| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/1084/З |
| Дугаар | 128/ШШ2026/0299 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0299
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э /РД:/
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хоорондын Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Д, Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Га, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.1. Ө аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Иийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Цахим орчинд цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн талаар илтгэх хуудаст Тус газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Этай холбоотой дараах мэдээлэл 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02 цагийн орчимд олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдэж Цагдаагийн ерөнхий газрын болон аймаг, орон нутгийн фэйсбүүк группүүдээр түгээгдээд байна.
Тухайн мэдээллийг О гэсэн хуурамч хаягаас Хуулийг гууль болгосон цагдаагийн дарга Ө аймгийн цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш нь хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж, би бүх дарга нарыг танина чи юу ч хийсэн намайг барахгүй миний найзууд газар хэлтсийн дарга гэх зэргээр доромжилж байна. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам анхааралдаа ав иргэд минь бусадтайгаа хуваалцаж тус болооч. Хууль зүйн сайд үнэн зөвийг олж өгч тус болооч ээ. гэсэн утга бүхий цагдаагийн хошууч Д.Эгийн жагсаал хувцастай зураг, царай нь тодорхойгүй цагаан өнгийн цамцтай хүзүү хэсэгтээ улаан өнгийн толботой эмэгтэй хүний зургийн хамт нийтлэгдээд байгаа болохыг илтгэн танилцуулъя гэжээ.
2.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №2025 дугаар Албаны шалгалт явуулах удирдамж, төлөвлөгөөнд Зорилго: Олон нийтийн цахим сүлжээнд О гэсэн фэйсбүүк хаягаас Хуулийг гууль болгосон цагдаагийн дарга Ө аймгийн цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш нь хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж, би бүх дарга нарыг танина чи юу ч хийсэн намайг барахгүй миний найзууд газар хэлтсийн дарга гэх зэргээр доромжилж байна. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам анхааралдаа ав, иргэд минь бусадтайгаа хуваалцаж тус болооч. Хууль зүйн сайд үнэн зөвийг олж өгч өгч тус болооч ээ." гэсэн утгатай мэдээлэл нийтлэгдсэний учир, шалтгааныг шалгаж тогтоох.
Үндэслэл: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, ТАЗ-ийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын "Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх /код 111/ журам"-ын 111.1 дэх заалтыг удирдлага болгоно гэж дурджээ.
2.3. Ө аймгийн цагдаагийн газрын 2025 дугаар Утга: Олон нийтийн цахим сүлжээнд О гэсэн фэйсбүүк хаягаас Хуулийг гууль болгосон цагдаагийн дарга Ө аймгийн цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш нь хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж, би бүх дарга нарыг танина чи юу ч хийсэн намайг барахгүй миний найзууд газар хэлтсийн дарга гэх зэргээр доромжилж байна. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам анхааралдаа ав, иргэд минь бусадтайгаа хуваалцаж тус болооч. Хууль зүйн сайд үнэн зөвийг олж өгч өгч тус болооч ээ. гэсэн утга бүхий мэдээлэл нийтлэгдсэнийг шалгаж тогтоох албаны шалгалтыг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл явуулжээ.
2.4. Тус албаны шалгалтын хүрээнд гомдол гаргагч, иргэн, албан хаагч нараас тайлбар авч, гар утсанд, дансанд, дүрс бичлэгт, тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийж тэмдэглэлийг албаны шалгалтын баримтад хавсаргажээ.
2.5. Ө аймгийн цагдаагийн газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулгад Ө аймгийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Ц би Олон нийтийн цахим сүлжээнд О гэсэн фэйсбүүк хаягаас Хуулийг гууль болгосон цагдаагийн дарга Ө аймгийн цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш нь хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж, би бүх дарга нарыг танина чи юу ч хийсэн намайг барахгүй миний найзууд газар хэлтсийн дарга гэх зэргээр доромжилж байна. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам анхааралдаа ав, иргэд минь бусадтайгаа хуваалцаж тус болооч. Хууль зүйн сайд үнэн зөвийг олж өгч өгч тус болооч ээ. гэсэн утгатай мэдээлэл нийтлэгдсэнийг шалгаж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийг зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор 2025 дугаар албаны шалгалт явууллаа.
Хоёр. Дүгнэлт: Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгээр архи авхуулсан нь Ар******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, олон нийтийн цагдаа Д.Дгийн Хаан банкны 55******* тоот дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн Т.Бээс авсан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна,
Мөн цагдаагийн хошууч Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 25 минутаас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд олон нийтийн цагдаа Д.Дтэй хамт 81******* улсын дугаартай Harrier маркийн тээврийн хэрэгсэлд хамт байсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Ар******* О******* Ө******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, Эх нутгийн буян шатахуун түгээх станцын хяналтын камерын дүрс бичлэг, олон нийтийн цагдаа Д.Дгийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тус хугацаанд олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн болох нь олон нийтийн цагдаа Д.Дгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Дгийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Гурав. Санал: Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан цагдаагийн алба хаагчид хориглох зүйл буюу 69.1.1.хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах;, 69.1.2. албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах; гэсэн хориглолт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.3 дахь хэсэгт энэ дүрмийг цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон албаны нэр хүнд, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлнэ, 2.3.4 дэх хэсэгт удирдах албан тушаалтан, алба хаагч, ажилтан нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй гарга байх 2.4.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч байгууллагын нэр төр, алдах хунд иргэдийн итгэлд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байж, зан харилцаа, ёс суртахууны хувьд өндөр төлөвшилтэй байх 2.5.1 дэх хэсэгт байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан олон нийтийн итгэлийг алдагдахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ манлайлал үзүүлэх хэм хэмжээг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь хэсэгт зааснаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр шалгуулах, албан үүргийг түр түдгэлзүүлэх саналтай байгааг илтгэн танилцуулъя гээд Удирдлагын шийдвэрт 3.Х-р оруулах гэжээ.
2.6. Ө аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тэмдэглэлд Шийдвэрлэсэн нь: Ө аймгийн Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Дгийн Эг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
2.7. Ө аймгийн цагдаагийн газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулгад Гурав. Дүгнэлт: Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д. Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгээр архи, согтууруулах ундаа авхуулсан нь А******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, олон нийтийн цагдаа Д.Дгийн Хаан банкны 55******* тоот дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгүүрийн худалдагч иргэн Т.Бээс авсан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна
Мөн цагдаагийн хошууч Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 25 минутаас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд олон нийтийн цагдаа Д.Дтэй хамт 81******* улсын дугаартай H******* маркийн тээврийн хэрэгсэлд хамт байсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Ар*******, О*******, Ө******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, Эх нутгийн буян шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг, олон нийтийн цагдаа Д.Дгийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тус хугацаанд олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн болох нь олон нийтийн цагдаа Д.Дгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Дгийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дөрөв. Санал: Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөөнд хууль будаар халдах, мөн хуулийн 69.1.2 дахь хэсэгт заасан албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах гэсэн заалтыг зөрчсөн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.3 дахь хэсэгт заасан энэ дүрмийг цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон албаны нэр хүнд, алба саагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлнэ, мөн дүрмийн 2.3.4 дэх хэсэгт заасан удирдах албан тушаалтан, алба хаагч, ажилтан нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, мөн дүрмийн 2.4.1 дэх хэсэгт заасан цагдаагийн алба хаагч байгууллагын нэр зан харилцаа, ёс суртахууны хувьд өндөр төлөвшилтэй байх, мөн дүрмийн 2.5.1 дэх хэсэгт заасан байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан олон нийтийн итгэлийг алдагдахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ манлайлал үзүүлэх хэм хэмжээг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.
Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр албанаас халах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр шалгуулах саналтай байгааг танилцуулсан, уг баримтанд Танилцсан Дарга, бригадын генерал Т.С******* гэж гарын үсэг зуржээ.
2.8. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан "Цагдаагийн бага, дунд ахлах цол бууруулах, хураан авах, сэргээх журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Дгийн Э нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн олон нийтийн цагдаагийн биед халдаж бэлгийн дарамт үзүүлсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.3.4, 2.4.1, 2.5.1-т заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад заасныг баримтлан 2025 оны 09 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 (нэг) жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураасугай гэж шийдвэрлэжээ.
2.9. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж түүний хариуд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 214-ний өдрийн 04/2244 дүгээр Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтыг үндэслэн олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн цагдаагийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.3.4, 2.4.1, 2.5.1-т заасныг зөрчсөн гэж үзэн цагдаагийн албанд 1 (нэг) жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны хууль тогтоомжид зааснаас өөрөөр буюу Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан зохицуулалтыг үндэслэсэн байх тул Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шүүхэд хандах эрх нээлттэй-г зөвлөжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч Элдэв овгийн Дгийн Э нь 2007 оны 01 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сар хүртэл Ө аймгийн Цагдаагийн газарт цагдаа, сумын цагдаа, жижүүрийн офицер, хэсгийн төлөөлөгч, замын цагдаагийн байцаагч, 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын 1 дүгээр хэлтэст цагдаа, 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл тус цагдаагийн газрын Замын-Үүд сумын хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч, 2021 оны 01 дүгээр сараас халагдах хүртлээ Ө аймгийн Цагдаагийн газрын Б сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаартай тушаалаар Ө аймгийн Цагдаагийн газрын Б сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн олон нийтийн цагдаагийн биед халдаж бэлгийн дарамт үзүүлсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3. 2.3.4, 24.1, 25.1-т заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад заасныг баримтлан 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, Цагдаагийн хошууч цолыг хурааж, ажлаас халсан.
Нэхэмжлэгч Д.Эгийн хувьд тушаалд дурдагдсан ёс зүйн зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй бөгөөд Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэсний дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ гэж найдаж байсан боловч сонсох ажиллагаа ч явуулахгүйгээр гэнэт албанаас нь 1 жилийн хугацаагаар халж байгаа талаар Ө аймгийн Цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.О******* залгаж Д.Эд хэлсэн ба түүний эзгүйд өрөөнийх нь голыг эвдэж орон ажлыг нь бусдад хүлээлгэн өгсөн байсан. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/1575 дугаартай тушаалын мэдэгдэх хуудсыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цахимаар, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гардаж авч танилцсан. Тухайн мэдэгдэх хуудаст Д.Эг олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн олон нийтийн цагдаагийн биед халдаж бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн тогтоогдоогүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байсан.
Учир нь дээрх тушаалд дурдагдсан асуудлыг бүрэн шалгаж шийдвэрлэсэн хууль зүйн хүчин төгөлдөр прокурор, шүүхийн шийдвэр гараагүй байгаа ба одоог хүртэл шалгагдаж байхад тушаал гаргасан нь тус тушаалыг хуульд нийцсэн үндэслэл бүхий тушаал гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шаардлагатай гэж үзвэл Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно" гэж заасны дагуу миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14 дэх хэсэгт гэм
буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг хийсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг ба гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаа гардуулан өгөх бус мэдэгдлийн хуулбар танилцуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд мэдэгдлийн хуулбар өгсөн нь тушаалыг албан ёсоор гардуулсан эсэх асуудлын хувьд эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 48.9 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан ба Төрийн албаны зөвлөл нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04/2244 дугаартай Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэх хариу өгсөн тул тус эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандаж байна.
Иймд Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө аймгийн Цагдаагийн газрын Б сумын Цагдаагийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О гэсэн хуурамч хаягаас Хуулийг гууль болгосон цагдаагийн дарга Ө аймгийн цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш нь хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж, би бүх дарга нарыг танина чи юу ч хийсэн намайг барахгүй миний найзууд газар хэлтсийн дарга гэх зэргээр доромжилж байна. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам анхааралдаа ав, иргэд минь бусадтайгаа хуваалцаж тус болооч. Хууль зүйн сайд үнэн зөвийг олж өгч тус болооч ээ. гэсэн утга бүхий цагдаагийн хошууч Д.Энх- Амгалангийн жагсаал хувцастай зураг, царай нь тодорхойгүй цагаан өнгийн цамцтай хүзүү хэсэгтээ улаан өнгийн толботой эмэгтэй хүний зургийн хамт нийтлэгдсэн.
Дээрх мэдээллийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар баталсан Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам-ын 111.7 (Албаны шалгалт явуулах)-ийн 111.7.6-д Алба хаагч (ажилтан)-ийн үйл ажиллагаанд албаны шалгалт явуулах үндэслэл: гээд в-д цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээнд нийтлэл, мэдээлэл гарсан; гэж заасныг үндэслэн Ө аймгийн цагдаагийн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр баталсан Албаны шалгалт явуулах удирдамж, төлөвлөгөө-ний дагуу 2025 дугаартай албаны шалгалтыг явуулжээ.
Албаны шалгалтаар Д.Э нь иргэн Д.Дгээр архи, согтууруулах ундаа авхуулж, биед нь халдаж, бэлгийн дарамт үзүүлэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, мөн хуулийн 69.1.2 дахь хэсэгт заасан албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах гэсэн заалтыг зөрчсөн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.3 дахь хэсэгт заасан энэ дүрмийг цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон албаны нэр хүнд, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлнэ, мөн дүрмийн 2.3.4 дэх хэсэгт заасан удирдах албан тушаалтан, алба хаагч, ажилтан нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, мөн дүрмийн 2.4.1-д цагдаагийн алба хаагч байгууллагын нэр төр, алдар хүнд, иргэдийн итгэлд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байж, зан харилцаа, ёс суртахууны хувьд өндөр төлөвшилтэй байх, мөн дүрмийн 2.5.1-д байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан олон нийтийн итгэлийг алдагдахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ манлайлал үзүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 8.3.5 дахь заалтад хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.1.17 дэх заалтад хуульд заасан бусад гэж тус тус хуульчилсан.
Иймд Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн хошууч Д.Эгийн хууль тогтоомж болон цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн дээрх үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасныг үндэслэн цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар Д.Эгаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...тушаалд дурдагдсан ёс зүйн зөрчил болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй...мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэсний дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ гэж найдаж байсан, сонсох ажиллагаа явуулаагүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарласныг хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар, Ө аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Иоос ...О гэсэн хуурамч хаягаас Хуулийг гууль болгосон цагдаагийн дарга Ө аймгийн цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э нь цагдаагийн газрын алба хаагчийг хүчирхийлэхийг завдаж биед нь гэмтэл учруулж, цааш нь хүмүүст хэлбэл ажлаас нь чөлөөлнө гэх зэргээр доромжилж, би бүх дарга нарыг танина чи юу ч хийсэн намайг барахгүй миний найзууд газар хэлтсийн дарга гэх зэргээр доромжилж байна. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам анхааралдаа ав иргэд минь бусадтайгаа хуваалцаж тус болооч. Хууль зүйн сайд үнэн зөвийг олж өгч тус болооч ээ. гэсэн утга бүхий цагдаагийн хошууч Д.Эгийн жагсаал хувцастай зураг, царай нь тодорхойгүй цагаан өнгийн цамцтай хүзүү хэсэгтээ улаан өнгийн толботой эмэгтэй хүний зургийн хамт нийтлэгдээд байгаа...-г Ө аймгийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Ононд илтгэсэн,
5. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №2025 дугаар Албаны шалгалт явуулах удирдамж, төлөвлөгөөнд заасан ...тухайн мэдээлэл нийтлэгдсэний учир, шалтгааныг шалгах хүрээнд Ө аймгийн Цагдаагийн газрын 2025 дугаар албаны шалгалтыг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд явуулж, гомдол гаргагч, иргэн, холбогдох алба хаагч нараас тайлбар авч, гар утас, дансны хуулга, тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн,
6. Ө аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тэмдэглэлээр ...Ө аймгийн Б сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Дгийн Эг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлэх-ээр шийдвэрлэсэн,
7. Ө аймгийн цагдаагийн газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулгад Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д. Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгээр архи, согтууруулах ундаа авхуулсан нь А******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, олон нийтийн цагдаа Д.Дгийн Хаан банкны 55******* тоот дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгүүрийн худалдагч иргэн Т.Бээс авсан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна,
Мөн цагдаагийн хошууч Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 25 минутаас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд олон нийтийн цагдаа Д.Дтэй хамт 81******* улсын дугаартай H******* маркийн тээврийн хэрэгсэлд хамт байсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Ар*******, О*******, Ө******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, Эх нутгийн буян шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг, олон нийтийн цагдаа Д.Дгийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тус хугацаанд олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн болох нь олон нийтийн цагдаа Д.Дгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Дгийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнэн,
Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, мөн хуулийн 69.1.2 дахь хэсэгт заасан албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах гэснийг зөрчсөн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.3 дахь хэсэгт заасан энэ дүрмийг цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон албаны нэр хүнд, алба саагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлнэ, мөн дүрмийн 2.3.4 дэх хэсэгт заасан удирдах албан тушаалтан, алба хаагч, ажилтан нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, мөн дүрмийн 2.4.1 дэх хэсэгт заасан цагдаагийн алба хаагч байгууллагын нэр зан харилцаа, ёс суртахууны хувьд өндөр төлөвшилтэй байх, мөн дүрмийн 2.5.1 дэх хэсэгт заасан байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан олон нийтийн итгэлийг алдагдахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ манлайлал үзүүлэх хэм хэмжээг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр албанаас халах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр шалгуулах саналтай байгаа-г илтгэсэн, уг баримтанд Дарга, Бригадын генерал Т.С******* гэж гарын үсэг зурсан болох нь тус тус тогтоогдов.
8. Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан "Цагдаагийн бага, дунд ахлах цол бууруулах, хураан авах, сэргээх журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Ө аймгийн цагдаагийн газрын Б сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Дгийн Э нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн цагдаагаар архи, согтууруулах ундааны зүйл авхуулж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн олон нийтийн цагдаагийн биед халдаж бэлгийн дарамт үзүүлсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.3.4, 2.4.1, 2.5.1-т заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад заасныг баримтлан 2025 оны 09 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 (нэг) жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хурааж шийдвэрлэсэн байна.
9. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно, 69.1.1-д хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, 69.1.2-т албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах, 81 дүгээр зүйлийн 81.3-т Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно, 81.4-т Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна, 81.4.5-д цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж,
10. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд ахлах цол бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5 дугаар зүйлийн 5.2-т Дор дурдсан тохиолдолд алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана, 5.2.2-т цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан гэж,
11. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.3-т Энэ дүрмийг цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгон албаны нэр хүнд, алба хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахин биелүүлнэ, 2.3-т Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө, 2.3.4-т удирдах албан тушаалтан, алба хаагч, ажилтан нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, 2.4-т Хариуцлагатай байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө, 2.4.1-д цагдаагийн алба хаагч байгууллагын нэр төр, алдар хүнд, иргэдийн итгэлд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байж, зан харилцаа, ёс суртахууны хувьд өндөр төлөвшилтэй байх, 2.5-д Манлайлах, хамтач байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө, 2.5.1-д байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан, олон нийтийн итгэлийг алдагдуулахуйц аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтийн дунд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх гэж тус тус заажээ.
12. Хэрэгт авагдсан баримтууд болон дээрх хууль, дүрмийн зохицуулалтуудаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар бүхий Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Д.Эг Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.3.4, 2.4.1, 2.5.1-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж түүнд цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, улмаар цагдаагийн хошууч цолыг нь хурааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээнд тохирсон гэж шүүх дүгнэв.
13. Учир нь, нэхэмжлэгч Д.Эгийн үйлдсэн, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн цагдаа Д.Дгээр архи, согтууруулах ундааны зүйл авхуулж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж бэлгийн дарамт үзүүлсэн гэх зөрчлүүд нь хариуцагч захиргааны байгууллага зохих журмын дагуу шалгалт явуулснаар буюу Ө аймгийн Цагдаагийн газрын явуулсан албаны хяналт шалгалтын явцад бүрэн тогтоосон, тухайн хяналт шалгалтын талаархи илтгэх хуудас, холбогдох бусад баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3, 2.3.4, 2.4.1, 2.5.1-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
14. Харин, Ө аймгийн Цагдаагийн газрын албаны хяналт шалгалтын танилцуулгад нэхэмжлэгчийг ...Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг үндэслэн цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр албанаас халах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн цагдаа Д.Дгийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр шалгуулах санал оруулсныг үндэслэн, хариуцагч нь тухайн сахилгын шийтгэлийг ногдуулсан ба энэхүү шийтгэл ногдуулах үндэслэл болж буй захиргааны актын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй.
15. Хэдийгээр нэхэмжлэгч нь ...тухайн зөрчлийн талаар эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж шууд дүгнэж, ажлаас халж байгаа нь хууль бус гэж маргаж байх боловч цагдаагийн байгууллага нь нийгэмд хэв журам тогтоох, бэхжүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч гол субъект болохын хувьд тус байгууллагад ажиллагсдын тухайд илүү хариуцлагатай, дэг журамтай байх нарийвчилсан шаардлага, зохицуулалтыг Цагдаагийн байгууллагын тухай хууль болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээр тус тус тогтоосон байна.
16. Эдгээр хууль болон дүрмийн агуулгаар авч үзвэл нэхэмжлэгч Д.Э нь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч цол бүхий этгээд, тус байгууллагад 2007 оноос эхлэн ажилласан, цагдаагийн ёс зүйн дүрмийг чандлан мөрдөх үүрэг бүхий этгээд мөн атлаа Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.3.4, 2.4.1, 2.5.1-д заасныг болон Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.1, 69.1.2-т заасан хориглосон хэм хэмжээг тус тус зөрчсөн, энэ нь уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулах үндэслэл болсон тул маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа ёс зүйн асуудлыг шийдвэрлэх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй.
17. Шүүхийн энэ шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан ...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Эгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасныг тус тус баримтлан Д.Эгаас гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1575 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.