2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04767

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27

191/ШШ2025/067

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* , ******* тоотод байрлах, ******* ******* ХХК /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2021.09.21-ний Ш-БЗГ/2021-17634 барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Xiaomi Redmi note 10 pro Onyx gray 12 gb загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Б.******* нь зээл авснаас хойш 2025.04.07-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,223,092.93 төгрөг төлөх байснаас 1,626,000 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 597,092 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 34 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар , 4 дүгээр байрны тоот хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/Ш32024/2125 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021.09.21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт барьцааны мэдээлэл, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх мэдэгдэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.0-ны өдрийн 2125 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Б.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021.09.21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт барьцааны мэдээлэл, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх мэдэгдэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Б.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХХК-нд 614,444 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар , 4 дүгээр байрны тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.0-ны өдрийн 2125 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******* ******* ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2, 1.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т зааснаар боржигон овогт *******ийн ******* /УП902059/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т зааснаар Б.*******ы оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:907699, 9070395/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА