2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05175

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06

191/ШШ2025/0515

 

 

 

МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ******* ******* , ******* *******д байрлах, Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* *******, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Д. нь аж ахуйн, бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт 2020.05.15-ны өдөр 06 тоот гэрээгээр 1,500,000 төгрөгийг 48 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа 2024 оны 05 сард дуусахаар тусгасан бөгөөд үүнээс 550,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь санхүүгийн дэмжлэг авах үедээ Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , тоотод оршин суудаг байсан боловч одоо тухайн хаягтаа оршин суудаггүй, 88810318 дугаарын утас холбогдох боломжгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, байнгын асаргаа, шаардлагатай иргэний тодорхойлолт, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, 2020.05.15-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас, эргэн төлөлтийн хуваарь, Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Д. нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, байнгын асаргаа, шаардлагатай иргэний тодорхойлолт, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, 2020.05.15-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас, эргэн төлөлтийн хуваарь зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Д. нь хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* *******т 550,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д. нь Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2025.05.09-ний өдрийн 53 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д. нь Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* *******т зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* хэлтсийн хүсэлтийг хангаж, Д.ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар Боржигин овогт //-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Д.ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн *******, ******* ******* ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119..‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРАЛАЧ Т.ЭНХТУЯА