| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03814/И |
| Дугаар | 191/ШШ2025/05078 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05078
2025 06 05 191/ШШ2025/05078
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар *******, тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, *******, байрны 5 тоотод байрлах, Селл трейд ХХК /*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ...Бидний зүгээс хариуцагч Селл трейд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Селл трейд ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 130,000,000 төгрөгийг бүрэн төлж, биднийг хохиролгүй болгосон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Селл трейд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, түүний төлөөлөгч нь хариуцагч Селл трейд ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 130,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуан гэх шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, түүнд татгалзах эрх олгогдсон болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт, итгэмжлэлээр тогтоогдож байна.
2.Нэхэмжлэгч нь гаргасан шаардлагаасаа нэгэнт татгалзаж байгаа, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Селл трейд ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 965,900 /6*******,975+304,925/ төгрөгийг ын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 482,950 төгрөгийг буцааж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА