2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04766

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27

191/ШШ2025/04766

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ******* ******* , ******* *******д байрлах, Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* *******, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Х. нь аж ахуйн, бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шаардлагатай бараа материал, түүхий эд худалдан авахад нь иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгийг 2020.05.15-ны өдөр 10 тоот гэрээгээр 1,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай олгосон. Эргэн төлөх сүүлийн хугацаа нь 2024 оны 05 сард дууссан бөгөөд 550,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь санхүүгийн дэмжлэг авах үедээ Чингэлтэй дүүргийн дугаар хороо, 9 тоот хаягт бүртгэлтэй оршин суудаг байсан ба тус хорооны Засаг даргын 2025.04.09-ний өдрийн 175 тоот албан бичгээр бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй гэх тодорхойлолт ирүүлсэн, мөн хариуцагчийн 99185263 дугаар холбогдох боломжгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, 2020.05.15-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас, эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.05.12-ны өдрийн 21100 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.гийн оршин суугаа хаягийн лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Х. нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, Х.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, 2020.05.15-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас, эргэн төлөлтийн хуваарь зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Х. нь хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* *******т 550,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2025.04.09-ний өдрийн 175 дугаар тодорхойлолтоор ын г Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр , тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлжээ.

 

Тус шүүхийн 2025.05.12-ны өдрийн 21100 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.гийн оршин суух хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулахад дээр дурдсан оршин суух хаягт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

 

3.Шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.гийн Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр , тоотод оршин суугаа хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаагдсан болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х. нь Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* *******т зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* хэлтсийн хүсэлтийг хангаж, Х.г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

4.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 3 дугаар зүйлийн 3.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар овогт ын //-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Х.гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА