт (хх-ийн 5 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн нотариатчийн итгэмжлэл (хх-ийн 6 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Д***** гийн Ц***** ийн нас барсны гэрчилгээний хуулбар (хх-ийн 7 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байршилтай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 8 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах өмчлөх эрхийн Г******* дугаартай, нэгж талбарын ********** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1094.2 м.кв газар, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 9 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 10 тал),
О.А****** гийн өв хүлээн авахаас татгалзсан татгалзал (хх-ийн 47 тал),
О***** ийн А****** гийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 48 тал),
Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолтын хуулбар (хх-ийн 49 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Ж***** гийн О***** ийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 50 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх-ийн 51 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх (хх-ийн 52 тал),
Шүүхээс: Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/928 дугаартай албан бичиг (хх-ийн 41 тал), Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03-02/6116 дугаартай албан бичиг (хх-ийн 41 тал), Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04/32 дугаартай албан бичиг (хх-ийн 42 тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаартай албан бичиг (хх-ийн 53 тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О***** нь ээж Д.Ц***** ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах өмчлөх эрхийн Г******* дугаартай, нэгж талбарын ********** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1094.2 м.кв газар, эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байршилтай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаартай үл хөдлөхийн өв нээлгэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Г**** ын Ж***** , Д********* гийн Ц***** нар гэр бүл болсныг 1966 оны 08 дугаар сарын 02-ны албан ёсоор бүртгэжээ. (хх-ийн 10 тал),
Тэдний дундаас 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ж.О***** төрсөн. (хх-ийн 3,50 тал),
Хэрэгт авагдсан ********* дугаартай нас барсны гэрчилгээнээс үзэхэд Д.Ц***** нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас баржээ.
Нэхэмжлэгч 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, талийгаач Д***** гийн Ц***** ийн төрсөн охин болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.О***** нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өвлүүлэгч Д.Ц***** ийн өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авах хүсэлт гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээлгэхээр хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***** нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ж.О***** нь ээжтэйгээ хамт амьдарч байгаад ээж нь бурхан болж Улаанбаатар хот руу шилжсэн. Ж.О***** нь 100 хувь харааны бэрхшээлтэй бөгөөд өөрөө ямар нэгэн ажил хөөцөлдөж явах боломжгүй юм. Тиймээс Хөвсгөл аймгийн Хараагүйчүүдийн холбооноос түүнийг төлөөлж итгэмжлэлээр оролцож байна.
Иймд Ж.О***** ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоот хаягт байршилтай, ********** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1094.2 м.кв хэмжээтэй, Г******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн уг тоотод байршилтай өвлийн сууц, ********* дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэхийг Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасан байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчид юм. Эдгээр этгээд байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч болно. Дээрх этгээдийн хэн алиныг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.О***** ийг нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч үзэх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар талийгаач Д.Ц***** ийн өвлөгдвөл зохих хөрөнгийг өвлөн авах эрхтэй байна.
Харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үздэг. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх болно.
Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн засаг даргын Манай багт амьдран сууж байсан Б**** овогтой Д***** гийн Ц***** РД:РЮ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан ба 4-16-4 тоот хаягт 1956 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 сарын 19 хүртэл албан ёсны бүртгэлтэйгээр амьдарч байсан болно. Монгол улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу талийгаачийг нас барах хүртэл түүнтэй хамт Б**** ургийн овогтой Д***** гийн Ц***** ганцаараа амьдарч байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасны дагуу талийгаачийг нас барахаас өмнө 1 жилээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд хөдөлмөрийн чадваргүй иргэн байхгүй болно. Энэхүү тодорхойлолтыг Монгол Улсын Иргэний Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 Монгол Улсын Засаг, Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний Удирдлагын тухай Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Иргэний бүртгэлийн тухай Хуулийн 6 зүйлийн 6.5-д заасны дагуу тухайн иргэнийг оршин ууж байгаа газрын харьяалагдан бүртгүүлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн өрхийн бүртгэлийн ********** тоот дэвтэрийг үндэслэн үйлдсэн болно. тодорхойлолт,
Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03-02/6116 дугаартай Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 39 дүгээр хуудсанд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** багийн Дулааны*********** тоотод оршин суугч: өрхийн тэргүүн Б**** ургийн овогтой Д***** гийн Ц***** эмэгтэй, 1948 оны 11 сард төрсөн, 62 настай, охин Б**** ургийн овогтой Ж***** гийн О***** 1973 оны 11 сард төрсөн, 36 настай, ач/зээ Б**** ургийн овогтой О***** ийн А****** эмэгтэй, 1998 оны 04 сард төрсөн, 12 настай гэж бүртгэгдсэн байна гэх лавлагаа,
Нотариатаар гэрчлүүлсэн Д***** гийн Ц***** ийн нас барсны гэрчилгээний хуулбар,
Нотариатаар гэрчлүүлсэн Эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай, Монгол улсын иргэн, Б**** , Д.Ц***** ХӨ8202245, РЮ******** , Б*** Ж.О***** ХӨ8161358, РЭ******** , Б*** , О.А****** РЭ******** /гурван хүний өмч/ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байршилтай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,
Нотариатаар гэрчлүүлсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай, Монгол улсын иргэн, Б**** , Д.Ц***** ХӨ8202245, РЮ******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 16 дугаар гудамжны 06 тоот хаягт байршилтай ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1094.2 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г******* дугаартай бүртгэж гэрчилгээ олгов гэх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
О.А****** гийн өв хүлээн авахаас татгалзсан татгалзал (хх-ийн 47 тал),
Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолтын хуулбар,
Нотариатаар гэрчлүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон ..даатгуулагч Ж***** гийн О***** нь .. хөдөлмөрийн чадвар алдалтын 100 хувиар хугацаагүй сараар сунгаж шийдвэрлэв.. гэх акт,
Нотариатаар гэрчлүүлсэн Ж***** гийн О***** ийн хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувиар тогтоосон тул Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх олгов гэх бичилттэй Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаартай Б*** овогт Ж***** гийн О***** (РЮ****** ) нь Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын сангаас 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2015 оны 9 сард Улаанбаатар хотын С**** дүүрэгт шилжсэн мэдээлэлтэй байна. гэх албан бичиг зэргийг шинжлэн судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.О***** нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй буюу мөн зүйлийн 528.2-т заасан өвлөгчид хамаарна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.О***** нь өв нээгдсэнээс хойш 1 жил 3 сарын дараа өв хүлээн авах хүсэлт гаргасан нь түүний хөдөлмөрийн чадвар 100 хувийн алдалттай, Улаанбаатар хотод амьдардаг зэрэг шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх заалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.О***** ийн талийгч ээж Д.Ц***** ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах өмчлөх эрхийн Г******* дугаартай, нэгж талбарын ********** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1094.2 м.кв газар, эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байршилтай өвлийн сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******** дугаартай үл хөдлөх-ийн өв хүлээн авах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН